Д.Ухаанзаяа: Би лам биш

2021-07-29, 16:35 Нийтлэл 2,284 1
Д.Ухаанзаяа: Би лам биш

Бурханч лам гэгдээд байдаг Д.Ухаанзаяа “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ дараах зүйлсийг ярьжээ.

“Хөл хорионы үеэр гэртээ суугаад л нам байж байна даа. Номынхоо өргөө рүү очиж болохгүй учраас гэртээ л сайхан нам байлаа даа.

Шашин бол олон янз байна л даа. Би өөрөө бурхны шашныг дэлгэрүүлэх, өөрийн мэдсэн сурсан сонссон зүйлээ ард түмэндээ хүргэхийн тухайд зорьж яваа хүний хувьд бол шашин гэдэг бол үнэнийн сургааль мөн өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө дотогшоо нэвтэрч аливаа нэгэн юмны мөн чанарыг танин мэдэхэд оршдог.

Шашиныг хураангуйлаад хэлсэн зүйл байдаг л даа. Буяныг хотолж чуулган болгоод өөрийн сэтгэлээ номхотгож чадах юм бол бурхны шашин тэр юмаа гэж томъёолж хэлсэн байдаг. Шашин олон янз байдаг ч эцсийн зорилгодоо нэг л оргил дээр нэгдэнэ гэж боддог. Бурхны шашин ч бай, лал ч бай, есүс ч бай бүгд эцсийн зорилго нь хамаг амьтны тусын тухайд нэг зүйл дээр нэгддэг.

Зам мөр нь өөр өөрийнхөө замнаж зарим нэг нь тойруу замаар явж очиж байхад зарим нь дөт замаар очиж байна. Би бол бурхны шашны хүн учраас Буддын шашин нь хамгийн дөт замыг гаргаж хүн гэгээрэх, сайн сайханд хүрэх замналыг хамгийн дөт гаргаж өгсөн, хамгийн хурдан хүрэх боломжтой хялбаршуулсан бөгөөд хамгийн төгөлдөр сургааль, төгөлдөр шашны номлол юм уу.

Бурхны сургааль бол өөрөө ариун буюу ямар нэгэн хэр буртаггүй гэж үздэг. Өөр олон зүйлсүүд бол асуудалтай байдаг. Тэгэхээр 3000 жилийн тэртээ бурхан Будда номоо номлоод үүнээс хойш одоог хүртэл сургаалиуд нь шинэ юм шиг байж байдаг. Энэ бол өөрөө бурхны сургааль ариун даа, хувирашгүй мөн чанартаа үнэндээ байгаан болов уу гэж би ойлгодог.

Би лам биш. Би шашин судлаач, бурхан урлаач, буддын гүн судлаач хүн. Миний хувийн бодол бий. Би бурхны шашин үүн дээр бүгд ингэж ойлгож байна гэж би үзэхгүй байна. Би өөрөө судалж мэдээд хувийн бодлоор бол лус гэдэг зүйл яагаад байгаль дэлхий, уул ус, жигүүртэн шувуу, газар шороо, чулуунд лусын орон байна гэж бурхны шашинд авч үздэг.

Энэ маань усан мэлмийд харагдахгүй хий бодь амьтан учраас ихэнх нь гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй учраас байхгүй гэдэг утгаараа үл итгэх, ойлгохгүй байх асуудлууд байна.

Гал руу бид нар бохир буртаг хийлээ гэж бодоё. Жишээ нь Дорж гэдэг хүн санаатай санаандгүй байдлаар гал руу сонгино сармисны хальс ч юм уу буртагтай зүйл хийлээ гэхэд яагаад тэр хүний нүүр амаар нь яр шарх гараад байна? Яг булгийн эхэнд лус байна гэж би хэлж байгаа юм. Энийг байхгүй юмаа гэх юм бол яагаад бид нар яагаад булгийн эхэнд сүүтэй шанагаа дусаагаад бузар буртаг оруулахад тэр хүмүүст яр шарх гараад бие нь өвдөөд байгаа юм?

Яагаад заслыг хийсний дараа зүгээр болчихоод байгаа юм? Галаа тахиулахаар яр шарх нь алга болоод байгаа юм. Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлахаар төвөгтэй болчихоод байгаа. Энэ маань бодитой байгаа юу гэхээр байгаа юм. Хий бодь ертөнц байна уу гэхээр байна. Сүг сүнс сүүдэр байвал байна. Лус гэдэг зүйл бол байна гэж би үзэж байна.

Бид нар асуудлаа дуусгаад бэрхшээлүүдээ дуусгаад амьдрая гэвэл бидний нас гүйцэхгүй. Энэ дээр жишээ байдаг юм. Нэг хүн би энэ ертөнцийн бүх өргөст чулууг түүгээд дээгүүр нь хөл нүцгэн алхая гээд бодлоо. Нэг хоёр алхаад хөл рүү чулуу шигдээд байх учраас явж чадахгүй. Мухар сүсэгтэй хүн юу гэж бодох вэ гэхээр энэ бүх чулууг би түүгээд хаячихая гээд бодлоо. Гэтэл чулууг түүгээд үзэхээр ертөнцийн чулууг түүж барахгүй байхгүй юу.

