ТАНИЛЦ: С.Батцэцэгийн дараагийн учраа Нигерийн бөх Блессинг Оборудуду

С.Гандэлгэр
2021/08/02

Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөл үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд зодоглон, шөвгийн дөрөвт шалгарсан манай тамирчин С.Батцэцэгийн дараагийн учраа нь Нигерийн алдарт тамирчин Блессинг Оборудуду юм.

Түүний хувьд Африк тивийн есөн удаагийн аварга, Африкийн наадмын хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хошой аварга, Исламын шашинтай орнуудын армийн дэлхийн аварга, Испанийн гран пригийн мөнгөн медальт, Ясыр Догу олон улсын тэмцээний хүрэл медальт тамирчин юм. Манай тамирчны хувьд түүнтэй 2016 оны олимпод учраа тааран ялалт байгуулж байжээ. 

С.Батцэцэг ялвал аваргын алтан медалийн төлөө А зооноос гарч ирэх Дэлхийн аварга Тамыра Менсатай барилдах юм. Хэрэв хожигдвол А зооны дагах барилдаануудаас хожиж гарч ирсэн бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна