2020 оноос хойш 8 хүн төр, засгийн тэргүүнээр ажиллаж байхдаа таалал төгссөн гэсэн статистикийг РБК гаргалаа.

Ийнхүү XXI зуун дээд амжилтаа тогтоогоод байна. 2018-2019 онд таван удирдагч нас барсан буюу амиа алдсан бол 2016-2017 онд төрийн дөрвөн тэргүүн таалал төгсжээ.

Энэ сарын 7-ны шөнө л гэхэд Гаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моиз буудуулж амиа алдсан аж. Гэмт хэрэгтнүүд эхлээд түүнийг тамлаж байгаад 12 сум зоожээ. Түүний гэргий шархадсан ч азаар амьд үлдсэн юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Чадын Ерөнхийлөгч Идрис Деби босогчидтой хийсэн тулааны үеэр шархдаж амиа алдсан. Дахин сонгогдсон өдрөө тэмдэглэхээр тулааны тэргүүн эгнээнд явж, улсынхаа умард хэсэгт зэвсэгт тулаан болж буй бүс рүү очоод таалал төгссөн юм.

Танзан, Бурунди улсын Ерөнхийлөгчид болох Жон Помбе Жозеф Магуфули, Пьер Нкурунзиза нар өвчнөөр нас баржээ. Магуфули COVID-19-өөр өөд болсон ч албан ёсны шалтгаан дээр нь зүрхний дутагдал гэж тэмдэглэсэн байна. Бахрейны Ерөнхий сайд Халифа бен Сальман Аль Халифа, Вант улсын Ерөнхий сайд Эсватини Мандвуло Амброзе Дламини нар ч бас өвчнөөр таалал төгсжээ.

Үүнээс гадна хоёр жилийн өмнө Кот д’Ивуарын хоёр ч Ерөнхий сайд нас барсан юм. Тухайн оны гуравдугаар сарын 10-нд Амед Бакайоко хорт хавдраар өөд болсон бол 2020 оны долоодугаар сарын 8-нд Амаду Гон Кулибали хуралдааны дараа бие нь муудаад нас баржээ.

Эх сурвалж: Lenta.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн