Ерөнхий сайд асан С.Баяр саяхан магадлангаар суллагдсан юм. Тэрбээр эрх чөлөөтэй болсноосоо хойш сошиалд идэвхтэй байх болж, байсхийгээд л үзэл бодлоо бичиж үлдээдэг болсон. Тэрбээр энэ удаад ч ийнхүү жиргэжээ.
“Аавын”-нд очсон улс төрийн хоригдлын ихэнх нь гарчээ. Харин М.Энхсайхан, С.Баярцогт нар үлдсэн байна. Уучлал үзүүлнэ үү хэмээн Ардчилсан намаас шинэ Ерөнхийлөгчид хандсан гэнэ. Тун сайн, гараасай. Наранд гарч, гэртээ ирэх сайхан. Харин нарсанд үлдсэн нөхдөө бодоход гунигтай. Наадмын өмнө тэр тусмаа” хэмээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга улс төрийн хэргээр шоронд ял эдэлж байгаа С.Баярцогт, М.Энхсайхан нарын хэд хэдэн хүнд уучлал үзүүлэхийг хүсч, өргөдлөө өг хэмээсэн ч нөгөөдүүл нь татгалзсан гэдэг. Харин Ардчилсан намынхан ийнхүү тэдний өмнөөс уучлал хүсч, шинэ Ерөнхийлөгчид хандсан байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (17)