Өмнөд Солонгосын хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа Герман руу илгээсэн томилгооноос үүдэлтэй

Өмнөд Солонгосын хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа Герман руу илгээсэн томилгооноос үүдэлтэй

1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2-т ордог ядуу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч байсангүй. Энэ нөхцөл байдалд улсаа хөгжүүлэхийн тулд Баруун Герман руу элчин сайдаа илгээн мөнгө зээлэх хэлцэл хийж чадсан байна. Ямар ч улс зүгээр л мөнгөө бусдад зээлдэггүй нь мэдээж.

Тэд Баруун Германд дутагдалтай байгаа уурхайн ажилчид, сувилагч нарыг Өмнөд Солонгосоос хангаж, тэдгээр ажилчдын цалингаар нь дэнчин тавьж, 140 сая марк буюу одоогоор бол 100 сая доллар зээлэх хэлцэл хийжээ.

Солонгос улс нөхцөл байдлаа ард түмэндээ илэн далангүй хэлж, улсынхаа залуу иргэдээс тусламж хүсэхэд 46,000 залуу ажиллахаар хүсэлт гаргалаа. Тэр дотор дээд сургуулийн оюутнууд, ахлах сургуулиа дөнгөж төгссөн сурагчид ч мөн олноороо байв.

Шалгаруулах ярилцлагад орохдоо гар нь булбарайхан байгааг хараад тэнцэхгүй байх вий гэсэндээ шахмал түлш гартаа түрхэж хүчтэй, ширүүн гар болгон харагдуулж, тэнцэж байсан тухайгаа хожим нь дурсан тэмдэглэсэн байх юм билээ.

Ингэж л тэд улсдаа туслахаар халуун сэтгэлийг өвөрлөн Кэмпугийн онгоцны буудлаас харийн орон Баруун Герман руу хөдөлж. Эмэгтэйчүүд нь хөдөөгийн эмнэлгүүдэд хэд хэдээрээ хуваагдан тараагдлаа. Хэл ч мэдэхгүй сувилагч нарын анхны хариуцсан ажил бол нас барсан хүмүүсийн цогцсыг арчих ажил байлаа. Марльд спирт шингээн шарилыг нарийвчлан арчих ажил тэднийх. Өдөржин арчина, дахиад л арчина. Үхсэн хүний цогцостой өдөржин хамт байх ямар л сайхан байхав дээ. Тэд уйлж байсан ч эргэж буцаагүй юм.

Харин эрчүүд нь уурхайд 1000 метрээс ч гүн газар доор агааргүй халуун нөхцөлд нүүрс ухах ажил хийдэг байлаа. Герман ажилчид өдөрт 8 цаг л ажиллаж байхад солонгос ажилчид 10-аас дээш цагаар газрын гүнд ажилладаг байлаа.

Германы нэвтрүүлэг, сонин сэтгүүлүүдэд хүртэл солонгосчууд бол гайхамшигтай ажилсаг үндэстэн, тэдний агуу их тэвчээрийг биширч байна гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.

Үүнээс хойш хэдэн жилийн дараа 1963 онд Баруун Германы Ерөнхийлөгч Любкигийн урилгаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи Баруун Германд айлчлах болов.

Мэдээж тэр үед Солонгос ядуу орон байсан учраас Ерөнхийлөгчийн онгоц гэж тэдэнд байгаагүй. Тиймээс АНУ-ын онгоцонд нислэгийн билет захиалсан боловч Пак Жон Хи Ерөнхийлөгч төрийн эрхийг цэргийн хүчээр эзлэн авсан тулд бид онгоцоороо үйлчлэхгүй гэж билетийн захиалгыг цуцаллаа. Энэ мэдээг сонссон Баруун Германы тал өөрийн онгоцоо илгээн, ядуу Солонгосын Пак Жон Хи Ерөнхийлөгч Германд айлчлан ирлээ. Хэцүүхэн замыг туулан ирсэн Ерөнхийлөгчөө Солонгосчууд маш халуун дотноор угтан авлаа.

