Япончууд Хакухо М.Даваажаргалыг харь нутгийнх гэж харж, ойлгодог хэвээрээ юү?

2021-07-28, 14:24 Нийтлэл 1,434 4
Япончууд Хакухо М.Даваажаргалыг харь нутгийнх гэж харж, ойлгодог хэвээрээ юү?

“Анх удаагаа мэргэжлийн сумо бөхийн аваргын ёслолоор олимпын эв нэгдлийн наадмыг нээхээс япончууд татгалзсан цаад шалгаан юу байв-

Иргэншлээ сольж, Япон Улсын иргэнтэй гэр бүл болсон ч Хакухог япончууд харь хүн гэж хардаг хэвээрээ бололтой. М.Даваажаргал “Токио-2020” зуны олимпын наадмын нээлтийг мөн ч олон жил хүлээлээ дээ. Тэр хэдхэн хоногийн өмнө ч, хэдэн жилийн өмнө нь ч “Өнөөдөр ч зодог тайлахад бэлэн байна. Гэхдээ зодгоо мөрөөдөлтэйгөө тайлчих гээд болохгүй юм” гэж хэлж байлаа. Түүний олон жил тэвчиж, хоног тоолон хүлээсэн ганцхан мөрөөдөл нь аавынхаа оролцож байсан Токиогийн олимпын наадмын нээлтийг нээх байсан юм. Тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёд 45 дахь удаагаа түрүүлсэн. Харамсалтай нь, түүнд хүн төрөлхтний бэлгэ тэмдэг болсон олимпын наадмын нээлтийг нээх эрх өгсөнгүй, япончууд.

Хакухо М.Даваажаргал 2017 онд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үедээ ингэж ярьж байв.

Тэрбээр “Чөлөөт бөхийн тамирчин, олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичотой ярилцаж суулаа. Тэр хийдгээ хийчихсэн учраас “Барилдахаа болимоор байна” гэж байсан. “Гэтэл Токиогийн олимп гэж 2020 онд болохоор болчихлоо” гэж байна лээ. Би ч гэсэн маргааш ч хамаагүй зодог тайлахад бэлэн байна. Токиогийн олимп 2016 онд болсон бол хэчнээн сайхан бэ.

Монгол Улс Токиогийн олимпод анх удаа 1968 онд оролцож байлаа. Миний аав тэр олимпод тугчаар оролцож, мөнгөн медаль хүртэж байсан. Би бодоод байдаг юм. Би гурван жил намбайгаад сайхан барилдах юм бол “Токио-2020” олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг нээж магад. Аваргын ёсолгоогоороо нээдэг уламжлалтай юм л даа. Аваргын бүсээ бүслээд хөлөө газар буулгахад газарт байгаа муу муухай зүйлийг дэвсэж, алга болгож, ариусгаж байна гэсэн утгатай. Тийм учраас би олимпын наадмын нээлтэд аваргын ёсолгоогоо хийж магад. Хэрэв тэгвэл аав, хүү хоёр Токиогийн олимпын дэвжээнд хамт гарч байсан гэсэн үг. Хэдийгээр би тамирчин биш, дэвжээнд гараагүй ч гарсантай ижилхэн болох гээд байгаа юм л даа. Миний мөрөөдөл энэ болчихоод  яваад байна” хэмээн ярьж байв.

 

Тэр ингэж яриад хоёр жилийн дараа бэртлээсээ болоод нэг жил башё өнжсөн. Харин олимпын наадмын сарын башёд зодоглож, 45 дахь түрүүгээ авлаа. Харин тэр түрүүлснийхээ дараа дөрвөн жилийн өмнө ярьж байсан үгээ давтаж хэлсэн юм.

“Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ. Би ердөө л ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол “Токио-2020” зуны олимпын нээлтийн тугийг өргөж жагсах. Зодог тайлчихвал энэ хүсэл мөрөөдлөө давхар тайлчих гээд байлаа. Тиймээс цар тахал туссан ч, гэмтэж бэртсэн ч, жил тойрон энэ л башёг тэсэн ядан хүлээлээ. Олимпын сарын энэ башёг би тэнгэрт хальсан Монголын тэнгэрлэг бөх, Мехикогийн олимпоос мөнгөн медаль авч Монгол Улсаа олимпын тэнгэрт мандуулсан, “Токио-1964” олимпод Монголчууд анх удаа оролцоход Монголынхоо далбааг өндөрт өргөн жагссан, дархан аварга, аав Ж. Мөнхбатдаа зориулж байгаа юм. Аав минь олимпод оролцож Монгол Улсын далбааг олимпын тэнгэрт мандуулсан.Тэгвэл би олимпод оролцоогүй ч, олимпын наадмын тугийг өргөвөл мөн л оролцсоноос ялгаагүй болох юм гэж санана” хэмээсэн билээ.

Бэртэлтэй хэр нь дэвжээгээ орхиж чадахгүй тэвчиж хүлээсэн түүний мөрөөдөл биелсэнгүй. Их аваргаараа олимпын наадмын нээлтээ нээлгэдэг япончуудын өв уламжлал алдагдав. Уг нь М.Даваажаргал усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр япон  эмэгтэйг гэргийгээ болгон сонгосон. Мөн Монгол Улсынхаа иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл,  их аварга маань их наран улсын иргэн болсон гэсэн үг. Гэтэл Хакухо М.Даваажаргалын мөрөөдлийг япончууд биелүүлсэнгүй. Уг нь мэргэжлийн сумо бөхийн домогт аварга шүү дээ. Ямар ч цаг үед үндэсний бөхийн домогт аваргынхаа ёсолгоогоор олимпын нээлтийг хийж болох байсан. Гэвч  М.Даваажаргалаар нээлт хийлгэхээс татгалзлаа. Түүнийг Япончууд одоо хүртэл харь элгийн хүн гэж хардаг хэвээрээ байгаа юм байна.  Д.Дагвадорж шиг эсвэл Д.Бямбадорж аварга  шиг харамсалтайгаар зодог тайлах хэцүүхэн хувь тавилан хүлээж байгаа нь  түүнд хандаж буй хандлагаас нэвт мэдрэгдэх ажээ.  

Уг нь олимпын нээлт хийчих гэж мөн ч их хичээсэн юм сан.  Харамсалтай нь, санаснаар болсонгүй. Сэтгэлдээ гуниг тээсэн Хакухо М.Даваажаргал Саид Моллайг дэмжихээр монголчууд дээрээ ирчихсэн сууж байна лээ.

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417