• Өнөөдөр 2024-03-29

Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил үргэлжилж байна

2021-08-05,   2229

       Монгол Улсын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК болон “Газпром” НХН энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр зөвшөөрчээ.


       Захиалагчаар “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Н.Асеев, гүйцэтгэгчээр “Газпром проектирование” ХХН-ийн Ерөнхий захирал В.А.Вагарин нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд шуурхай орлоо. Энэхүү ажлын хүрээнд ОХУ-ын Үндэсний Стандарт ГОСТ Р 55989-2014 “Байгалийн хий дамжуулах хоолой 10 МПа-аас дээш даралтын төслийн стандарт” Үндсэн шаардлага, мөн “Газпром” НХН-ийн 2-3.5-051-2006 “Байгалийн хий дамжуулах хоолойн технологийн төлөвлөлтийн норм” стандартыг тус тус энэ оны тавдугаар сарын 4-өөс 2022 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр хүртэл нэг жил, зургаан сарын хугацаанд мөрдүүлэхээр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар бүртгэжээ. Ингэснээр эдгээр стандартыг хэрэглэхийг зөвшөөрсөн болно.

       Мөн Оросын Холбооны Улсын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын Ерөнхий дүрэм СП36.13330.2012, Оросын Холбооны Улсын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын Технологийн дүрэм СП86.13330.2014-ийг тус тус Монгол Улсын холбогдох байгууллагуудаар хянуулан батлуулж, мөрдөж ажиллахад бэлэн болгожээ.

Төслийн хүрээнд ажил гүйцэтгэх “Газопровод союз восток” ХХК-д ОХУ-аас уригдан ажиллах мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл,  ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Монгол Улсын засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 201 дугаар тогтоолыг гаргуулан мөрдөн ажиллана гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээлсэн юм.


Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188