Германд хүрч очоод Пак Ерөнхийлөгч, Любки Ерөнхийлөгчтэй хамт уурхайн ажилчдад урам зориг өгөхөөр уурхай руу явлаа. Солонгос ажилчид Ерөнхийлөгчөө угтаж авахаар 500 хүн багтах хурлын зааланд цугларсан байлаа. Солонгосын Ерөнхийлөгч хурлын танхимд орж ирээд түүнийг угтсан, ажлын хувцсаа өмссөн уурхайчдын царай нь тас хар болтлоо түлэгдсэн байгааг харлаа. Пак Ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө төрийн дуулал эгшиглэхэд хоолой нь зангиран төрийн дууллаа ч дуулж чадсангүй.

Пак Жон Хи Ерөнхийлөгч үг хэлэх болоход зөвхөн улс нь ядуу гэдэг шалтгаанаар харь хол газар, бусдын улсад, газар доор хэдэн мянган метрийн гүнд нүүрээ хав хар болтол түлэн, хүнд хэцүү ажил хийж байгаа өөрийн улсын иргэдээ хараад үгээ ч хэлч чадахгүй, зүгээр л ''Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллацгаая, хойч үеийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллацгаая'' гэж нулимсаа тэвчсэн хоолойгоор дахин дахин давтан хэлж байлаа.

"Улс нь ядуугийн улмаас харь хол хүний нутагт, хэдэн мянган метрийн газар доорх гүнд, хүнд хүчир ажил хийж байгаа уурхайчин залуус, харийн хүний цогцос арчиж буй эмнэлгийн сувилагч охид, эх нутагтаа өлсөж байгаа ядуу иргэдээ бодож илүү цааш тэвчиж чадахгүй байна" гээд "БИД энэ үнэ цэнийг мартах учиргүй" гэж хэлэн хоолой зангируулан нулимсаа арчихад, тэнд байсан уурхайчид болон сувилагч нар бүгд уйлжээ. Үүнийг харж суусан Германы Ерөнхийлөгч Любки хүртэл нулимстай байв.

Пак Ерөнхийлөгч гуниглан, зочид буудал руугаа явах замдаа ч машин дотор үргэлжлүүлэн нулимс дуслуулж явлаа. Хажууд нь сууж байсан Ерөнхийлөгч Любки нусны алчуураа сарвайн "Бид тусламж өгнө, германы ард түмэн тусална" хэмээн хүч өгөн тайвшруулж.

Баруун Германы УИХ-ын танхимд Пак Ерөнхийлөгч үг хэлэхдээ ''Бидэнд мөнгө зээлээч, Бид ч бас танай улс шиг социалист оронуудтай түнжин хагарчихсан байгаа. Солонгос улс социалист орнуудыг ялъя гэвэл тодорхойгоор эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй байна. Солонгос улсад мөнгө зээлээч. Бид зээлсэн мөнгөө заавал буцаан төлөх болно. Би худлаа ярьж мэдэхгүй. Манай солонгосын иргэд огтхон ч худалч биш. Социалист орнуудыг ялж чадахад тусалж өгөөч'' гэж хэлжээ.

Тухайн үед Солонгос улс баялаг ч байхгүй, мөнгө ч байхгүй дэлхийн хамгийн ядуу орны нэг байлаа. Ард нь Энэтхэг л байсан.

Тэд Германаас мөнгө зээлж чадсан ба 1965 оноос эхлэн экспортын хэмжээгээрээ дэлхийг цочоож эхэллээ.

Өнөөдрийн Солонгос улсын орчин үеийн хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа герман руу илгээсэн томилгооноос үүдэлтэй гэж тэмдэглэн үлдээжээ.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

40 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

2021-09-18

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон иргэний цогцсыг Орхон голоос олжээ

2021-09-17

Энэ жил дөрвөн аймгийн 9 сумаас бусад аймаг сумдад хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгохгүй

2021-09-17

Дагуул хотын тухай ярих л ёстой доо

2021-09-17

БНХАУ, ОХУ, Пакистан, Иран харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцлоо

