Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООЖЭЭ

Өчигдөр 13 цаг 08 минут

Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос өнөөдөр мэдэгдлээ. 

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалгад орсон 4260 чингэлэг байна.Үүнд гаалийн бүрдүүлэлт хийж байгаа чингэлэг ороогүй юм.

Тяньжин боомтод тавдугаар сард ирсэн импортын чингэлгүүд бүрэн ачигдаж дуусаагүй бөгөөд зургаа, долоодугаар сарын чингэлгүүд хүлээгдэж байгаа аж.

Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.12
    Өчигдөр

    Засаг ажлаа сайн хийхгүй байна. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх нь төрийн үүрэг

    Хариулах