Монгол Улсын Ерөнхийлөгчийн үзүүлсэн тушаагаа тулсан биеийн хэлэмж олон улсын нэршлээр бол “arms akimbo” гэдэг бөгөөд судлаачид эерэг, сөрөг олон өнцгөөс тайлбарлан тайлдаг ч энэ төрлийн биеийн хэлэмжид хяналтаа тогтоох гэсэн, давамгайллаа мэдрүүлэх гэсэн утгыг агуулдаг байна.
Харин монгол хэлний их тайлбар тольд ТАШАА ТУЛАХ НЬ: Ташаан тус газар гараа тавихыг хэлэх бөгөөд хэгжүүн, ихэмсэг, биеэ тоосон бардам зан гаргах үйлдэл хэмээдэг байна.
Харин Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ташаагаа тулж ирээд эмгэнэл илэрхийлсэн нь өдгөө нийгмийн шүүмжлэлд өртөөд байна. Дээрх хоёр агуулгаас харахад тэрбээр, сүрийг үзүүлж, давамгайллаа тогтоох хэгжүүн, ихэмсэг бардам занг биеийн үнэлэмжээрээ илэрхийлэхийг хүссэн бололтой.
Сэтгэгдэл (19)