2021-09-17

Хятадын эсрэг шинэ эвсэл байгуулагдав

2021-09-17

Хойд Солонгос галт тэрэгнээс пуужин харважээ

2021-09-16

"Америкт расизм одоо ч байсаар л байна" гэв

2021-09-15

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

2021-08-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-08-21

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

2021-09-16

Хүлээлт үүсгээд байсан “IHC” койны ханш найм дахин өсчээ

2021-09-14

Манай улсын эдийн засаг нэн хүнд байна

2021-09-14

МҮЭХ: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

2021-09-08

Орчин цагийн бизнесийн шинэ сорилт “Ногоон шилжилт”

2021-09-18

“Digital nation-2021” үзэсгэлэнд Голомт банк амжилттай оролцож байна

2021-09-17

Гарц: Өөрөөсөө өөрийгөө аврахуй

2021-09-17

“Мегамед ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонцацрал: Би бизнес гэхээсээ илүү бидний мөрөөдөл гэж хэлэх дуртай

2021-09-17

Э.Цэндбаатар, О.Тулга нарын хэн ялсныг ДАШТ-д явуулахаар шийдвэрлэжээ

2021-09-17

PUBG MOBILE Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

2021-09-16

МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр фанатад ногоон талбайд гарах боломж олголоо

2021-09-16

Б.Баттүшиг: Э.Цэндбаатарыг дэмжиж, үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажилласан

2021-09-16

Экспертүүд: Монголд сэтгэцийн эмгэгийг оношилж, эмчилж чаддаггүй

2021-09-17

СЭМҮТ: Стрессын шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн

2021-09-16

Сэлэнгэ аймагт шүлхий өвчин гарчээ

2021-09-15

Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

2021-09-15

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Х.Бат-ялалт А.Отгонбаатар нар МУУДАЛЦАЖ, үймээн үүсгэлээ

2021-09-18
4:33

Ковидын үед эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулах талаар санаа зовж байна

2021-09-10
3:53

Улаанбаатар хотын автомашин ачих компаниудын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байна

2021-09-06

Төрийн өмчит Мон-Атом компани Өглөөний сониноос 100 сая төгрөг нэхэмжлэв

2021-09-06

Financial Review: Монгол Улс “Rio Tinto”-гоос илүү ил тод, нээлттэй байхыг шаардаж байна

2021-09-17

Нүүрс тээврийн жолооч автомашиндаа нас баржээ

2021-09-15

Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсон хохирогчийн дүрээр Монголын хонгилынхонтой сүлбэлдсэн үү?

2021-09-13

Чингэлэг тээврийн терминал ашиглалтад орвол нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэнэ

2021-09-10

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ

2021-09-18

АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно

2021-09-17

Л.Оюун-Эрдэнэ: Би толины тусгал шүү!

2021-09-17

Х.Баттулгын "нэхсэн" эрх мэдэл У.Хүрэлсүхэд үлдэх үү?

2021-09-17

Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнэ ээ Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц

2021-09-18

Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа!

2021-09-15

"Мөрөөрөө байхад чинь оролдоод цохиж, зодоод байх үед ёс зүйтэй байх гээд үз дээ" (Бичлэг)

2021-09-12

​Өнөөдөр Tupac Shakur буудуулсан өдөр

2021-09-07

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

2021-09-16

"Надад ажил хийдэггүй 30-н хүнээс илүү 30-н сайн багш хэрэгтэй"

2021-09-15

Сургуулиудын зохицуулалт сурагчдад тэгш боломж олгохгүй байна

2021-09-15

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

2021-09-13

ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

2021-09-18

Халдварын 2796 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

2021-09-17

ЭМЯ: 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоовол тархалтыг 20 хувиар бууруулах боломжтой

2021-09-17

ЭМЯ: 3234 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

2021-09-16

Хийн хоолойд хөрвийн аргаар бүү ханд!

2021-09-17

Ж.Чинбүрэнгийн өмнөөс Н.Эрдэнэхүү "ойчих" вий

2021-09-16

Оюутны намар- Алтан намар-1

2021-09-15

Өнөөдөр 9\15 Ардчилалын өдөр...

2021-09-15

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

875

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,589

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

390

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

587