• Өнөөдөр 2024-05-01

60 мянган иргэнтэй Бермудийн арлуудын тамирчин улсынхаа түүхэн дэх анхны олимпын аварга болжээ

2021-07-27,   980

60 мянган хүн амтай Бермудийн арлуудын тамирчин Флора Даффи улсынхаа түүхэн дэх хамгийн анхны олимпын наадамд түрүүлсэн тамирчин болжээ. Тодруулбал, Флора Даффи нь “Токио-2020” олимпын наадмын дөрөв дэх өдрийн ганцаарчилсан триатлоны тэмцээнд оролцож, нэг миль явган, 25 миль дугуй унаж, 4.6 миль усанд сэлж, алтан медалийн эзэн болсон байна.

Бермудийн арлууд Улс 1936 оноос олимпын наадамд оролцож эхэлсэн бөгөөд Флора Даффигаас өмнө 1976 оны Монтреалийн олимпод тус улсыг төлөөлж, оролцсон Кларенс Хилл сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн хүнд жинд хүрэл медаль хүртэж байжээ. Улсынхаа түүхэн дэх олимпын наадмын хоёр дахь медаль, анхны алтан медалийг хүртсэн Флора Даффи “Бурхан үргэлж төлөвлөгөөтэй байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Ташрамд дурдахад, “Токио-2020” зуны олимпын наадамд Бермудийн арлуудаас хоёр тамирчин оролцож байгаа юм.


60 мянган иргэнтэй Бермудийн арлуудын тамирчин улсынхаа түүхэн дэх анхны олимпын аварга болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188