Олимпын наадам эхлэхийн өмнө Монголын 3х3 олимпын баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахдаа эхний хоёрт бичигдэж байсан туршлагатай тамирчдыг хассан нь шуугиан тарьсан. Олимпын багт орох өндөр магадлалтай гэгдэж байсан Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг олимпын наадамд оруулахгүй болсон нь олон хүнд бухимдал төрүүлээд байгаа юм.
Тэднийг шигшээ багаас хасах гол үндэслэл нь бэртэл гэмтэл гэж дасгалжуулагч нь өгүүлсэн. Тэгвэл Д.Ганзулын шигшээ багтаа тоглох боломжоо алдахад хүргэсэн бэртэл гэмтэл юу байв.
Д.Ганзул нь;
1.хөлийн ахилс шөрмөсний урагдалт
2.ахилсын үрэвсэлтэй
3.шөрмөсний хүүдийн үрэвсэл ихэссэн
4.шаант ясны эдийн хавантай
5.сээр болон элсэлтийн гэмтэлтэй (хагалгаанд орох заалттай) байжээ.
Түүний нурууг эмч нар хагалгаанд орох заалттай гэж байсан ч дасгалжуулагчид битгий хэлээрэй хэмээн эмчээсээ гуйж байжээ.
Сэтгэгдэл (5)