Э.Одбаяр: Хазар Монголчууд хүнд байгаа үед дүрвэгсдийг авахад буруудахгүй

2021-08-20, 14:42 Цаг үе 1,638 16
Э.Одбаяр: Хазар Монголчууд хүнд байгаа үед дүрвэгсдийг авахад буруудахгүй

ЗОН-ын дарга Э.Одбаяр, "Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр тэргүүтэй иргэд Афганистанд байгаа Хазар иргэдийг Монгол улсад авчрах асуудлаар төрийн 3 өндөрлөгт хүсэлт хүргүүлж байгаа талаараа хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэлээ. Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт

2000-аад оноос хазарачууд хэмээх бид бүхний ахан дүү түмэн олны ажиг сураг дуулдаж. найрамдал нөхөрлөлийн эх тавигдсан. Өнөөдөр Афганистан улсад террорист Талибан бүлэг зэвсгийн хүчээр засгийн эрхийг булааж, харгис дэглэмээ тогтоогоод байна. Хазара нарын ардын баатар Баба Мазаригийн хөшөөг дэлбэлсэн. Эрчүүдийг нь баривчлах, эмс охидыг бүртгэн олзолж авах, эд хөрөнгийг дээрэмдэх гээд балмад явдлуудыг талибууд хазара нарын нутагт үйлдэж байгаа нь дуулдаж байна.

Хазара хүмүүс өөрсдийгөө монгол, Чингисийн цэргүүдийн хойчис гэдэг, монголчууд болон Монгол оронд маш их элэгтэй хүмүүс юм. Ийм бидэнд халуун дулаан итгэл сэтгэлээр ханддаг хүмүүстэй бид найрамдал нөхөрлөлийг дээд зэргээр хөгжүүлэх хэрэгтэй нь ойлгомжтой.

Афганистанд хазаруудын эсрэг Абдуррахман хааны геноцид, талибануудын 2001 онд Бамиан мужийн Якауланг тойрогт үйлдсэн хядлага зэрэг олон харгислал үйлдэгдэж ирсэн. Хазара нар байнгын дарамт, ялгаварлан гадуурхалт, террорист халдлагын золиос болж ирсэн. Ийм аймшигт явдал давтагдахгүй гэх газаргүй. Хазара биш хүмүүс Афганистанаас үхэн хатан зугтаж байхад хазара нарт юу тохиолдож болох вэ?

Учир иймд, монгол цустай, бид бүхний элгэн садан хазара түмний дүрвэгчдийг үндэсний юм уу олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн Монгол улс цаг алдалгүй хүлээн авах шаардлагатай байна. Хазара хүмүүс ажилч хичээнгүй, манай улсад нэвтрүүлэх хөгжүүлэх шаардлагатай ажил мэргэжпийн дадлагатай, даруу төлөв, монголчуудтай ижилсэн нийгэмших сонирхолтой хүмүүс юм. Тэд манай нийгэм, эдийн засагт маш их эерэг нөлөө үзүүлж чадна гэдэг нь ойлгомжтой.

Монгол улсад хазарачуудын эрх зөрчигдөх, тэднийг ялгаварлан гадуурхах асуудал байсан. 2016 оноос манай эрх бүхий байгууллага Монгол дахи хазара нарыг үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) -д аюултай гэж үндэслэлгүйгээр, хууль бусаар тодорхойлсон гэдгийг дуулсан. Улмаар Гадаадын иргэн харьяатын газарт (ГИХГ)-т хандан, тэднийг магистрт сургалгүй гаргах, цаашид эс хүлээж авах, их дээд сургуулиудад хазара оюутан сургахгүй байх, манай дипломат төлөөлөгчийн газруудад хазара хүмүүст аль болох виз өгөхгүй байх зөвлөмжийгөгч, тэд нь хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бол тодорхой угсаатны эсрэг ялгаварлан гадуурхах, расист бодлого гэж харагдахаар байгаа.

Хазара нарыг хөөж гаргагчид "терроризмын аюултай" гэж аян шалтаг хэлдэг юм билээ. Тэд терроризмын хохирогч болж, терроризмын эсрэг энхийн тэмцэл хийж ирсэн ард түмэн болохоос, бусдад аюул заналыг, тэр тусмаа терроризмын аюул заналыг учруулдаг ард түмэн биш юм.

Хазара хүмүүс монголчуудтай найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх үйлсэд 150 000 доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд түүнийг нь манай улсын иргэд залилан үгүй болгосон ноцтой хэрэг 2016 онд гарсан. Хазарачууд үүнд няцаж мохолгүй ахин 600 000 доллар цуглуулж, хөрөнгө оруулалт хийхэд манай өөр бүлэг иргэд залилж завшсан хэрэг 2017 онд гарсан. Ингээд, 750 000 долларыг хоёр удаагийн үйлдлээр залилаад байгаа ч, гэм буруутнууд хариуцлага хүлээсэн, мөнгийг буцааж өгсөн зүйл үгүй. Хазарачуудыг бүгдийг нь хөөж гаргасан нь үүнтэй холбоотой хуйвалдаан биш биз дээ гэж аргагүй бодогдож байна.

Монгол улс хазарачуудаас өөрийгөө бүрэн “цэвэрлэж”, нэг ч хазара хүнгүй болсон, нэг ч хазара хүн оруулдаггүй, хазарачуудыг хориглосон, хазарачуудын эсрэг бодлоготой анхны улс гэгдэхээр болсон нь харамсалтай. Үүнийг засаж залруулахгүй аваас бид бүхэн талибуудаас ялгарна гэж үү?

Ингээд Монгол улсын төрийн өндөрлөгүүдэд хандан:

1-рт, хазара дүрвэгч нарыг авах талаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх,

2-рт, хазара нарын Монгол улсад ирэх, сурах, ажиллах эрхийг нээж, хазарачуудыг үндэснй аюулгүй байдалд аюултай гэсэн хууль бус зөвлөмжийг хүчингүй болгох,

3-рт, хазара нарыг залилсан ноцтой хэргүүдийг анхааран хууль ёсоор шийдвэрлүүлэхийг хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!"

Энэ үеэр ЗОН-ын дарга Э.Одбаяр: "Манай улс бол өөрийн гэсэн хуультай, эрхзүйн зохицуулалттай. Тагнуулын төв байгууллага нь байж байгаа. Эрхзүйн боломжуудаа ашиглах боломжууд бүрэн дүүрэн байгаа. Олон нийтийн дунд 10 гаруй жилийн өмнөөс Монгол туургатан, Монгол үндэстний талаарх ойлголт нэлээд тэлсэн. Нийгмийн уур амьсгал бүрдсэн. Ийм цаг үед Монгол үндэс угсаатай, гаралтай Хазар Монголчууд маань дайны хөлд хүндхэн нөхцөл байдалтай байгаа үед тодорхой хууль, эрхзүйн зохицуулалтаар, тодорхой шалгуураар дүрвэгсдийг авахад буруудах юм байхгүй." гэв.

5
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Бат-ялалт А.Отгонбаатар нар МУУДАЛЦАЖ, үймээн үүсгэлээ

2021-09-18
4:33

Ковидын үед эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулах талаар санаа зовж байна

2021-09-10
3:53

Улаанбаатар хотын автомашин ачих компаниудын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байна

2021-09-06

Төрийн өмчит Мон-Атом компани Өглөөний сониноос 100 сая төгрөг нэхэмжлэв

2021-09-06

Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнэ ээ Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц

2021-09-18

Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа!

