Ч.ОЛДОХ 

Дархан-Уул аймгаас  сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замын ажлыг цахимаар байнга мэдээлж, гүйцэтгэлийн  явцад анхаарч ажиллаж байгаа юм. Тэрбээр замын ажлын  явц ямар байгаа талаар долдугаар сарын үзүүлэлтийг дараах байдлаар дэлгэрэнгүй тайлагнажээ.  

УБ- Дархан чиглэлийн замын Азийн хөгжлийн банкны  зээлийн төсөл (2019-2020)

БАГЦ I

Гүйцэтгэгч: "Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж” компани  

Ерөнхий гүйцэтгэгч компаний ажилтнуудаас  коронавирусын  дөрвөн  тохилдол батлагдсан учир талбайн ажлыг бүрэн зогсоож,  ажилчдыг тусгаарласан. Зургадугаар  сарын 10-ны өдрөөс хойш талбайд ажил хийгдээгүй. Долдугаар сарын 24-ны өдрөөс 16 хүнтэй бригад (хүн нэмэгдэнэ) талбайд байрлаж, бэхэлгээний чулууг  бэлтгэж эхэлсэн. Одоогоор шинэчилсэн график төлөвлөгөө боловсруулагдаж байна.  

Гүйцэтгэл 85.43 хувь, хоцрогдол 9.73 хувь

БАГЦ  II

Өмнөх гэрээг цуцалсан. Гүйцэтгэгчийг шалгаруулах ажил үргэлжилж байна.

БАГЦ III 

Гүйцэтгэгч: “Гуйжоу Хайвэй Инженеринг” компани

Ажлын талбайд 74 хүн, 40 техник ажиллаж  байна. Тэмдэглэгээний хажуугийн цагаан зураас км 8+000-км10+000 хооронд баруун талдаа хийгдсэн. Далангийн хажуу 2000 м 0+000-9+000 хажуу налуу 100м, 8+000-10+000 35+225 хоолойн чулуун бэхэлгээг  хийсэн.

Гүйцэтгэл 88.91 хувь, хоцрогдол  7.02 хувь

БАГЦ IV  

Өмнөх гэрээг цуцалсан. Гүйцэтгэгчийг шалгаруулах ажил үргэлжилж байна.

БАГЦ V  

Гүйцэтгэгч: "Чайна Жео- Инженеринг Корпораци”

Ажлын талбайд 49 хүн, 16 техник  ажиллаж байна. Зааглах хашлага 46 м (нийт 1432м) цутгагдсан бөгөөд  талбайд байрлуулж эхлээд  байна. Тэмдэглэгээ км 23+100-км 24+000 хооронд зүүн талдаа хийгдсэн. Зааглах хашлага суулгах ажил үргэлжилж байна.

Гүйцэтгэл 91.69  хувь, хоцрогдол 4.13 хувь

УБ -Дархан чиглэлийн хоёр  эгнээ 202.4 км авто замын ЕСБХБ-ны зээлийн төсөл (2020-2023)

БАГЦ I  

Гүйцэтгэгч: "Арж капитал” компани  болон “М-Ойл Групп” -ийн нэгдэл

Барилгын талбайд 589 хүн, 244 техник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмалын ажлуудыг  хийж байна.

Гүйцэтгэл  22.56 хувь, хоцрогдол 17.74 хувь  

БАГЦ II

Гүйцэтгэгч: "Жунмэй Инженеринг групп”  

Барилгын талбайд 231 хүн, 109 текник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрс нягтруулах, далангийн дүүргэлт, дөрвөлжин хоолойн суурь ухах, арматур зангидах, ухмалын ажлуудыг  хийж байна.

Гүйцэтгэл 12.50 хувь, хоцрогдол 13.01 хувь  

БАГЦ III  

Гүйцэтгэгч: "Жунмэй Инженеринг”  групп

Барилгын талбайд 210 хүн, 88 техник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрсний нягтруулалт, ухмалын ажлууд хийгдэж байна.

 Гүйцэтгэл 12.42 хувь, хоцрогдол 10.70 хувь  

БАГЦ IV

Гүйцэтгэгч: "Шанхай Констракшн”  групп

Барилгын талбайд 204 хүн, 135 техник байршин талбайн цэвэрлэгээ, түр замын засвар, хөрс хуулалтын ажлууд хийгдэж байна.

 Гүйцэтгэл  8.14 хувь,  хоцрогдол  5.66 хувь  

БАГЦ V

Гүйцэтгэгч5 "Чайна Гежөүба” групп

Барилгын талбайд 157 хүн, 71 техник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, төмөр бетон хоолойн арматурчлалын ажлууд хийгдэж байна. Гүйцэтгэл: 12.16 хувь, хоцрогдол: 8.39 хувь

Эх сурвалж. www.polit.mn