С.Цэвээн: Төр ханийг минь цагаатгалаа гэж ойлгож байна

2021-09-12, 11:34 Цаг үе 312 0
С.Цэвээн: Төр ханийг минь цагаатгалаа гэж ойлгож байна

Өдгөө 75 настай С.Цэвээн Төрийн ордны гадна гурван сар суулт хийж, 10 орчим хоногийн өмнө өндөрүүлсэн. Тэрбээр 30 жилийн өмнө Батлан хамгаалах яамны онгоцоор албан ажлаар зорчиж яваад осолд орж нас барсан нөхөр Б.Сонинпилыг цагаатгах зорилгоор суулт хийж эхэлсэн юм. Уг ослын дараа Б.Сонинпилын ар гэрийнхэнд нөхөн олговор өгсөн гэх баримт сүүлд архиваас олдсоноор хэрэг явдал боссон. Өөрөөр хэлбэл, тухайн үед ар гэрийнхэн нь нөхөн олговор аваагүй, хэн нэгний халаас руу ороод алга болсон байдаг. Бид Б.Цэвээн гуайтай холбогдож, хэрэг явдал хэрхэн шийдэгдсэн, өнөөгийн нөхцөл байдлын талаар тодруулахыг хүсэхэд охин С.Урансувдмаагийн хамт ирж ярилцсан юм.

ӨДРИЙН СОНИН

-Таны бие сайн уу. Хэдэн өдөр суулт зарласан бэ?

С.Цэвээн: -Би яг 91 өдөр суулаа. Эхлээд гомдсон. Дараа нь цагаатгах тал руугаа ойртож байгаа юм байна гэсэн бодол төрлөө. Одоо хуулийн хүрээнд хийх ажил бий гэж ойлгосон. Энэ зөвхөн миний асуудал биш юм. Гэр бүл, үр хүүхдийн минь асуудал. Ямар ч байсан ханийг минь цагаатгахаар болчихлоо гэсэн бодолтой, сэтгэл дүүрэн болж байна. Үүнээс гадна бас нэг асуудал бий.

Үр хүүхэд маань амьдрал, ажил албаараа хэлмэгдсэн нэг асуудал бий. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Суултаа дуусгаад гэртээ очсон ч үр хүүхэддээ санаа зовоод уг асуудалд нь оролцоод явж байна. Энэ талаар охин илүү дэлгэрэнгүй ярих болов уу.

-Ямар ч байсан ханийгаа цагаатгуулах тэмцэл амжилтад хүрсэн гэж ойлголоо. Одоо тантай холбоотой нэг асуудал байгаа юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?

С.Урансувдмаа: -2013 оны наймдугаар сард болсон үйл явдал юм. Би найман нэрийн зөвшөөрөлтэй 110 метр квадрат талбайтай объекттой байсан. Тэрийг түрээсэлж амьдардаг. Тухайн үедээ би дэлгүүрээ зарах зар өгсөн. Зарын дагуу нэг залуу ирсэн. Ингээд тэр залууд зарахаар болоод нөгөө хүн“Голомт” банкнаас зээл авахаар болсон. Тэгээд “Голомт” банк 100 хувь санхүүжүүлнэ хэмээн ипотекийн зээл гаргаж өгсөн юм. “Голомт” банкны миний дансанд зарсан эзэмшлийн дэлгүүрийн маань мөнгө бүрэн орж ирэх ёстой байтал эхний ээлжинд 70 хувь орж ирсэн. Дараа нь удалгүй тэрхүү дансан дахь мөнгийг маань худалдан авсан захирал залуу хуурамч бичиг баримт бүрдүүлээд авчихсан байсан. Эскроу буюу харилцагчдын дундын данс гэж байдаг юм байна.

Би зарж байгаа. Нөгөөх худалдан авч байна. Би ордероо шилжүүллээ. Энэ хүний банкнаас авсан зээлийн мөнгө миний данс руу орно. Яг энэ гурван хүний харилцааг зохицуулдаг харилцааны данс байдаг юм байна. Гэтэл банкны эдийн засагч нь “Та манай банкин дээр евро, долларын данстай юм байна. Төгрөгийн данс байдаггүй юм байна гэж хуураад нээлгэсэн. Ингэхдээ надад тоон гарын үсэг, хадгаламжийн дэвтэр юу ч өгөөгүй. Танд данс нээчихлээ гэсэн. Гэтэл миний дэлгүүрийг худалдаж авсан хүүхний нөхөр нь миний данстай хамтран эзэмшигч гэж ороод тэр мөнгийг аваад Хаан банкныхаа хугацаа хэтэрсэн зээлийг төлчихөж байгаа юм. Гэтэл би ордерыг эхнэрийнх нь нэр рүү шилжүүлчихсэн байдаг. Тэр хүн яаж миний данс руу орж гүйлгээ хийсэн юм бэ. Миний гарын үсгийг дуурайлгаж зураад авсан. Ингэхдээ миний нэрийг бүтэн бичээгүй, хаяг ч тавиагүй байсан. Тэгсэн атал намайг өөрөө гарын үсгээ зурсан шүү дээ гэдэг. Би ерөөсөө зураагүй. Камераа шүүгээд үз гэсэн.

