• Өнөөдөр 2024-05-19

Томилгоо: Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү нар Ерөнхийлөгчид зөвлөнө

2021-07-06,   1375

         Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөснөөс ажлын хоёр дахь долоо хоногтойгоо золгож буй энэ үед Ерөнхийлөгч зөвлөхүүдээ томилж байна.
 
Тодруулбал, Ерөнхийлөгчийн  Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр Тогтмолын Мөнхсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Цэрэндоржийн Пүрэвхүү, Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр- Оргойн Буяннэмэх нарыг томиллоо. 
 
Шинээр томилогдсон гурван зөвлөхийн танилцуулга: 
 
       Тогтмолын Мөнхсайхан нь 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.
2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,
2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,
2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
 
Цэрэндоржийн Пүрэвхүү нь 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.
2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч
 
2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
 
2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
 
2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
 
2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
 
2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
 
 
 
 
Оргойн Буяннэмэх нь 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,
2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д Гүйцэтгэх захирал,
2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д Гүйцэтгэх захирал,
2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

Томилгоо: Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү нар Ерөнхийлөгчид зөвлөнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188