Энэ бол мухар сүсэг. Энэ бол мунхаг байхгүй юу. Харин бурханы сургааль юу вэ гэхээр та зүгээр хөлийнхөө улыг зузаан ширээр ширлэчих. Тэгэх юм бол та бүх чулууг түүсэнтэй адилхан дээгүүр нь чөлөөтэй явж чадна гэж байгаа байхгүй юу. Энэ бол танин мэдсэн буюу ухаарал байхгүй юу” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: “Улаан бал” нэвтрүүлэг

Мөн түүний “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Таныг энэ сарын 14-нд бумбаны нэгдсэн тахилга хийх гэж байгаа тухай сонслоо. Бумбаны тахилга гэдэг нь ямар учиртай болохыг хэлж өгөхгүй юу?

-Энэ нь монголчуудын эртнээс уламжлалтай зан үйл юм. Миний хувьд гурав дахь удаагаа бумбаны тахилгыг хийх гэж байна. Бумба маань олон төрөл байдаг. Энд тэнд Намсрай, Замбал, Гонгор гээд бумбуудыг тахидаг. Харин энэ сарын 14-нд болох арга хэмжээ бол бумбаны нэгдсэн тахилга юм.

Өөрөөр хэлбэл, Намсрай, Гонгор, Замбал, Дарь-Эхийн бумбуудын нэгдсэн том тахилга Монголд анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бумба тахихын зан үйл нь ямар учиртай юм бэ гэвэл буян хишгийг дэлгэрүүлж тогтоох, эдийг арвижуулах ач холбогдолтой юм. Бумба гэдэг нь зайны хүчээр шүтэж тухайн айл гэрт буян хишгийн энергийн урсгалыг тогтоон барьдаг гэсэн ерөнхий утгатай л даа.

-Энэ удаагийн бумбаны тахилга ямар онцлогтой вэ?

-Ер нь бумбаны тахилга болоход лам нар номоо уншаад дуусчихлаг. Харин бумбаны нэгдсэн тахилга нь зан үйлээ хийснийхээ дараа бумбаны эзэн бурхадуудын утга учир хийгээд бумбыг тахисны ач тус гэж юу юм, бумба гэдэг нь хэдэн төрөл байдаг юм, дотор нь яг юу оршдог юм, гэр орондоо бумбыг яг аль зүгт залдаг юм, бумбыг залснаар ямар ивээл, ач тус гарах вэ, бумбыг шүтэхгүй байснаар ямар дутагдалтай вэ зэрэг нарийн мэдээллийг өгсөн нэг цаг гаруй лекц уншина.

Бумбаны тахилгад ирсэн цөөхөн хүмүүст зориулаад зогсохгүй нийт монголчуудынхаа буян хишгийг дэлгэрүүлэхийн тухайд буянаа зориулах үйл ажиллагаа юм.

-Бумбыг хэдийд тахидаг юм бэ. Зарим газар зуны дэлгэр цагт тахиж байгаа харагддаг л даа?

-Бумбыг тахидаг улирал гэж бий. Гэтэл манай ёс уламжлал алдагдсанаас болж зарим газар буруу улиралд тахидаг болсон нь анзаарагдах юм. Ихэнх хийд зуны адаг сард бүгд бумба тахиад дуусчихдаг. Номондоо бол намрын эхэн сарын шинийн 1-15-ны хооронд буюу 3, 8, 14-ний өдрүүдэд тахидаг. Миний хувьд энэ уламжлалаараа намрын эхэн сарын шинийн 3-ний цогийн наран буюу балжиннямтай, бурхны адислагатай өдөр зохион байгуулах гэж байгаа.

-Зорьж очих хүмүүс юу бэлдэх ёстой вэ?

-Бумбаны тахилгад ирэх хүмүүс маань бумбаа бүртгүүлэх ёстой. Тахилгын өмнөх өдөр нь бүртгэл явагдана. Томоохон хийд газрууд бумбаа 2-3 өдөр бүртгэж авдаг л даа. Бүгдийг нь нарийн нягт бүртгэх учраас урт очер дараалал үүсч, хүмүүс ядарна. Иймд бумбыг хоёр хувааж авч байгаа. Яг тахилгынхаа өдөр бүгдийг нь бүртгэнэ гэвэл амжихгүй. Тийм учраас наймдугаар сарын 13-ндаа бумбануудаа 09.00-19.00 цаг хүртэл бүртгэнэ. Мөн 14-ндөө 09.00-13.00 цаг хүртэл бүртгэнэ. Өмнө бумбаа өгчихсөн хүмүүс шууд 13 цагтаа ирж болно. Үйл ажиллагаа маань дөрөв таван цагийн ажил болно.

