Танхимын хичээлээс татгалзах боломжийг олгоно

Танхимын хичээлээс татгалзах боломжийг олгоно

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийн танхимын үйл ажиллагааг зогсоож улсын хэмжээнд ЕБС-ийн 640 мянган сурагч гэрээсээ цахим хичээл үзэж эхэлсэн. Ингэснээр манай улс дэлхийн улс орнуудаас хамгийн удаан хугацаанд танхимын хичээлээ зогсоосон улсын тоонд ороод буй. Шинэ хичээлийн жил эхлэх хугацаа ойртож хичээл танхимаар эхлэх талаар асуудал хөндөгдөж эхэллээ. БШУЯ хичээл, сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа ч цар тахлын нөхцөл тооцооллыг эвдэж магадгүй болоод байна.

 

Энэ намраас танхимын хичээл эхлэх үү

Манай улс өнгөрсөн сарын сүүлээс 12-оос дээш насны хүүхдүүдийг коронавирусын эсрэг дархлаажуулалтанд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар 12-15 насны 24843 хүүхэд, 16-17 насны 14401 хүүхэд дархлаажуулалтанд хамрагдсан байна. Гэсэн хэдий ч халдварын тохиолдол өсөж, эрсдэл нэмэгдсээр байгаа. Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Намраас хичээлийг танхимаар оруулахаар бэлтгэн ажлаа хангаад явж байна. Хоёр жилийн хугацаанд танхимын сургалтыг орлох өөр чанартай сургалтын арга байхгүй гэдгийг дэлхий даяар харлаа. Тиймээс ногоон бүс байгаа 50 гаруй сумын хичээлийг танхимаар эхлүүлнэ. Эрсдэл өндөртэй орон нутаг, нийслэлд мөн танхимын хичээлийг эхлүүлэхээр бүх боломжийг судалж байгаа. Гэхдээ танхимын хичээлийг эхлүүлэх шийдвэрийг БШУЯ дангаар гаргах боломжгүй, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагана. Хэрэв танхимаар хичээл эхэлвэл эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй сурагчдаас заавал вакцины гэрчилгээ шаардахгүй” гэв.

Мөн эцэг эхчүүд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд хүүхдээ танхимын хичээлд суулгалгүй цахимаар хичээллүүлэх боломжийг хангаж ажиллах юм байна. Энэ жил 81 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ, бүртгэлийг цахимаар хийхээр төлөвлөж байгааг мэдээллээ.

 

Хоцрогдлыг цогц төлөвлөгөөний дагуу арилгана

Дэд бүтэц, ялгаатай байдлаас үүдэж цахим хичээлийн үр дүн, хүртээмж хумигдаж бүтэн хоёр жилийн хичээлийг хоцрогдол үүсээд байгаа. Үүнийг эцэг эхчүүд төдийгүй Олон улсын байгууллагуудын судалгаа ч харуулж байна. Жишээлбэл, НҮБ-ын Хүүхдийн сан арван аймаг, гурван дүүргийг хамруулан хоёр сарын турш судалгаа явуулахад сурагчдын 57 хувь нь цахим хичээлийг танхимын хичээлээс ойлгомжгүй, “чанаргүй” гэж хариулжээ. Мөн сурагчдын 16 орчим хувь нь цахим хичээлийг хангалттай хэмжээнд үзэх боломжгүй. Хөдөө орон нутгийн, дэд бүтэцгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүд цахим хичээл үзэхэд хүндрэлтэй, боломж хомс байгааг судалгаанд онцолсон байна. Цахим хичээлийн хүртээмжийн асуудлаас үүдэн 174 мянган сурагч хичээлийн бодит хоцрогдолд орсон. Засгийн газраас хичээлийн хоцрогдлыг арилгах үндэсний хэмжээний гурван жилийн цогц төлөвлөгөөг боловсруулан тавдугаар сард баталсан. Үүний дагуу боловсролын хоцрогдлыг үе шаттайгаар, сурагчдад ачаалал нэмж дарамт үүсгэхгүйгээр арилгах юм байна.

- Нэгдүгээрт, залгамж холбоог тогтоох. Хичээлийн шинэ жил эхлэхэд сурагчдад сургуульдаа дасах, багшдаа ээнэгших зэрэг айдасгүйгээр хичээл сургуульдаа дасахад хугацаа өгнө.

- Хоёрдугаарт, сурлагын хоцрогдлыг нөхөн засах. Хоцрогдлыг арилгах хөнгөнөөс хүнд рүү чиглэсэн төлөвлөгөөгөөр өмнөх хоёр жилийн хичээлийн агуулгыг заана.

- Гуравдугаарт, сурлагын хоцрогдлыг арилгах, тогтворжуулах. Сурагчид тавдугаар ангиа төгсөхөд бага ангийн үзэх ёстой бүх агуулгыг үзсэн байхаар төлөвлөж байгаа юм байна.

 

Цахим хичээл ялгаатай байдлыг улам ихэсгэж байна

Дэлхий даяар илүү хоруу чанартай коронавирусын дельта хувилбар тархаж байна. Дельта хувилбарын эсрэг одоогийн тариулсан хоёр тун вакцин үр дүнгүй байгаа тул бүүстэр тунгийн талаар дэлхий судлаад эхэлсэн. Харин манай орны хувьд дельта хувилбарын долоон тохиолдол бүртгэгдээд байгаа. БШУЯ хичээлийг танхимаар оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ч нөхцөл байдал хүндэрвэл үргэлжлүүлэн цахимаар орж таарна. Цахим хичээл энэ чигээрээ үргэлжилбэл амьдралын түвшнээс шалтгаалсан боловсролын ялгаатай байдал үүсч хүртээмж хумигдаж хоцрогдлоо нөхөж чадахгүйд хүрэх нь. Мөн цахим хичээлд хамрагдах боломжгүй, хөдөө орон нутгийн болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн сурагчдад цахим хичээл үзэх хэрэгсэл, материалаар хангах эсэх нь бас л тодорхойгүй байна.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417