Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг эрчүүд л үнэлж чаддаг гэдэг. Магадгүй эрэгтэй ба эмэгтэй хүмүүс нэг зүйл хараад өөр өөр зүйл боддогт учир байдаг байх.

Бид та бүхэнд эрэгтэй ба эмэгтэй хүмүүс гоо үзэсгэлэнг хэрхэн хардгийг 5 зургаар хүргэж байна.

Хувцасны сонголт

Эрчүүд эмэгтэй хүнийг бүхэлд нь хардаг. Харин эмэгтэйчүүд бүх зүйлийг анхааралтай ажиглаж ангид нь үнэлдэг байна.

Гаднах төрх

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол гаднах төрхдөө амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулдаг. Тийм ч учраас гаднах байдлын өөг илүү анзаарч хардаг байна.

Нүүр будалт

Эрчүүд бол нүүр будалтын эцсийн үр дүн юу байдгийг л мэддэг. Харин эмэгтэйчүүд бол хөмсгөө хир зөв адилхан будсан, уруулын өнгө, хацрын өнгө хир хосолсон эсэх гэх мэт зүйлийг илүү анзаардаг байна.

Биеэ авч явах байдал

Эрчүүд эмэгтэйчүүдийг бүхэлд нь хардаг учир хуурамч төрхөд хууртах нь бий. Харин эмэгтэйчүүд үйл хөдлөл, яриа гэх мэт зүйлүүдийг харж жинхэнэ дүр төрхийг нь олж харахыг хичээдэг байна.

Бие

Эрчүүд бол хардаг хэдхэн хэсэгтэй билээ. Харин эмэгтэйчүүд тэгшхэн хөл, хөөрхөн хөлийн хуруу, целлюлит байгаа эсэх гэх мэт зүйлийг олж хардаг ба өөртэйгөө эсвэл өөр хүнтэй харьцуулалт хийдэг.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн