Цар тахлаар бус цаг бусаар 46 хүнээ алдлаа

2021-07-22, 11:26 Цаг үе 1,053 0
Цар тахлаар бус цаг бусаар 46 хүнээ алдлаа

Баяр наадмын ес хоногийн амралтаар нийслэлчүүд орон нутаг руу “нүүсэн”.

Долдугаар сарын 7-ны өглөөнөөс 16-ны хооронд л гэхэд Улаанбаатараас 38055 тээврийн хэрэгслээр 81000 хүн орон нутгийг зорьжээ. Дан ганц нийслэл гэлтгүй хөдөөгийнхөн хүртэл аймаг, сум дамжин аялаж зугааллаа.

Уг нь Монгол Улс зүгээр нэг үндэсний их баяр наадмаа өнжчихөөгүй. Цар тахлын халдвараас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө өв соёлоо хүртэл хойш нь тавьсан. Гэтэл эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй хэмээн эсэргүүцэж наадмаа  хойшлуулсан Монголчууд хэнэггүй зангаасаа болж цар тахлаар бус цаг бусаар дэндүү олуулаа амиа алдаж байна. Наадмын найм хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 12983 тохиолдол илэрч, 80 гаруй хүн нас барсан харамсалтай үйл явдал болсон. Тэгвэл үүний талаас илүүтэй тэнцэх тооны хүнээ аюулт өвчнөөр бус анхаарал болгоомжгүйгээс болж алдлаа.Тухайлбал, цар тахлаар долдугаар сарын 11-нд 11 усны ослоор таван хүн, долдугаар сарын 15-нд цар тахлаар дөрөв бол усны ослоор есөн хүн амь насаа алджээ.

Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 9-19-ны хооронд 29 хүн усанд осолдсоны зургаа нь хүүхэд, 23 нь том хүн байна. Үүний цаана онцгой байдлын аврагчид 72 удаагийн дуудлагаар ажиллаж, 149 иргэний амь насыг авран хамгаалсан байгаа. Аврагдсан нь ийм олон хүн.

Харин цагдаагийн байгууллагын мэдээллээр дээрх хугацаанд зам тээврийн ослоор 17 хүн амь насаа алдсан байна. Үүнээс нийслэлд хоёр, орон нутагт 13, хүүхэд нэг, том хүн 14 байна. Осолд өртсөн тээврийн хэрэгслийн 33.0 хувь нь Приус маркийнх байсныг цагдаагийн байгууллагаас анхааруулаад байгаа юм. Дээрх 47 тохиолдол бүгдээрээ зөвхөн аялаж зугаалж явахдаа хэнэггүй, хайхрамжгүй байдлаас болсон нь харамсалтай.

Усны осол эндэгдлийг аймаг орон нутгаар нь авч үзвэл,  Архангайд нэг, Баян-Өлгийд нэг, Баянхонгорт гурав, Булганд хоёр, Говьсүмбэрт нэг, Дархан-Уулд нэг,  Дундговьд дөрөв, Сэлэнгэд дөрөв, Төв аймагт , Хэнтийд дөрөв, Улаанбаатар хотод зургаан хүн эндсэн байна. Усны ослоор амь насаа алдаж буй гол шалтгаан нь бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос болж байна гэж дүгнэж байна. Гэтэл энэ он гарсаар эхний долоон сарын хугацаанд  15 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт усны ослын 50 тохиолдлоор 69 иргэн амь насаа алдсан тоо баримт бий. Үүнтэй харьцуулахад, амарч зугаалсан ес хоногийн тоо бүтэн жилийн талтай дүйж байгаа нь харамсалтай.

Мөн хамгийн ноцтой нь сүүлийн таван жилд баяр наадмын амралтын өдрүүдээр усны ослоор нас барсан хүмүүсийн тоон мэдээллийг харвал, 2017 онд 12 хүн буюу 10 том хүн, хоёр хүүхэд, 2018 онд дөрвөн том хүн, 2019 онд 14 буюу 10 том хүн, дөрвөн хүүхэд байна. 2020 онд 17 буюу 12 том хүн, таван хүүхэд байгаа бол энэ онд 29 буюу 23 том хүн зургаан хүүхэд байгаа юм. Өөрөөр хэлбэл, таван жилд хамгийн олон хүн эндсэн нь энэ жил байна. Монголчуудын усны “зовлон” энэ хүрээд дуусахгүй. Ирэх есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Үүнээс хойш бороо хур элбэгшиж гол усны түвшин ч нэмэгдэнэ. Тиймээс хэнэггүй зангаа хаяж  хариуцлагатай амарч зугаалдаг болохсон. Хэзээ нэг ухамсар суух бол.

 

Долдугаар сарын 10 - 1

Говьсүмбэр: 14 хүн Хэрлэн голын эрэгт зугаалж явснаас нэг иргэн усанд сэлэх гэж ороод осолдсон

Долдугаар сарын 11 - 5

Дархан-Уул, Улаанбаатар, Сэлэнгэ , Хэнтий: Хараа голын усанд сэлж байгаад 1, Гурван хүн тогтоол усанд сэлж байгаад 1 иргэн осолдсон. “Хөтөл бетон” ХХК-ийн ажилчид зугаалж яваад нэг нь загас барих гэж ус руу ороод осолдсон. Хараа голын эрэгт зугаалж яваад 1 иргэн усанд осолдсон. Голын эргээр 24 хүн зугаалж яваад хүүхдээ хараа хяналтгүй орхисноос 1. Хэнтийн Хэрлэн голд 1 иргэн осолдсон.

Долдугаар сарын 12 - 2

Баян-Өлгий, Баянхонгор: 12 хүн зугаалж байснаас “Бага түргэний хүрхрээ”-ий усанд 1 иргэн хаднаас халтирч осолдсон. Баянцагаан суманд хиймэл нууранд сэлж байгаад 1 иргэн.

Долдугаар сарын 13 - 1

Улаанбаатар: Туул голд зургаан хүн зугаалж яваад нэг хүн усанд осолдохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

Долдугаар сарын 14 - 1

Баянхонгор: “Битүүгийн эх” нууранд дөрвөн хүн нуурын эргээр морьтой явж байснаас 1 нь морьтойгоо нууранд живсэн.

Долдугаар сарын 15 - 9

Улаанбаатар, Хэнтий, Булган, Төв, Дундговь: Туул голд голд цогцос байна гэсэн дуудлагаар 1, Налайх дүүрэгт хийлдэг гудсан дээр хөвж байгаад гудас нь хөмөрч живсэн. Гүрмийн нууранд хийлдэг тоглоом дээр тоглож байгаад 1 иргэн живсэн.Хутаг-Өндөр суманд голын эрэгт зугаалж яваад сэрүүцэхээр ус руу ороод 1 иргэн. Хэрлэн голоор малаа тууж явсан 1. Мөнгөнморьт суманд голын эргээр зугаалж явсан 1. Адаацагт тогтоол усанд сэлэхээр ороод 1. Хотод хиймэл нууранд завиар сэлж байгаад живсэн.

Долдугаар сарын 16 - 1

Хэнтий: Хэрлэн голд согтууруулах ундаа хэрэглэж усанд сэлэх гэж ороод живсэн

Долдугаар сарын 17 - 1

Архангай: Тэрхийн цагаан нуурын эрэгт зугаалж яваад 1

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Барилгын салбарын компаниудын 70-80 хувь нь дампуурах хэмжээнд хүрээд байна

2021-10-18

"Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2021-10-18

Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”

2021-10-18

Б.Батзаяа: Монгол Улсад дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сарыг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна

2021-10-18

АН: Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа

2021-10-18

Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүнээр сонгогдлоо

2021-10-18

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

2021-10-18

АН ингэж үймэх нь лидерүүдэд өчүүхэн ч хохиролгүй, олон мянган гишүүд дэмжигчдэд нь гарзтай

2021-10-18

МУГЖ С.Жавхлан: УИХ, Засгийн газрыг огцортол би эндээс хөдлөхгүй

2021-10-15
4:42

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хөдөлмөрийн зах зээлийн хооронд саад үүсч байна

2021-10-11

ЦЕГ-ын дарга Ж.Болд: Д.Монголхүү, Э.Одбаяр нар удаа дараа ХУУЛЬ ЗӨРЧСӨН

2021-10-06

Хонхэрээдийн Б.Энхбат цагдаа нарыг өмөөрөв

2021-10-06

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Замын үүд бол замбараагүй гэр хороолол, харин Эрээн нь хот шиг хот болжээ...

