• Өнөөдөр 2024-04-29

“Барселона”-гийн домог ЛИОНЕЛЬ МЕССИГИЙН БҮТЭЭСЭН ТҮҮХ

2021-08-09,   1350

Аргентины нэрт хөл бөмбөгч Лионель Месси 17 жилийн турш хүчин зүтгэсэн “Барселона” клубээсээ гарч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор түүнийг Францын “ПСЖ” клубтэй гэрээ байгуулсан болон Испанийн “Барселона” клубтэй гэрээгээ сунгаагүй тухай ярихаар Лионель Месси хэвлэлийн хурал зарлаж, албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр

"Би одоо ч гэсэн “Барселона” клубээс гарч, амьдрал минь өөрчлөгдсөн энэ бодит байдалтай эвлэрч чадахгүй байна. Итгэхгүй байна. Би “Барса”-тай салах ёс гүйцэтгэхдээ талбай дүүрэн үзэгчдийн өмнө баяртайгаар салах ёс хийнэ гэж төсөөлдөг байлаа. Гэтэл ийм байдалтай салах ёс гүйцэтгэх болсон. Та бүхний надад зориулсан хайранд талархаж байна. Та нартай хамт байсан энэ олон жилийн турш сайн, муу мөчүүдийг өнгөрүүлсэндээ баяртай байна. Би “Барселона”-д үлдэхийг үнэхээр их хүссэн ч чадсангүй” хэмээжээ. Хэвлэлийн хурлын дараа хуралд цугласан үзэгч, төлөөлөгчид 10 минутын турш алга ташиж, нэрт хөл бөмбөгчийг үдсэн аж.

Лионель Месси 13 настайдаа “Барселона” клубын харьяа Ла Масия академид суралцаж, 2004 онд 16 настайдаа “Барселона” клубын төлөөх анхны тоглолтдоо оролцож байв. “Барселона”-д клубд хүчин зүтгэсэн 17 жилийн замналдаа Лионел Месси тус клубын төлөө 778 тоглолтод оролцож, 672 гоол оруулсан юм. Мөн Ла Лигийн аваргын цомыг 10, Аваргуудын лигийн дөрөв, Копа дер Рэйсийн долоон цомыг өргөж, оны шилдэг хөл бөмбөгчид олгодог “Алтан бөмбөг”-ийн шагналаар зургаан удаа шалгарч байлаа. Уншигч та бүхэнд Лионель Мессигийн “Барселона” клубд 17 жил хүчин зүтгэхдээ бүтээсэн түүхэн агшнуудыг хүргэж байна.

 

2004 оны аравдугаар сарын 16. Лионель Месси “Барселона” клубд нэгдсэн анхны тоглолтоо “Эспаньол”-ийн эсрэг хийхээр сэлгээнээс гарч ирэв.

 

2005 оны арванхоёрдугаар сарын 4. Ла Лигийн тоглолтын үеэр “Вильярреал” клубын Родольфо Арруабарренаг хуурч, өнгөрч байгаа нь.

 

2006 он. “Барселона” клубын тамирчин Жули, Месси, Беллетти, Ван Бронкхорст, Ларссон нар Аваргуудын лигийн цомыг хүртэв.

 

2007 он. Испанийн Барселона хотын Ноу Камп цэнгэлдэхэд болсон Ла Лигийн тоглолтын үеэр Месси, Генри нар гоолын баяраа хамт тэмдэглэж байна.

 

2008 он. Ноу Камп цэнгэлдэхэд болсон Ла Лигийн тоглолтын үеэр Лионель Месси Эзэн хааны “Реал Мадрид” клубын домогт хаалгач Касильяас, хамгаалагч Рамос нарыг өнгөрч, гоолдож байгаа нь.

 

Месси, Иньеста хоёроор ахлуулсан “Барселона” клуб 2009 оны тавдугаар сард Английн “Манчестер Юнайтед” клубыг хожиж, Аваргуудын лигт түрүүлсэн.

 

2010 оны наймдугаар сарын 25. “Барселона” клубын ерөнхийлөгч Жоан Лапорта, Лионель Месси нар Испанийн нэгдүгээр дивизионы цомыг хамт өргөж яваа нь.

 

2011 оны нэгдүгээр сарын 12. Испанийн Эзэн хааны цомын төлөөх тоглолтын өмнө оны дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч, “Алтан бөмбөг”-өө хүртсэн юм.

 

2012 оны нэгдүгээр сарын 25. Испанийн Эзэн хааны цомын шөвгийн наймын шигшээ “Эл Классико” тоглолтын үеэр.

 

2013 оны нэгдүгээр сарын 13. “Малага”-гийн хаалгач Вилли Кабалерогийн эсрэг.

 

2017 оны нэгдүгээр сарын 29. Лионель Месси “Реал Бетис” клубын тамирчин Манди, Бенито нарыг хуурч, өнгөрөв.

 

2019 оны арванхоёрдугаар сарын 7. Лионель Месси “Мальорка”-гийн эсрэг хетрик хийж, баяраа тэмдэглэж байна.

 

2021 оны наймдугаар сарын 8. “Барселона” клубын нэрт хөл бөмбөгч Лионель Месси клубээсээ гарч буйгаа албан ёсоор зарлав.

 

 


“Барселона”-гийн домог ЛИОНЕЛЬ МЕССИГИЙН БҮТЭЭСЭН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 19:39:09
    ккк: монголчуудын хөл бөмбөг тогглох нь сармагчин компьютерээр тоглохтой адилхан санагдаад ер болохгүй юм яахав?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188