• Өнөөдөр 2024-04-25

“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

2021-07-29,   1698

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадна 2021 оны долдугаар сарын 3-ны өдөр “Ковид-19” халдвараар өвдсөн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, 35 настай, эрэгтэй Р нь шинжилгээний хариу нь эерэг гарч, гэртээ тусгаарлагдаж байгаад бие нь муудаж, эмнэлгийн тусламж авахаар очоод гадаа нь нас барсан юм.

Тэгвэл өнөөдөр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, “Хохирогч цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэж дүгнэсэн байна. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа юм.


“Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188