Би үүнийг банк дотор байдаг бүлэг залилан юм байна гэж бодож байна. Яагаад гэхээр мөрдөн байцаалтаар эскроу данс нээх ёстой байсан гэдэг нь тогтоогдсон. Мөн надаас дэлгүүр худалдаж авсан гэх Энхзул хэмээх эмэгтэйн төлбөрийн 30 хувийг “Голомт” банкинд байршуулсан. Гэтэл энэ мөнгийг над руу шилжүүлээгүй байсан. Шилжүүлэх ёстой гэдэг. Тэгээд яагаад шилжүүлээгүй юм гэхээр дуугардаггүй. Ипотекийн зээлийн журам гэж байдаг. Тэндээс 17 заалт зөрчсөн.

Нөгөө нөхөр нь тэр мөнгөө 2017 он хүртэл төлж дуусч байгаа юм. Ордер тэр хүний нэр дээр шилжүүлчихсэн учир заавал төлж дуусахыг хүлээхээс аргагүй болсон.Бизнесмэн хүнд ордероо алдах юмуу, санхүүгийн хар тамгатай болоход ямар ч гарцгүй болдог. Би хүлээгээд,дэлгүүртээ бараа аваад асар их өрөнд орсон. Энэ хооронд би гэр бүлээсээ салсан. Би гадаад нөхөртэй. Тэр хүн банкны энэ асуудлыг ойлгохгүй, тийм зүйл байх ёсгүй, банк харилцагчаа хамгаалдаг, чи банкнаас зээл аваагүй биз дээ гээд. Эцэст нь асуудал даамжраад нисч ирээд хоёр хүүхдээ аваад явчихсан. Би есөн жил хүүхдээ огт хараагүй.

Надад дахин ямар ч барьцаанд ороогүй, цэвэр ордербайсан. Би өрөнд ороод байдал хэцүүдэх үед “Та энэ ордероо урьдчилгаанд нь тавьчих, бид зээл гаргаад өгье” гэж Голомтоос хэлсэн. Хамтран зээлдэгчээр ээж орсон.

Ингээд хоёр өдрийн дараа зээл гарчихаж байгаа юм. Сар болгон 2 сая шахам төгрөг төлөөд жил болсон чинь өмнөх асуудал дуусахгүй хэвээр байсан. Ингээд барьцаанд тавьсан байраа авна гэсэн чинь иргэний шүүхээр ороод “Голомт” банкинд 200 гаруй сая төгрөгийн өртэй болчихож байгаа юм.

Анх залилаж мөнгө шилжүүлж авсан хүмүүс 2017 онд төлж дуусгасан. Би наймдугаар сард хөдөөгүүр орчуулга хийгээд явж байхад шүүх хурал хийчихсэн байсан. Намайг байхгүй хойгуур яагаад шүүх хурал хийдэг юм бэ гэхэд нэмэлт мөрдөн байцаалт руу явуулангуутаа намайг ордероо Энхзулаас авчих, дараа нь асуудал яригдана гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд залилан хийсэн эмэгтэйгээс ордероо буцаагаад авчихсан. Ингэнгүүт хэргийг хэрэгсэхгүй болгочихож байгаа юм. Ингээд би залилуулаад өрөнд орж, үүнээсээ болж хилийн хориг хүртэл тавиулаад сууж байна.

-Монголбанкнаас иймэрхүү асуудалд шинжээч томилдог?

-Үүн дээр албан тушаалын аархал явагдаад байна. Монголбанкны шинжээч Однаран гэж хүн 17 заалт зөрчсөн байхад зөрчөөгүй гэж ганцхан өгүүлбэр бичээд шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэчихсэн. Монголд банкны эрүүл тогтолцоо байхгүй. Би үүнийг шууд хэлнэ. Албан тушаалтнууд нэгнийгээ өмөөрөөд хэнээр ч тоглож чадаж байна.

