Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр Ц.Тогоо томилогдлоо

С.Гандэлгэр
2021/08/06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилогдлоо.

Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо нь 1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг, 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийг Цэргийн дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан, Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлээр тус тус төгссөн. 1998 онд Улсын Багшийн их сургуулийн Боловсролын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.

  • 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн орос хэлний орчуулагчийн дамжаа
  • 1991 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтэд Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр
  • 1999 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн дээд курс
  • 1999 онд Нидерландын Хаант Улсад Удирдлагын дээд курс
  • 2002 онд АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс
  • 2002 онд АНУ-д Харвардын их сургуулийн Үндэсний болон олон улсын аюулгүй байдлын курс
  • 2002 онд АНУ-д Англи хэлний институт
  • 2002, 2004 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн үндсэн болон ахисан түвшний дамжаа
  • 2010 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн Терроризмын эсрэг дамжаанд тус  тус суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. Батлан хамгаалахын их сургуулийн профессор, “Хүндэт доктор”.



Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 92.77.72.136
    2021/08/08

    70 hurch bgaa uvuu gertee hevtej bmaar jum. jugaa ch zuvluh ve dee.

    Хариулах
  • 103.10.23.134
    2021/08/07

    45 хоногийн курс дамжааг сайн дүүргэжээ.Салбарт байдаг иймэрхүү дамжаа курсыг яаж бүгдийг нь ашиглаж чадав.Улсаас мөнгө нь гардаг юм.Сэргэлэн нөхөр байна өө.Зөвлөөд яах ч юм.Зөвлүүлээд ч яах юм.Ажил хариуцаж байгаа өч төчнөөн л генералтангууд байна.Сая явсан ирсэн 2 ерөнхийлөгч ээлжлээд л өгөөд байсан. Тэд нар цалинжиж байгаа юм чинь ажлаа тайлагнаад ажиллаж болдоггүй л юм байх даа. Эртний өр байсан юм байгаа биз дээ Хүүк Тоок 2-н дунд.

    Хариулах
  • 202.55.188.98
    2021/08/07

    Xaxa neg hvnl chaawas ihl ataarhaj bndaa vhehnee !!! Zeesegt hvchniig 2002-2009 ond hvrtel jinken hogjvvlh zamiign tawij ogson hvndee ter bymbjaw ntr shg baigagui shvv !!! Mundag hvn tomligdson bna

    Хариулах
  • 103.26.194.95
    2021/08/06

    Дээрх хүн яасан үнэн бичээ вэ! Цэргиин нэгдсэн холбоог баигуулж Монгол улсыг цэргиин системд оруулж Хукииг ялуулсан хүн шүү дээ!! Би саидаар очино , Би сонгуульд орно , Би элчин саидаар явна гээд мөн ч олон хүнд ярьсан даа! Тэгж тэгж Хук зөвлөх өгч санаа амарсан баихаадаа!

    Хариулах
  • 103.26.194.95
    2021/08/06

    Армид улс төржилт баигаагуи юм. Тогоо Женко колежоос тэр МАН-сонгуульд ялхад БХЯ-нд дэд саидаар ирж билээ !!! 2000-онд шүү дээ ! Жинхэнэ хомроглон халж билээ. Дараа нь жанжин штабын дарга болсон Манаи армиин цуутаи дарга нар домог болсон генарал Шагдараас авхуулаад хусч өгсөн дөө!!! 1рт дээд зэргиин зуумтгаи 2:рт жинхэнэ армииг улс төржүүлдэг хүнииг Хүк тавьждээ !

    Хариулах
  • 66.181.187.83
    2021/08/06

    Сайхан хүн томиолгджээ. ашгүй дээ

    Хариулах
  • 202.55.188.42
    2021/08/06

    ERHEM GENERALD AMJILT HVSIE SALBARAA MEDEH MUNDAG HVNDEE

    Хариулах