АРГАЧЛАЛ САНААЧЛАГА хоёр байхад аливаа асуудлыг шийдвэрлэх боломжтой

АРГАЧЛАЛ САНААЧЛАГА хоёр байхад аливаа асуудлыг шийдвэрлэх боломжтой

Аргачлал бол асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл бол санаачлага нь уг асуудлыг шийдвэрлэх шинэ санаа чин сэтгэл юм. Улаанбаатар гэхэд л авилга хахууль агаар усны бохирдол түгжрээ гэх мэт түмэн асуудлаа түргэн шуурхай шийдэх аргачлал санаачлагаа хоёроо арга ядан хүлээж байна. Асуудлыг шийдвэрлэх аргачлал санаачлагын талаар алдарт лекторуудын хоёр цагийн лекц яриа презентаци орчин цагт хагас сая долларт ч хүрэх үе бий тул аргачлал санаачлага нь бас асар их үнэт зүйл ноу-хау мөн.

Наяад онд анх цэргийн дарга болчихоод сайдын шалгалтанд салаагаа сайн шалгуулах, оны ялгаанаас олон аавын хүүг хамгаалах зэрэг олон асуудалтай тулгарч санаачлага аргачлалыг хоёрыг сайтар хослуулж шийддэг байлаа. Сайдын шалгалтын арын хаалга авралгүй шалгалт бол буудлага биеийн тамир хоёр тул бүтэн жилжингээ түүндээ л гол анхаарлаа төвлөрүүлнэ.  

Цэргүүдээ цэцэн мэргэн буудуулж сургахын тулд окопондоо өдөр шөнөгүй сууцгаан өөрсдөө банзан байгаа барин окопноосоо гараараа цухуйлган АК-аар толгой дээгүүрээ шүршүүлж сум банзан байг нэвтлээд шунгинаад өнгөрөх, онохгүй окопны чулуу шороо бутаргах үед ч нүдээ цавчилгүй гол нь байнд туссан сумны нүхийг л сайтар олж харангаа буудагч цэрэг руугаа ТА-57 хээрийн утсан холбоогоор баруун зүүн дээш доош нь бууд зэргээр заавар зөвлөгөө өгөн загнан хашгичиж дахин дахин өөрсөд рүүгээ буудуулсаар байгаад цэргүүдээ бүгдийг нь онц буудуулж сургадаг байв. Энэ аргачлал нь дүрмэнд бичигдээгүй хориотой ч гэсэн цэргүүдээ онц буудуулж сургах хамгийн шилдэг аргачлал байв.

Биеийн тамирт цэрэг бүр турникт зургаан удаа татаж давах, гранат хол шидэх нормтой. Энэ дасгалыг хийж сурах аргачлал бол турникт суниах, мөн хөлөө өргөж турникт өлмийгөө хүргэх гэдэсний дасгал хоёрыг өдөр бүр олон давтан хийснээр  цэрэг нэг л өдөр татаж давах 6-р дасгалыг арван удаа ч хийж чаддаг болдог. Салаа цэргээ хээр аваачаад байлдааны журманд оруулан нэг эгнээгээр давшуулан байгалын чулуу нүүлгэн шидүүлээд байхаар байлдааны гранатыг ч байнаас цааш нь давуулж шидээд сурчихдаг гэх зэргээр аливаа асуудлыг шийдэж үр дүнд хүрэхэд аргачлал санаачлага хоёр их чухал.

Оны ялгаа тураалтай тэмцэхийн тулд Рот тайчаад! командаар цэргүүдийнхээ нүцгэн биений үзлэгийг өглөө бүр хийнэ. Энэ нь цэргүүдийнхээ шарх сорви биеийн жинг үзэж тураалд орохоос сэргийлэх ротын захирагчийн тогтмол хийдэг ажлын нэг. Хамгийн анхны шинэ цэргийн сэнсрэх шинж тэмдэг болох хацар сайртаж хуруу нь хагарсан бол нэн түрүүнд анхааралдаа авч ахлах тогоочтой зөвлөж байгаад ангийн гал тогоонд бэлтгэгчээр арав хонуулаад авах, болж өгвөл ар талын орлогч хүнсний даргатай ярьж байгаад хөдөө ангийн мал дээр агаар салхинд сар болгоод авчрахад ямарч шинэ цэрэг асман цэргийн дайтай сэргэлэн цовоо болчихоод ахиж сэнсрэлгүй албаа сайн хаагаад явчихдаг.

Өнөөдөр ч бидний амьдран байгаа Улаанбаатар гэхэд л авилга хахууль агаар усны бохирдол түгжрээ гэх мэт түмэн асуудлаа түргэн шуурхай шийдэх аргачлал санаачлагаа хоёроо арга ядан хүлээж байна.

НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгаран гардаг нүүрстөрөгчийн исэл нь хортой чанараараа цацраг идэвхит бодисын дараа буюу хоёрдугаарт бичигддэг бөгөөд социализмийн үед хот дотор 10-20 минут давхиад ажлаа амжуулдаг жолооч бид мөн тийм орон зайд өнөөдөр хоёроос доошгүй цаг асаалттай түгжрэлд мөлхсөнөөс дээрхи хорт утааг арав дахин нэмэгдүүлж байгаа юм.  Харин хаа сайгүй хар замаасаа нэг метрийг хумсалж хүрэн өнгөөр будаад дугуйн зам болговол улаанбаатарын тал нь машинаа тавьж унадаг дугуй унаснаар түгжрээ агаарын бохирдол тав зургаа дахин буурах боломжтой.

Улаанбаатар усан санг оросууд цагтаа Гачуурт хар усан тохой хавьд барихаар төлөвлөж хамаг техник эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгоод яг хэрэгжүүлдэгийн даваан дээр ерээд онд энгийн цэргийнгүй монголоос хөөгдөөд гарсан, уг нь уг усан санг тэднээр бариулчихсан бол өдийд оросууд бантаад Байгаль нуур Эгийн голын усан станц экологийн тэнцвэр энэ тэр гэсэн юм ярихгүй л байсан болов уу.

Өнөөдөр Улаанбаатарын хөрсний бохирдолоос үүдээд төрөл бүрийн химийн бодис үер борооны усаар, ахуйн болон үйлдвэрээс гарсан бохир болон төв цэвэрлэх байгууламжийн бохирын шугамын гуравны нэг нь шууд Туул гол руу урсаж байгаагаас үүдэн Төв аймгийн Алтанбулаг сум өнгөртөл Туул голоос хүн мал ундаалах нь туйлын бохирдолтой нэн аюултайд тооцогдож байна. Мөн Байгаль нуур Сэлэнгийн сав газрын үндсэн бохирдуулагч нь Улаанбаатараас эхтэй Туул голын бохирдол гэж оросууд дүгнэж байна /МОСКВА, 16 авг - РИА Новости. "Предварительные результаты показывают, что наиболее неблагоприятная в экологическом плане ситуация складывается в бассейне рек Туул, где расположен город Улан-Батор.., Именно эти объекты становятся основным источником поступления загрязняющих веществ в бассейн реки Селенга и в последующем - в озеро Байкал", - говорится в сообщении/. Тиймээс одоо Байгаль нуурын бохирдол тасалдалын гол шалтгааныг таслан зогсоое энэ тэр гэж оросуудыг онгироож байгаад Туул гол дээрээ тэрхүү усан санг бариулаад авах бас боломж бий.

Саяхан Засгийн газраас Авилгатай тэмцэх комисс байгуулах тухай аштай сайхан мэдээ дуулдсан, харин тэрхүү комисст сөрөг хүчний шулуун шударга  гишүүдээс гадна авилгатай тэмцэгч АТОЗ-ын Батчулуун Цогтбаатар Нарангэрэл болон Жагар тэмцэгч Жанаа Ганбаа Занаа хатагтай зэрэг зангарагтай хэдэн иргэний нийгмийнхэнээс заавал оруулваас авилга арванхан сарын дотор ч арилж, ард түмэн ч баярлаж, ардын нам ч цэвэршиж, ахиад хориндөрвөн онд ч гараад ирэх боломжтой. Авилгатай тэмцэх комисс нь сүүлийн арван жилийн хугацаанд авилга авсан нөхдүүдийн мэдээллийг иргэдээс ил далд авч анализ дүгнэлт хийн  холбогдох газарт тушаан авилгад өгсөн мөнгийг нь ард иргэдэд буцааж олгохоор хөөцөлдөх зэргээр ард түмнийхээ мэдээлэл дэмжлэг дээр тулгуурлан авилгыг бүрмөсөн арилгах боломжтой.

Манай НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллагын Ерөнхий захирал Америк руу оросуудыг, Орос руу америкуудыг голдуу химийн зэвсгийг нь хянан шалгуулахаар томилолтоор явуулдаг бөгөөд өөрөөр хэлбэл, өөрсдийг нь өрсөлдөгчөөр нь шалгуулдаг аргачлалтай, хэрвээ Америк Орос хоёр аливаа нэг маргаантай асуудал гаргавал амыг нь таглахад амархан, танай шинжээчид л шалгасан штээ гэх зэргээр. Тиймээс өөрийн өрсөлдөгчөө яс шалгадаг болохоор Америк Орос хоёр миний ажилласан арван жилийн хугацаанд аливаа ямар нэг асуудлаар маргаан гаргаж байгаагүй. Шинэ засгийн газар чин сэтгэлээсээ цэвэрлэе гэж байгаа бол тэр их шүүмжлээд байгаа сөрөг хүчнээрээ шигшүүлчихээд уучлаарай журмын нөхдөө, учир нь факт баримт дүгнэлт ийм байна гэж огцруулсаар авилгач оффшорчдоосоо  амархаан салах боломжтой. ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417