-Та тахилгын дараа бумбынхаа бурхадуудын тайлбарын тухай лекц уншина гэж дээр хэллээ. Ингэхэд бумбыг шүтэхгүй байснаар ямар дутагдалтай вэ?

-Бумба гэдэг бол буян хишигтэй холбоотой зан үйл. Ер нь хүн болгон сайн сайхан амьдрахыг зорьж байна шүү дээ. Буян хишгээ чуулуулаад, амар амгалан байхын тулд хүн юуг сэтгэлдээ анхаарах ёстой юм бэ. Сэтгэлийн энэ сав маань цэвэр ариун байх юм бол буян хишиг аяндаа тогтоно.

Хэрэв тэр сав нь бузартчихсан байвал бурхан бууж ирээд рашаан хийгээд өгсөн ч барьж тогтоож чадахгүй. Тиймээс сэтгэлийнсаваа цэвэрлэж, яаж буян хишгээ тогтоон барих аргыг энэхүү лекцээрээ зааж өгөх юм. Бумба гэдэг маань нэг зан үйл нь. Тэрнээс шинээр зохиогдож, гаднаас аваад ирсэн юм биш. Монголчууд маань буянаа тогтоох уламжлалт зан үйлүүд олон байдаг.

Сахиусан хүрд, буян хишгийн сав, даллаганы уут гэж байна. Тухайн айл гэрт даллаганы уут байхгүй, бумба байхгүй бол энэ айлд ирж буй буян хишиг нь тогтохгүй. Жишээлбэл, Дорж гэдэг айлд сайхан ерөөлөөрөө буян хишгийн урсгал ирлээ гэж бодъё. Тэрийг тогтоон барьж авах шүтэгдэхүүнүүд байх ёстой. Эдийн тэнгэр бурхан Гонгорын бумба байхгүй, байсан ч буруу бүтээгдсэн байлаа гэж бодъё. Эсвэл даллагын уут нь буруу бүтээгдсэн бол тэр энергийн урсгал тогтохгүй.

Харин ч хажуу айлын Дондогийнх номоор нь эдийн тэнгэрээ сайхан тахидаг, даллаганы уутаа зөв бүтээчихсэн, өөрсдөө оёод хийсэн, бумбаа залчихсан байвал тэр энерги эднийд очно. Тийм учраас өөрт ирж байгаа буян хишгийг өөртөө авахын тулд эртнээс уламжлагдаж байгаа зан үйлийг номын дагуу зөв хийх ёстой. Тэгвэл эрдэм аяндаа гарна.

-Ингэхэд шашны зан үйлийн хэрэглэгдэхүүнүүд худалдаанд элбэг байдаг нь хэр зөв бэ. Даллаганы уут гэхэд есөн эрдэнийг орлуулаад хийчихсэн байдаг. Энэ нь буян хишгийг тогтоож чадах уу?

-Буруу хийсэн юмуу, сэтгэл гаргаагүй бол ямар ч эрдэм гарахгүй. Цагийн гарз. Худалдаанд байгаа даллаганы уутанд есөн эрдэнэ зөв байхгүй хуурамч, орлуулсан байдаг. Бид аливаа нэгэн шашны зан үйлд сэтгэлээсээ хандахгүй бол эсэргээрээ буянаа барах болдог. Ямар ч үр дүнгүй. Тэгэхээр даллаганы уутандаа есөн эрдэнэ гэвэл орлуулах бус жинхэнэ есөн эрдэнэ авч хийх ёстой. Бас 25 эд зүйлийн идээ цагаа хийгээд юу юу хийх ёстойг миний бие номынхоо ард дандаа хэлж өгдөг юм.

Энэ удаагийн бумбаны нэгдсэн тахилга дээр тухайн бумбыг лам хуваргууд маань номоор нь адислаад өгөхөөс гадна утга учрыг нь тайлбарлана. Ном адилслахад түвд хэлээр уншигдана. Яг юун тухай уншигдаад байна, яаж миний бумбанд адислага оршиж байна, энэ нь юу гэсэн утгатай болох, бумбаа яаж шүтэх ёстой гээд тэр болгоны тайлбарлаж ойлгуулж өгөх юм бол тухайн хүнд ухаарал, үнэн адислага төрнө. Хүн мэдэхгүй, ойлгоогүй зүйлийнхээ дайсан нь байдаг шүү дээ.

-Ингэхэд бумбагүй хүмүүс энэ арга хэмжээнд очиж болох уу?

-Бололгүй яахав. Бүх хүнд нээлттэй. Залуу хосууд, гэр бүлүүд маань бумба аваагүй байсан ч ирээд миний лекцийг сонсч, номд даган баясч болно. Тэгэхээр бид залуу хосууд цаашид олон үр хүүхэдтэй болно. Тэдэндээ буянаа тогтоож, дэлгэрүүлэхийн тухай тун цэгцтэй ухаарлыг авна.

