• Өнөөдөр 2024-05-02

Сурагчдын үдийн цайны зардлыг 1500-1800 төгрөг болгожээ

2021-08-11,   1289

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг сурагчид ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500 төгрөг, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгажээ.

Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулав.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардал өмнө нь 900 төгрөг байсан байна.

 


Сурагчдын үдийн цайны зардлыг 1500-1800 төгрөг болгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 14:53:22
    Бат: Хүүхдийн хоол хөтөлбөр цаг үеэ олоогүй ажилын нэг энэ олон улсад өртөй гэх тэгээд үдийн цай өгөх ёстой ойлдгохгүй юм аа бид хүүхдээ та нартай та наргүй холлоно доо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188