2021-09-15

"Мөрөөрөө байхад чинь оролдоод цохиж, зодоод байх үед ёс зүйтэй байх гээд үз дээ" (Бичлэг)

2021-09-12

​Өнөөдөр Tupac Shakur буудуулсан өдөр

2021-09-07

ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

2021-09-18

Халдварын 2796 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

2021-09-17

ЭМЯ: 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоовол тархалтыг 20 хувиар бууруулах боломжтой

2021-09-17

ЭМЯ: 3234 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

2021-09-16

БНХАУ, ОХУ, Пакистан, Иран харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцлоо

2021-09-17

Хятадын эсрэг шинэ эвсэл байгуулагдав

2021-09-17

Хойд Солонгос галт тэрэгнээс пуужин харважээ

2021-09-16

"Америкт расизм одоо ч байсаар л байна" гэв

2021-09-15

Хийн хоолойд хөрвийн аргаар бүү ханд!

2021-09-17

Ж.Чинбүрэнгийн өмнөөс Н.Эрдэнэхүү "ойчих" вий

2021-09-16

Оюутны намар- Алтан намар-1

2021-09-15

Өнөөдөр 9\15 Ардчилалын өдөр...

2021-09-15

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ

2021-09-18

АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно

2021-09-17

Л.Оюун-Эрдэнэ: Би толины тусгал шүү!

2021-09-17

Х.Баттулгын "нэхсэн" эрх мэдэл У.Хүрэлсүхэд үлдэх үү?

2021-09-17

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Экспертүүд: Монголд сэтгэцийн эмгэгийг оношилж, эмчилж чаддаггүй

2021-09-17

СЭМҮТ: Стрессын шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн

2021-09-16

Сэлэнгэ аймагт шүлхий өвчин гарчээ

2021-09-15

Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

2021-09-15

Financial Review: Монгол Улс “Rio Tinto”-гоос илүү ил тод, нээлттэй байхыг шаардаж байна

2021-09-17

Нүүрс тээврийн жолооч автомашиндаа нас баржээ

2021-09-15

Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсон хохирогчийн дүрээр Монголын хонгилынхонтой сүлбэлдсэн үү?

2021-09-13

Чингэлэг тээврийн терминал ашиглалтад орвол нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэнэ

2021-09-10

40 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

2021-09-18

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон иргэний цогцсыг Орхон голоос олжээ

2021-09-17

Энэ жил дөрвөн аймгийн 9 сумаас бусад аймаг сумдад хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгохгүй

2021-09-17

Дагуул хотын тухай ярих л ёстой доо

2021-09-17

Орчин цагийн бизнесийн шинэ сорилт “Ногоон шилжилт”

2021-09-18

“Digital nation-2021” үзэсгэлэнд Голомт банк амжилттай оролцож байна

2021-09-17

Гарц: Өөрөөсөө өөрийгөө аврахуй

2021-09-17

“Мегамед ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонцацрал: Би бизнес гэхээсээ илүү бидний мөрөөдөл гэж хэлэх дуртай

2021-09-17

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

2021-08-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-08-21

Э.Цэндбаатар, О.Тулга нарын хэн ялсныг ДАШТ-д явуулахаар шийдвэрлэжээ

2021-09-17

PUBG MOBILE Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

2021-09-16

МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр фанатад ногоон талбайд гарах боломж олголоо

2021-09-16

Б.Баттүшиг: Э.Цэндбаатарыг дэмжиж, үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажилласан

2021-09-16

Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

2021-09-16

"Надад ажил хийдэггүй 30-н хүнээс илүү 30-н сайн багш хэрэгтэй"

2021-09-15

Сургуулиудын зохицуулалт сурагчдад тэгш боломж олгохгүй байна

2021-09-15

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

2021-09-13

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

2021-09-16

Хүлээлт үүсгээд байсан “IHC” койны ханш найм дахин өсчээ

2021-09-14

Манай улсын эдийн засаг нэн хүнд байна

2021-09-14

МҮЭХ: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

2021-09-08

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

875

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,589

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

390

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

587