-Та суултаа дуусгаад дахин охиныхоо хэрэг явдлыг шийдүүлэх гэж яваад ядарч байна уу?

Б.Цэвээн: -Ордны үүдэнд гурван сар суучихаад дахиад яагаад ингээд явж байгаа юм гэж хүмүүс намайг ярина шүү дээ. Талийгаачийн асуудлыг төр засаг цагаатгах тал руугаа орчихлоо гэж хэлж болно. Гэхдээ үр хүүхдийн асуудал чинь миний л амьдрал, надад хамаатай зүйл. Би эх нь шүү дээ. Эцсийн эцэст бид насны бөгсөнд үр хүүхдийнхээ амьдралыг харж, тэднийг сайн сайхан явбал тэр нь миний аз жаргал, миний амьдрал байдаг юм байна. Би гурван сар суугаад эцэст нь төр асуудлыг шийдэхээр болж, намайг амраалаа гээд гэртээ очоод байж байсан чинь шүүхийн хүмүүс орж ирээд одоо амьдарч байгаа байрыг хурааж авна гэнэ. Тэгэхээр чинь би яаж санаа сэтгэл тайван амьдрах юм бэ. Миний хүүхдүүдийн хуруу хумсаа хугалан байж босгож бүтээсэн зүйлийг хурааж авна гэж байна. Тийм учраас ингэж явна. Одоо “Голомт” банкны зохих удирдлагуудтай уулзаж асуудлаа шийдүүлмээр байна.

-Таныг суулт хийж байхад ямар удирдах албан тушаалтнууд ирсэн бэ?

-С.Ганбаатар гишүүн гарч ирсэн. Мөн С.Одонтуяа гишүүн уулзсан. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гарч ирсэн. Ерөнхийлөгчийн туслахууд гарч ирсэн. Мөн Ц.Цогзолмаа, Х.Нямбаатар сайд гарч ирсэн. Уулзсан хүмүүс ийм. Эд нар таны асуудлыг ойлголоо. Цаашид хэлэлцэнэ, ярилцана гэсэн.

-Тэгээд яагаад суултаа үргэлжлүүлээд байсан бэ?

-Яг тэгж ингэж шийднэ гэсэн шийдвэргүйгээр би буучихаж чадаагүй. Яагаад гэвэл өнгөрсөн жил миний охин Голомт банктай холбоотой асуудлаар тэмцсэн. Ингэхэд Х.Баттулга Ерөнхийлөгч гарын үсэг зураад хамгаалалтын албаны дарга нь “Чи ингээд буучих, бид хамтраад шийдээд өгье” гэхээр нь би “Хүн тэгж хэлж байхад буугаад ир” гээд охиноо буулгасан. Гэвч асуудал шийдэгдээгүй. Тийм болохоор би итгэж бууж чадахгүй байсан. Бүх юмаа шийдээд бууна гэсэн. Сүүлдээ хотын дарга гарч ирээд, “Та Улаанбаатарын нэг иргэн, ингээд суугаад байх хэцүү байна” гэсэн. Арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө гэсэн. Тэр өдөр бие ч тааруу байсан. Тэгээд буусан. Талийгаачийн минь цагаатгал боллоо гэж бодож байна.

-Нийслэлээс байр бэлэглэсэн. Байраа харсан уу?

-Ордер нь одоогоор гараагүй байна. Ашиглалтад бүрэн орж амжаагүй юм билээ. Хоёр өрөө шив шинэ сайхан байр байна лээ. Яармагт очиж үзсэн. Би баяртай байгаа.Танай сонины хамт олонд бас талархаж байна. Та бүхний миний тухай бичсэн нийтлэлтэй сонинг одоо ч би цүнхлээд явж байна. Үг дайвал илүүднэ, мөнгө дайвал дутна гэж ардын зүйр үг бий. Тэгэхээр хүн хүнтэйгээ уулзаж, ярилцаж, утга учрыг олж асуудлыг зөв таниулж гаргах нь чухал. Энэ талаасаа "Өдрийн сонин"-д баярлаж байна.

-Элчин сайдын суудал нэхсэн гэх асуудал яригдсан. Энэ тухай тодруулахгүй юу?