-Бумбанд юу, юу байдаг вэ. Худалдаанаас бумба авах нь зөв үү. Хүмүүс өөрсдөө бүтээх боломж байдаг уу?

-Дотор нь юу байдгийг лекцэн дээр хэлж өгнө. Гадуур худалдаанд элбэг байдаг 10 мянга гэдэг бумба бол энгийн, газарт оршоодог, гэртээ шүтдэггүй бумба. Харин миний яриад байгаа Гонгор, Замбал, Намрайн бумбануудыг гэртээ залах ёстой. Зэс, мөнгө, алт, шавар, шаазан гэсэн материалаар хийдэг.

Эдгээр бумбануудыг хувь хүн өөрөө бүтээх боломжгүй. Хэрэв бүтээе гэвэл ямар нэг бурхны нинчинд суусан, Гонгор бурхны тарнийг арван дүнчүүр тоолсон байх ёстой. Өөрөө шашны өндөр мэдлэгтэй байх шаардлагатай. Энгийн хүн бол тийм боломжгүй. Бумбыг бол буух эзэнтэй, буцах хаяг нь тодорхой хийдүүдээс авна. Сайны хажуугаар саар гэгчээр урдаас муу, хямд бумба орж ирж байна.

Гадуур манай хийдүүдийн урладаг сайн бумба 350-550 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Худалдаанд байгаа хятадын бумба бол 150-180 мянган төгрөгийн хооронд байдаг. Манай нэг шавь худалдаанаас их үнэтэй бумба авч л дээ. Нэг өдөр санаандгүй байдлаар ам нь нээгдчихэж. Гэтэл дотор нь арцнаас өөр юу ч байгаагүй. Нэг ч судар, ном байгаагүй. Бумбыг онголгож үзээд дотор нь ийм ийм юм байна гээд авч болдоггүй. Тэгэхээр сэтгэлд сэвгүйгээр хийдүүдээсээ бумба авах нь зөв.

Манай хийдүүд одоо бумбаа сайхан хийдэг болсон. Заавал торогоор амыг нь таглаад таван өнгийн утсаар ороогоод лацдаг. Тэгэхээр хийдүүд өөрсдөө хэзээ ч буруу бумба хийхгүй. Буянаа барна шүү дээ. Бумбыг нэг л удаа авч, үе дамжуулдаг. Миний лекцэнд сууснаар бумбаныхаа утга учрыг мэдээд үр хүүхдүүддээ ярьж өгөх нь байна шүү дээ. Энэ дотор ийм ийм байгаа, нам доор тавихгүй, бурханыхаа ард тавьж, урд нь тахил өрнө гээд буян хишгийнхээ номлолуудыг зааж өгнө. Ингэснээр буянаа мөнхөд үе дамжин өвлүүлэхэд зан үйлийг нь зааж өгнө гэсэн үг.

-Хүмүүс бурхны зурагтай хатгамал оёж урлаад аравнайлуулчихаад тахиж шүтээд байдаг. Бурхан урлаач хүний хувьд та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хятадаас бурхны зурагтай хатгамал оруулж ирээд хүмүүс лангууныхаа ард суугаад оёод, бүх хүн бурханч болчихсон. Миний эрин байх хэрэггүй болж байна шүү дээ. Би арваад жил багшаасаа авшиг авч, бясалгал хийж суралцаад одоо л багшаасаа бурхан урлах эрхээ авч байхад зүгээр нэг жирийн иргэн бурхан оёод сууж байгаа нь номд зохилдохгүй. Тэрийгээ надаар аравнайлуулах гэж олонтаа ирдэг л дээ. Би нэгийг нь ч аравнайлдаггүй. Дандаа алдаатай, буруу байдаг. Тухайн хүмүүс мэргэжлийн бурхан урлаач хүн биш учраас тэр нь алдас болно. Буянаа барна. Харин тогос шувуу оёж болно.

-Буян хишгээ арвижуулж тогтоохын тулд бурхнаас юу гуйх ёстой вэ?

-Хүмүүс бурханаас ихэвчлэн эд таваар, мөнгө хүсдэг. Бурхны өгдөг хамгийн дорой юмыг хүмүүс гуйгаад байдаг л даа. Эд таваараас гадна хутагтын долоон эрдэнэ гэж бий. Үүнийг л гуйх ёстой. Тэр нь сүжиг, билгүүн, сонсох, шагшааваадын, ичгүүрийн эрдэнэ юм. Эдгээрийг бурхнаас гуйснаар мөнгө аяндаа ороод ирдэг. Тодруулбал, сэтгэлээ засах, гэгээрэх, хутагтын дээд зэрэглэл рүү очих, сэтгэл оюун ухааныг дээд түвшинд очих тэр мэдлэгийг гуйж байхад аяндаа мөнгө ороод ирнэ.

Түүнээс биш мөнгө гуйгаад байх юм бол боломжгүй. Тэрийг өгөхгүй. Өгсөн ч бага ирнэ. Тиймээс бид буян хишгийг дэлгэрүүлэхийн тулд бурхнаас “Надад зөв зүйлийг сонсч тэрийг дотроо баринтаглаад авах тэр эрдэнийг хайрлаач. Ичгүүрийг мэдрэх тэр эрдэнийг хайрлаач, сүсгийн эрдэнийг хайрлаач” гэж гуйх ёстой. Хүмүүс сүсэглэж чадахгүй байна. Юманд итгэж чадахгүй учраас эрдэм гарахгүй байгаа юм. Эрдэм гарахгүй учраас амьдрал нь дээшлэхгүй, бахь байдагтаа байдаг.

Хэн эрдэмд толгойгоо ажиллуулж, гэгээрлийн зам мөр рүү орж, дотоод сэтгэлээ ариусгаж, буян хишгийг дуудах зан үйлийг ойлгож, Монгол ёс уламжлалаа дээдэлж, нарийн мэдэж авна тухайн хүн л буян хишгээ тогтоож гарз гарахгүй. Аливаа материаллаг зүйл рүү шунахаа больё. Материаллаг зүйлээр амар амгаланг зольж авна гэдэг бол маш буруу төөрөгдөл. Тэрний оронд оюун санаагаа гэгээрүүлж, ном эрдэмд шамдъя.

Өглөгийг дадуулъя. Ямар сэтгэлийг дадуулбал надад буян хишиг хурдаг юм, ямар сэтгэлийг дадуулаад байхаар буянаа бардаг юм бэ, мөнхийн гуйланч амьдралаар амьдрах уу, буян хишгээ тогтоогоод үр хүүхдүүд гэр бүл маань өвчин зовлонгүй эрүүл байх уу. Баян байна гэдэг асуудал их нарийн. Асар их мөнгөтэй, олон хаустай, тарган цатгалан хүнийг хэлэх үү.

Баян гэдэг ойлголт нь хүн хүний түвшинд өөр, өөр. Эрүүл байна, элэг бүтэн байна, аливааг ялгаж, салгаж ойлгодог эрүүл ухаантай байна гэдэг баян. Би хүнд урмын үг хэлж чадаж байна гэдэг бол баян. Сэтгэл дотроо хүнийг сайхнаар бодож болно. Хүмүүсийг бие биедээ юм өг гэхээр “Надад мөнгө байхгүй” гэдэг. Тэгвэл сайхан урмын үг хэлж болно. Бүр хэлж чадахгүй бол сэтгэл дотроо бодож болно.

Энэ мэтчилэн хүнд өгөх олон юм байгаа. Ер нь энэ сарын 14-нд болох лекцээрээ дадуулгыг зааж өгнө. Буянаа тогтоох, буянаа барах сэтгэлийн ямар, ямар анхааруулга байна, ямар ,ямар зан үйл байдгийг тогтоогоод авчих юм бол буянаа тогтоож, гарз гарахаа болино. Мөн бумбаны утга учир бүх ялгамжаа, тайлбарыг мэдэж авах боломжтой.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Бас тэрбээр “Зууны мэдээ” сонинд дараах ярилцлагыг өгчээ.

-Сар шинийн баяр болох гээд хүн бүхэн завгүй явна.  Ер нь Цагаан сарыг бид хэрхэн тэмдэглэх ёстой юм бэ?

-Ахмад настнаа хүндэтгэж, хамаатан садантайгаа ураг төрлийн холбоогоо батжуулах Монголын уламжлалт баяр ойртож байна.  Би Цагаан сар, наадам хоёрт ихэд ач холбогдол өгдөг. Энэ баярууд бидэнд монгол хүн гэдгийг сануулж, ухааруулж, омогшуулдаг.  Тэр л сэтгэлээр сар шинэдээ бэлдэж байна даа.

-Сүүлийн үед Сар шинийн өдрүүдэд нар харах, байгаль дэлхийтэйгээ ойр байхыг хүмүүс эрмэлздэг болж. Та ямар бодолтой байна вэ?

-Нар харах ёслолыг зан үйлийнх нь дагуу тэмдэглэвэл сайн энергитэй, зөв зүйл. Сүүлийн жилүүдэд нар харахаар явж байгаа хүмүүс утга учиргүй, замбараагүй үйлдэл хийж байна.  

Сархад, сүү өргөдөг, мөнгө тавьж,  уухайлж бахирдаг буруу л даа. Мандах нарнаас  энерги авч байгаа санаа нь зөв боловч зан үйл нь буруу байгаа юм.

Нарны бурхан гэж бий. Бурханыхаа дүр , хөргийг залаад сан тахилга, ерөөл магтаалыг нь хэлээд  ёс журмынх нь дагуу хийж хэвшвэл нарнаас сайн сайхан энерги авах боломжтой. Мөн шинийн 1-ний өглөө овоон дээр гардаг уламжлалтай.

