Аргагүйн эрхэнд Хойд мөсөн туйлд үлдсэн Монгол Банхарын түүх

Аргагүйн эрхэнд Хойд мөсөн туйлд үлдсэн Монгол Банхарын түүх

1993 онд Монголоос Америк хүртэл явган аялсан "Бадарчин-93” аялалд бид Банхар гэдэг монгол нохой авч явсан билээ. Бид гэдэг нь хэлмэрч И.Дэндэв гуай, миний шавь Л.Нацагням, би багийн ахлагчаар явсан юм. Бид Сибирь, Якут, Чукотка, Аляскаар жил орчим явж Америк хүрсэн билээ.

Аргагүй байдлаас болж Монгол Банхараа Чукоткийн Анадырь хотод айлд үлдээсэн юм. Аялал дууссанаас жилийн дараа би нохойгоо авахаар Чукотка нислээ. Сибирийн их тайга дээгүүр нисч явахдаа Банхар маань байдаг л байгаа даа гэж сэтгэл зовж л явлаа. Банхар маань зүрх цагаан, улаан халтар том биетэй нохой байв.

Догшин энэ нохой аяллын явцад хонь шиг номхорсон боловч хэрэгтэй цагт араатан зан нь заавал илэрдэг байлаа. Аялаж явахад шөнө тайгын харанхуйд сайн харуул манаа болдог байсан юм. Банхарын хуцалт хол газарт лүн лүн гэж сонсогддог тул хирийн чонын улиан тасалддаг байлаа. Араатан амьтад бусдыгаа дуу хоолойн цараагаар хэр хүчтэй амьтан байгаа г мэдэрдэг бололтой юм билээ.

Бид гурвын харцнаас тэр бүгдийг сайн ойлгоно. За ядарч байна амрая даа гээд буудаллах хуурай газар хайхыг андахгүй, өөрөө тийм газар олоод хэвтчихнэ. Хэдэн удаа баавгайтай дайралдaхад золтой л баавгай руу дайрч орчих гээд бид арай хийж тогтоож билээ. Якутын жижиг тосгодоор дайран өнгөрөхөд Банхар хэрэг дэгдээнэ. Айлын хашаанаас хашаа дамжин хэдэн нохдыг нь гаслуулж бөөн хашгираан болно. Сүүлдээ бид гуравт загнуулсанаас хойш тактикаа өөрчлөв. Тосгон дундуур явахад олон нохой түүнийг боргоон дайрахад Банхар сүүлээ хавчаад шогшино. Нөгөөх аймаар Банхар хаачсан бэ гэмээр. Иймэрхүү янзаар явахад нөгөөх ноход догшрон улам боргооцгооно. Тосгоноос холдонгуут ганц ухаc xийж нөгөөх хэдэн нохдыг хүрздэж байгаа юм шиг тараагаад орхино. Хууртагдсан "товаришууд" тосгон руугаа сүүлээ хавчааад жирийн одно.

Якут, Магаданы хязгаарыг туулж Чукоткад ороход Банхар их ядарч турсан байлаа. Гэвч Монгол нохойн тэвчээр гайхамшигтай байсан. Бэлдмэл лаазалсан хоол идэж, бэлэн диван дээр унтдаг нохойноос Монгол нохой тэс өөр юм билээ. Том ясыг сахар шиг хагалан идэж, олон хоног хоол ундгүй шогшиж, хүйтэн бороо, цасан шамраганд хээв л нэг унтаж байдаг энэ нохой бол Монгол нохой байсан юм.

Намайг Чукоткийн Анадырь хотод буухад намрын шаргал наран ээж, Агнуурын тэнгисээс зөөлхөн салхи үлээнэ. Сэтгэл түгшсээр Протасвичийн хаалгыг тогшлоо. Гэтэл өөдөөс баавгай шиг амьтан гүйж ирсэн нь Банхар байв. Тэр загас идсээр байгаад бүр зоолтлоо таргалаад багахан баавгай шиг болсон байлаа. Намайг хараад гаслаж гангинаж бөөн юм болов. Нохойн хэлээр бол хэнгэнэтэл уйлж байлаа. Түүний нүд нь намайг ямар өрөвдөлтэй харж байсан гээч. Ахиад намайг битгий орхиорой гэх шиг санагдаж билээ. Банхар Анадырь хотынхны амны уншлага болсон айхтар араатан болсон байв. Далайн морь уруу дайрч хадруулсан л гэнэ өчнөөн түүхтэй болсон байв.