2021-10-18

Хорьж болохгүй 20 насан дээрээ яваа бүсгүйн санаа зовох хэрэггүй зүйлс

2021-10-15

Тэтгэврийн реформ хийнэ гэсэн чинь ингэнээ...

2021-10-05

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ, ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

2021-10-04

О.Цогтгэрэл: Орлого, экспортыг огт тоогоогүй 30 жил

2021-10-18

Ө.Ганзориг: Сүүлийн 30 жилд үүссэн гажуудлыг тэтгэврийн реформоор л арилгаж чадна

2021-10-17

СЗХ: Койн худалдан авснаас учирсан хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй

2021-10-16

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны эцсээс 10.4%, өмнөх сараас 0.4 хувиар өсчээ

2021-10-15

Голомт банк “Тапатрип” аялал жуулчлалын компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2021-10-15

Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа

2021-10-15

Мөнгөний тухай залуусын мэдэх ёстой зүйлс

2021-10-15

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно

2021-10-15

Ковидын улмаас Японы иргэдийн төсвийн зарцуулалт буурч, хуримтлал нэмэгджээ

2021-10-18

Иракийн хотуудад сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал болжээ

2021-10-18

Афганистанд сүүлийн хоёр баасан гариг дараалан халдлага гарч, олон хүний амь үрэгдлээ

2021-10-16

Их Британийн парламентын гишүүн сонгогчидтой уулзах үеэр амиа алджээ

2021-10-16

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх ХУВЬ ХЭМЖЭЭ

2021-10-18

С.Батхишиг: Аутизм удамшдаггүй

2021-10-13

Анагаахын оюутнуудыг сайн дурын ажилд дайчилна

2021-10-13

Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯ-нд 2.9 cая ам.долларын тоног төхөөрөмжийг өглөө

2021-10-08

"Монголоор дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 километр урт байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа"

2021-10-13

Засгийн газраас “Рио Тинто”-д хандан захидал илгээжээ

2021-10-12

"Цагаан хаданд дуртай жолоочоо хил нэвтрүүлж, дургүйгээ буцаах нь түгээмэл боллоо" гэв

2021-10-07

Байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

2021-10-06

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

Томчуудын хүүхдүүдийн хар тамхины хэргийг хав дарсаар байх уу

2021-10-17

Судлаач Ганаа: Гадаадын хөрөнгө оруулалт: Мөрөөдөл, тэнэглэл, шунал

2021-10-14

Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

2021-10-14

50 мянган ам.долларын айдас, нарийн царигийн айдастай яг адилхан!?

2021-10-13

Өөрийгөө үнэгүй хөгжүүлэх боломжийг олгох вэбсайтуудын жагсаалт

2021-10-17

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийн асуудлаар цагдаад мэдүүлэг өгчээ

2021-10-14

Х.Хатанбаатар АНУ-д оюун ухааны академиа байгуулахаар болжээ

2021-10-12

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг ажлаас нь чөлөөллөө

2021-10-06

ЭМЯ: 1643 хүн халдвар авч, 14 хүн нас барлаа

2021-10-16

ЭМЯ: 2076 хүн халдвар авч, 16 хүн нас барлаа

2021-10-15

Б.Бямбадорж: Орон нутгийн оюутнууд халдвар авбал оршин суугаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандана

2021-10-14

ЭМЯ: 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

2021-10-14

Ц.Магалжав: Үндэсний бөхөд чөлөөт бөх, жудотой адилхан оноолт, оноо олгоно

2021-10-13

Өвөр Монгол дахь Монгол хүүхдүүдийн соёлын геноцид

2021-10-13

Э.Цэндбаатар: Би мэргэжлийн бокст орсноо албан ёсоор мэдэгдэж байна

2021-10-12

Бокс & пост

2021-10-08

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

2021-08-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-08-21

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

914

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,596

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

395

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

591