Үүнийгээ ч монголчууд буруу үйлддэг. Би үүнтэй холбогдуулан “Хийморь арван гурав” лекцээ өнгөрсөн Цагаан сараар уншиж байсан. Овоон дээр мөнгөн тэмдэгт, цаастай чихэр, элдэв зүйл өргөх нь буруу юм. Арц хүж, уугиулж арвай будаа, боов боорцог, сүү цагаан идээ,рашаан  өргөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл амьтан, шувуу шууд идэх боломжтой идээ ундааны зүйлс гэсэн үг.  Тэгэхээр бид уламжлалаа утгаар нь л авч явах ёстой юм. Тэгэхгүй утгаа алдвал энэ нь хүнд буян болохоосоо илүү эргээд гай барцад болох нь бий.

-Залуу гэр бүл Цагаан сарыг тэмдэглэхдээ юуг анхаарах вэ. Мөн сар шинийн баярыг аархалын баяр боллоо гэх нь бий. Та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Сар шинийн баяр бол бие биедээ эд хөрөнгөөрөө гайхуулах баяр биш шүү дээ.

Өнөө үед тийм өнгө аяс ажиглагдаж байна. Залуу гэр бүл цагаан сарыг аархаж, баярхаж тэмдэглэдэг боллоо. Хөгшчүүдээсээ илүү есөн үе идээ өрчихсөн, мундаг том ууц тавьчихсан, толгойноосоо том хөөрөг бариад сууж байгаа хүмүүсийг хараад би гутардаг.

Энэ нь бие биенээсээ илүү гарах гэсэн муу санааг хүнд бий болгоод байна. Тэгэхээр цагаан сарын утга учир үгүй болж байна.   

Иймэрхүү хавтгайрсан замбараагүй байдалтай монгол түмний баярыг тэмдэглэдэг болжээ. Өөрийн эцгийг амьд байх үед хүүхэд нь идээгээ гурваар өрдөг уламжлалтай.  Аавынхаа дэргэд ес, таван үеийн идээ өрчихөөд сууж байгаа хүн аавыгаа хүндлэхгүй байна.  Аавыгаа хурдан үхээсэй гэсэн утгыг цаанаа илтгээд байна шүү дээ. Гэтэл харамсалтай нь үүнийгээ  өөрөө ч мэдэхгүй байх жишээтэй. Үнэн хэрэгтээ хэн ямар эд хөрөнгөтэйгөөр илүүрхэх бус, энэ баярын уламжлалт ёс заншил ямар вэ гэдгийг л  ойлгож тэмдэглэх хэрэгтэй.

-Та шинийн 1-нийг хэрхэн угтдаг вэ. Бурхан шашинтай ойр байдаг учраас биднээс арай л өөр байх даа?

-Сар шинийн өдрүүдэд буян хураахыг хүснэ. Битүүний өдөр Төв ганданд очиж хуралд оролцон даган баясдаг. Мөн өөрийн хийд дээрээ битүүний урьд өдөр хүмүүст буян үйлдэж засал ном хийдэг.  Тэгээд шинийн 1-ний өглөө Төв айм­гийн Борнуур суманд байр­ладаг “Аглаг бүтээ­лийн хийд”-д  очиж номын багш Г.Пүрэвбатдаа золгоно. 

Хамгийн түрүүнд аав ээждээ золгодог байх гэж бодож байлаа?

-Бурханы аравнай хүртсэн хүний хувьд багш ямагт хамгийн түрүүнд байдаг.

Багш дор мөргөе Бурхан дор мөргөе Ном дор мөргөе гэсний дагуу багшаа дээдэлдэг. Багшгүйгээр дээдийн номыг ойлгохгүй байсан. Тиймээс бурханы номтой холбож, сургаал номлолоо хайрласан багшаа хүндэлж юун түрүүн очиж золгодог заншилтай. Харин шинийн 2-ноос аав ээжтэйгээ золгоно. Мөн миний шавь нар над дээр ирж золгодог.

Та хэр олон шавьтай болж байна вэ?

-Хадаг барьж ирсэн шавь нар цөөнгүй байна. Багш гэж хүндэлж явдаг хүн ч олон бий. Тэд миний сургаал номыг уншиж сонсдог учир хүндлэлийг нь хүлээж авах нь миний хувьд их хариуцлага юм даа.

Ер нь Г.Пүрэвбат лам та хоёрын багш шавийн барилдлага хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Дөнгөж ургаж  эхлэж байгаа цэцгийг услаж тэтгэвэл маш гоё цэцэг ургана. Багшийнхаа аварлаар би тэгж цэцэглэж чадсан. 1994 оноос Урлахуйн ухааны сургууль  суралцаж эхэлсэн байдаг.

