• Өнөөдөр 2024-05-19

С.ОДОНТУЯА: Эмнэлгийн ажилчид эхнээсээ амиа хорлож байна

2021-07-06,   1111

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. хуулийн төсөлтэй холбоотой гишүүдп асуулт, асууж байр сууриа илэрхийлсэн. 
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “АН-ынхныг хэтэрхий чанга дуугаар улс төржлөө гээд байна. Би санал нийлэхгүй байгаа. Угаасаа л бид сөрөг хүчний хувьд хэлэх ёстой үгээ хэлнэ. Тухайн үед төсөв батлах үед тансаглалаа таслан зогсоогоод эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг нэмчихсэн бол өнөөдөр тэд талбай дээр зогсохгүй байсан юм.
 
Төсөв чинь тансаг байна гэхэд бид юмаа мэдэж байна. Та нар дуугүй бай гэсэн. Өнөөдөр эдийн засгаа харчих. Одоо эрүүл мэндийн ажилчдын асуудлыг шийд. Зарим нь захаасаа амиа хорлож байна. Ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг. Цалин бага болохоор хань нөхөд нь хаяад явж байна. Яаралтай шийдэж өг. Гадаа талбай дээр 56 мянган хүнийг төлөөлж найм дахь хоногтоо суулт зарлаж байна. Дундаж цалин нь 600 гаруйхан мянга. Хамгийн их өр зээлтэй. Өмнө нь Солонгост гурван сар ажиллаад өрөө дардаг. Одоо тийм боломж алга. Цалинг нь нэмэх боломж байгаа. Энэ УИХ ямарч шаардлагагүй зүйлд төсөв зардагийг би мэднэ. 2020 онд төсөв хэлэлцэж байхад Ардчилсан намын бүлэг ковидын үеийн төсөв батлаач. Тансаглалаа багасгаач гэж хэлж байсан биз. Музей, соёлын төвөө түр царцаагаач гэж сануулсан уу. Ийм тансаг төсөв баталчихаад эмч нарын цалинг нэмэхгүй байгаа нь тангаргаар нь далимдуулсан доромжлол.” гэсэн юм.

С.ОДОНТУЯА: Эмнэлгийн ажилчид эхнээсээ амиа хорлож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 14:25:35
    зочин: С.Одонтуяа гишүүн зөв шүүмжлэл тавьж байна .эмнэлгийн ажилтны цалинг нэмхээр эрх баригчдад ашиггүй харин одоодоо хэрэг болохгүй хөшөө , соёлын, спортын төв барихаар цавчаа хийж эрх баригчид шат шатандаа ашигаа хүртэх нууждалдллад ч ил үнэн нь энэ шүү дээ . тэр замын үүдийн ариутгах байгууламжаа хар ямарч сэтгэл зүтгэл алга хулгайлахаа урьдал болгож
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 11:24:12
    Бат: Залуу насаа эх орны бүтээн байгуулалтанд зориулсан ахмад үеийн тэтгэвэр байга хэцүү байна хүн гээд амьд байгаа болхоор байр орон сууц хоол хүнс юм хэрэглэх л юм даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188