Нохойныхоо халуун чихийг атгачихсан ямар сайхан байсан гээч. Банхар надаас алхам ч холдохгүй байлаа. Өглөө босоход миний хөлийг дэрлэн санаа нь амарсан бололтой унтаж байлаа. Би нохойгоо аваад Анадыраас нисч Эрхүүд буулаа. Эрхүүд нэг хоноод маргааш нь Улаанбаатар нисэх ёстой байв. Эхлээд Эрхүү хот дахь Монголын Консулын газраар орлоо. Консул өөрөө гарч ирэн Банхарыг илж, Чукоткаас авчирсанд баяр хүргээд хамт зургаа авахуулж билээ. Тэнд байсан хэдэн Монгол залуучууд Банхар бид хоёрыг хоолонд урьж, гадуур дагуулан явлаа. Бид явсаар Эрхүүгийн зах дээр ирцгээлээ. Бидний сургаар наймаа хийж байсан Монголчууд цувж гарч ирсээр байгаад олон хүн цугларав.

Наймаачид маань Банхарт шарсан хавирга, плов өгч дайлав. Энэ үед хэдэн орос залуу нэг нохой хөтлөн бидэн дээр ирснээ Банхарыг зааж "нохойгоо зодолдуулъя" гэв. Бүдүүн гинжээр уясан дарвайсан том ам, булчин шөрмөс болсон дөрвөлжин биетэй зодооны нохой байж ядан байгааг хараад би дотроо айлаа. Зодоонд зориулагдсан энэ нохой яаж ч мэдэх аюултай юм билээ, больсон дээр байх гэж бодтол тэнд байсан Монголчууд "давай, давай" гэж хашгиралдан зодооныг өдөөлөө.

Тэр олон Монгол, Орос хөөрсөн хүмүүсийг хараад надад өөр зам үгүйг ойлгож Банхарын хүзүүвчийг мултлан "туу" гээд тавив. Зодооны нохой харван орж ирээд маш хурдтайгаар Банхарын энд тэндээс хэд хэд хазаад авав. Ингэнэ гэж Банхар бодоогүй бололтой. Нөгөөх нохойг дахин дайран ирэхэд нь цээжээрээ түс хийтэл мөргөж унагаад улмаар хүчит савраараа газарт даран шилэн хүзүү багалзуурыг нь тас зуун сэгсрэхэд зодооч нохойн гаслах, хахирах муухай дуу сонсогдож шороонд хутгалдав. "Салгаад өгөөч" гэж Оросуудыг гуйхад хэдэн Монгол залуус "давай, үргэлжлүүлье" гэж хашгиралдацгаав.

Би Банхарыг арайхийж салган авахад түүний соёо цус болж, нөгөө нохой руу хэр хэмжээгээ мэдээрэй гэж шиг ширүүн харж байв. Энд тэнд пивоны бөглөө пүд пүд дуугарцгаан Монголчууд "Вот видите какая Монгольская собака" /Монгол банхар ямар байдгийг мэдэв үү.орч/ гэж хашгирцгаана.

Маргааш нь Банхар бид хоёр Эрхүүгийн нисэх онгоцны буудал уруу хөдөллөө. Нислэгийн хүлээлгийн танхимд орoход Улаанбаатар нисэх хүмүүс дугаарлан зогсчээ. Банхарыг хараад хүмүүс шивэр авир болов. Монгол, Орос, Америкийн далбаа бүхий нөмрөгийг Банхарт зүүлгэсэн нь сүртэй харагдаж байлаа. Бүх хүний харц ганцхан Банхар дээр. Тэр амьтан энэ олон хүн өөрийг нь хайрлан, бахархан харж байна гэдгийг мэдэж байсан болов уу? Удалгүй билет шалган дотогш оруулав. Онгоцны талбай дээгүүр алхсаар МИАТ-ийн онгоц дээр ирэхэд үүдэнд нь зогсож байсан нисгэгч ёслон "Банхар, эx орондоо тавтай морил" гээд инээмсэглэв.

Онгоц дүнгэнэн агаарт хөөрлөө. Хүмүүс эргэн эргэн харцгаана. Гэтэл нэг залуу босч Монголчуудаа Банхар маань нутагтаа ирчихлээ урдах урдахаа барьчих гээд надад стакантай "зүйл” өгөв. Би яахаа мэдэхгүй хүмүүс рүү харахад аль хэдийн бүгд аягатай нь аягатай, шилтэй нь шилтэй "зүйлүүд” бэлэн барьцгаасан хүлээж байлаа. Банхарын төлөө хундага өргөлт бараг Улаанбаатар хүртэл үргэлжилэв ээ. Буянт-Ухаагийн нисэх буудалд нисгэгч, нохой хоёроос бусад нь нилээн халаалттай бууж билээ.

Монгол хүндээ, Монгол газар шороондоо хэзээд үнэнч Монгол Банхарууддаа зориулж нэг сайхан хөшөө босгох юмсан даа.

П.Батзоригийн яриа...

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417