Тэр үеэс л олон сайхан багштай болсон. Зураг зурах суурийг маань  Батбаяр багш маань тавьсан. Намайг дэмжиж урам өгч уралдаан тэмцээнд оруулж дөрөвдүгээр ангидаа анхны үзэсгэлэнгээ гаргахад минь хүртэл дэмжиж байлаа. Түүний дараа Г.Пүрэвбат багштайгаа учирсан даа. Бурханы зураг энгийн зурагнаас дүрэм журам, өнгө, зураас,татлага гээд бүхий л талаараа ялгаатай. Их олон зүйлс давхцаж зав чөлөө гардаггүй байсан. 

Зураг зурна, төвд ном цээжилнэ, угсаатан зүйн даалгавар, орчуулгын даалгавар зэрэг олон хичээлээ амжуулах гэж нойр, хоолгүй олон өдрийг өнгөрөөсөн. Миний бие даваад гардаг л юм бол бүгдийг нь хийнэ гэж хичээдэг байсан.  Тэгээд сэтгэлийнхээ тэнхээгээр даваад гарсан. Нойргүй, хоолгүй явсаар ухаан алдаж унаж хүртэл байлаа.  Гэхдээ хүн үхдэггүй юм билээ.

Бурхан зурна гэдэг цаанаа л нэг увидаслаг байна биз?

-Тийм шүү. Бурханы зургийг хүн бүр зурж чадахгүй, сэтгэлгээ чухал. Ариусаагүй сэтгэл дотор юу ч бодогдож болно. Тиймээс бурхан зурж байгаа хүний сэтгэл ариун байх учиртай.  Хэрэв сэтгэл ариун биш бол замбараагүй дүр, дүрслэл гарч эргээд сөрөг нөлөөллөө хүнд үзүүлэх аюултай. Өнгө, дүрс, нэг зураас хүртэл бурханы зурагт утга учиртай. Жишээ нь, таван өнгөнөөс илүү өнгө холивол бузартана гэж үздэг. Зарим хүн бурханы зураг бол баригдмал урлаг ч гэж ярьдаг. 

Үүнтэй санал нийлдэггүй.  Би монгол зургийн  амин сүнс нь бурханы зураг гэж боддог.  Энэ тухай ч олон газар, уран бүтээлчдэд санал бодлоо хүргэсээр ирсэн. Бидний өвөг дээдэс бурхан зургийг урлаад бүтээгээд үлдээчихсэн. Үүнээс бид суралцаж морь, мал, хүн, газар нутаг, уул усаа яаж зурах уу гээд арга ажиллагаа гарч ирсэн болов уу. Үүнтэй санал нийлдэг  уран бүтээлч, зураачид бий.  Хоёр хэсэг болчихоод яг тогтсон үзэл баримтлал одоогоор алга байна. 

Таныг эхлээд бурханч лам Г.Пүрэвбатын шавь гэдгээр чинь хүмүүс хүлээн авдаг байлаа.  Харин одоо бурхан урлаач Д.Ухаанзаяа гэдэг болсон. Бие даан сургаал номлолоо олон түмэнд хүргэхэд багш тань юу гэж захидаг байв?

-Анх “TV9” телевизээр 108н цуврал лекц ард түмэндээ хүргэсэн. Цуврал лекцээ хоёр жил гаруй явуулсан. Үүнээс хойш миний хувийн орон зай үүсч эхэлсэн гэж ойлгож болно. Багшийн яриа, миний яриа хоёр хоорондоо төстэй боловч жаахан   ялгаатай зүйл бий. Буддын ном сургаалыг энгийн судлаач хүн ярих,  лам хүн ярих тэс өөр юм. Энгийн хүнээс, хүн эргэлзэж буй зүйлээ санаа зовохгүйгээр асуудаг бол лам хүнээс тэр бүр асуугаад байдаггүй. 

Тиймээс багшийнхаа үргэлжлэл болж сургаал номлолыг нь дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж лекц уншиж байна. Багш минь намайг дэмждэг. Анх “TV9” телевизээр лекц уншиж эхлэхээсээ өмнө багшаасаа асуухад “Юм ярина, бусдад зөвлөнө гэдэг өөрийгөө маш ихээр хөг­жүүлж буй хэрэг. Мөн буян­тай сайхан үйлс” хэ­мээн зөвшөөрөл өгч байлаа. 

Таны сургаал ном багшийнхаасаа ялгаатай гэлээ. Та ямар утгаар нь хэлсэн бэ?

-Би танин мэдэхүйн сэтгэлгээгээр энгийн зүйл дээр жишээ дурьдан олонд аль болох ойлгомжтойгоор ярихыг зорьж байна. Би  багшийнхаа номыг хуулбарлаж ярьдаггүй. Мөн аливаа зүйлд мухар сүсгийн төвшинд ханддаггүй. Хүнд аливаа зүйлийг ойлгуулна гэдэг өөрөө ярьж байгаа зүйлээсээ хэдэн зуу дахин илүү уншиж судалсан байх шаардлагатай. Монгол тү­мэн ухаантай ард тү­мэн. Буруу зөрүү зүйл яри­вал нэг сонсох ч ахиад тө­дий­лөн анхаарахгүй шүү дээ.

-Таны лекц их сонир­хол­той амьдралд ойр бай­даг.  Түүнтэй адил зураг­нууд тань бурханы шашныг илтгэх атлаа их энгийн ухаарал хайрласан харагдаж байна. Өөрийн бүтээсэн бурханы зургаараа үзэсгэлэн гаргах бодол байна уу?

-Надад  заяасан авьяас бол бурхан зурах юм. Зарим хүн нэг өдрийг өнгөрөөх гэж үйл тамаа үзэж байна. Миний хувьд нэг өдөр ч хайран байна. Ном бичиж орчуулах, зовсон, гутарсан хүнд туслах, лекц унших, засал хийх гээд олон ажил нэг өдөрт багтдаггүй. Уг нь миний чин хүсэл зураг зурах юм шүү дээ.  Гэхдээ ажилчдынхаа цалин, түрээс, хувийн хэрэгцээний мөнгө зэргийг олоход бүхий л ажлуудаа амжуулах шаардлагатай болдог. 

Зургаа  зурах уу, ашиг орлого олж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Гэхдээ би өөрөө өөртөө зав гаргаж чөлөөлөхгүй бол хэн ч миний өмнөөс шийдэхгүй. Жилдээ нэг удаа лекцээ уншаад, хүнд өвчин, зовлонтой хүмүүсийг хүлээн авч уулзаад үлдсэн цаг хугацааг зураг, бүтээлдээ зарцуулна гэж төлөвлөсөн. Урлангийнхаа өрөөг ч бэлтгэж байгаа.  Тэгэхээр хэзээ нэгэн цагт бүтээлүүдээ олондоо хүргэх нь тодорхой.

Энэ олон ажлуудыг амжуулна гэдэг амаргүй.  Сэтгэл санаагаа хэзээ нь амрааж өөртөө цаг гаргадаг вэ?

-Тийм цаг байхгүй дээ. Өдөржин ажил буцалж өнжинө.  Шөнө нь өдөр болсон зүйлээ, бүтээлүүдийнхээ талаар бодож хононо.  Надад хандаж байгаа хүмүүс зурхайч, сэтгэлзүйч, бурхан урлаач Д.Ухаанзаяа мөн үү гэж ярьдаг. Аль аль нь надад таалагддаг.  Тэднээс би эргээд эрч хүчийг авна. Тэр хүний итгэл, надад хандаж байгаа хандлага нь  сайхан. Олны танил эрхмүүд, энгийн ард олон ч бий. Тэдгээр хүний  хувийн асуудлыг би олонд дэлгээд байвал утгагүй. Ахин тэр хүн надад итгэхгүй. Буддын шашны ам тангараг авсан хүн хэзээ ч бусдын нууцыг ярьдаггүй хадгалж явдаг байх учиртай. Тийм учраас бүх зүйл итгэлцэл дээр явагддаг.

-Сүүлийн үед цахим ертөнц хүмүүсийн дунд хүчээ авч байна. Бурханы зураг шейрлээд л буян хураана, эд мөнгөтэй болно гэсэн зүйлүүд ажиглагддаг.  Та энэ талаар юу хэлэх вэ ?

-Би саяхнаас фэйсбүүк ашигладаг болсон. Лекцийн цаг товлох, олон хүнд түүнийгээ хүргэх зэрэг ажлын шугамаар ашигладаг. Дэмий тэнэх элдвийг сонирхох цаг зав байдаггүй. Ажлаас бусад тохиолдолд ашиглах дургүй л дээ.

Facebook хүний цаг завыг бардаг, дур зоргоор санал бодлоо илэрхийлдэг талбар болж хувирч байна. Хэн ч, хэнийгээ муу хэлдэг эсвэл буруу үзэл сурталчлах нь олширч байна. 

Бурханы зураг, мөнгө цаасны зураг хаа хамаагүй шэйрлэдэг.Энэ буруу л даа. Ялангуяа тэр зураг нь буруу зураг явж байдаг. 

Бурханаараа хамаагүй тэгж тоглох нь тэр хүнд буян болохгүй, харин ч эргээд гай барцад болох нь бий. Тиймээс энэ тал дээр анхаараарай гэж хэлмээр байна.  Мөн  фэйсбүүкийг чалчаа үгийн хамгийн том талбар гэж дүгнэдэг. Ямар ч зорилгогүй цаг заваа гарган суудаг, ихийг хийж бүтээх өөрийгөө хөгжүүлэх цагаа ямар ч ашиггүй тэнд өнгөрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Ялангуяа залуучууд өөрийгөө олох, авьяасаа нээхэд цаг гаргах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Т.Батсайхан

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417