Охин С.Урансувдмаа: -Элчин сайдын асуудал яаж яригдсан бэ гэхээр Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед Тамгын газрын даргатай уулзсан юм. Ингэхэд хувийн байдлаа танилцуулдаг юм билээ. Хаана юу хийж байсан бэ гээд. Үүн дээр би Италид сургууль төгссөн, амьдарч байсан. Итали улсыг хөгжүүлэх аялал жуулчлалын салбар болон хүмүүнлэгийн салбарт 18 наснаасаа хойш ажилласан тухай бичсэн. Одоо хүртэл ажиллаж байгаа. Тэр утгаараа танилцуулж байсан.

Мөн Голомт банктай холбоотой ийм асуудал боссон. Үр хүүхэдтэйгээ очиж уулзмаар байна. Ингэхдээ нэр цагаан баймаар байна. Би энд есөн жил ажиллаж, сурсан. Ингэхдээ төрийн удирдлагаар төгссөн. Тэрийгээ хэлээд үр хүүхэд дээрээ элчин сайд болоод очвол цатаатгал юм болов уу гэж бодож байна гэж бичсэн. Мөрөөдөл байдлаар л бичсэн. Үүнийг л элчингийн суудал нэхлээ гэж бичээд байх шиг бйана. Дараа нь Ерөнхийлөгчийн зөвлөхүүд гарч ирээд ээжээс та юу хүсч байна гэхэд ээж манай хүүхдүүд орчуулагч. Бүгд ковидын үед ажилгүй байна. Энэ хүүхдүүдийг зохих шалгуураар нь шалгаад ажилд аваач гэсэн юм билээ. Үүнийг сайдын суудал нэхсэн мэтээр мушгисан байсан.

-Та ярилцлагын төгсгөлд төр засгийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудад хандаж юу хэлэх вэ?

Б.Цэвээн: -Тэр онгоц давхиад тойрч яваад хашаагаа дайрч гол дээгүүр харайгаад цаана очиж сүйрсэн. Тэр хооронд хүн маш их юм бодно оо доо. 14 хүн нь амьдрал дөнгөж эхэлж байгаа хүүхэд байсан. Найман хүүхэд, зургаан цэрэг байсан. Тэр улсууд айснаас болоод юм бодоогүй байж болно. Цаана нь байгаа 10 хэдэн хүн юм бодож таарна. За би ингээд өнгөрлөө, ард үлдэж байгаа ах дүү, хань ижил, үр хүүхэд минь яана аа гэж бодсон байгаа. Би тэр хүмүүсийн бодлыг таахын аргагүй. Гэхдээ би 20 хэдэн жил ханилсан ханийхаа бодлыг тааж чадна. Ямар цаг хугацаанд энэ хүн юу бодох уу гэдгийг гадарлана. Тэгж явж байхдаа за би дөрвөн хүүхэдтэй ханийгаа үлдээлээ , төр минь. Тэднийг минь даагаарай гэж бодож, залбирсан нь гарцаагүй. Оюун бодол нь гэгээлэг хүн төрдөө маш их итгэсэн байж таарна. Би үүнийг үргэлж боддог. Ямар ч байсан төр ханийг минь цагаатгах нь тодорхой болчихлоо гэж бодож байгаа.

Би булчирхайн хавдартай. Хүн тэмцээд ирэхээр тэр өвчнийг тоодоггүй юм байна. Би суултаас буугаад 10 гаруй хонож байна. Одоо л тэр өвчнөө мэдэрч эхэлж байна. Ирсэн цаг байхад явах цаг байж таарна. Төр ханийг минь цагаатгалаа. Одоо ард үлдэж байгаа үр хүүхдийг минь болгоож хайрлаач ээ гэж төрөөсөө гуймаар байна. Төрдөө бас захимаар байна. Голомт банкны удирдлагад бас захиж хэлмээр байна. Хоёр талд хэл ам хийгээд хууль шүүх гээд яваад байхаа больё. Уулзаад сэтгэлийн үгээ ярилцъя. Надтай уулзаад энэ асуудлыг эцэслээд шийдээд өгөөч гэж гуйя.

Энд давхар давхар олон зүйл болж байна. Хаана хаанаа бодож, санахаар зүйл их байна. Задлаад үзвэл миний энэ асуудал Монголын нэг өдрийн зураглал шүү дээ. Хаана ч асуудал байна. Энэ болгоныг төр минь анхаараач ээ. Түмэн олноо ивээж хайрлаасай гэж хүсч байна. Би үхэхээрээ айлгаж байгаа юм биш. Хүн ирсэн бол буцдаг. Бүх юм сайн сайхан болоосой гэж хүсмээр байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

2021-09-16

"Надад ажил хийдэггүй 30-н хүнээс илүү 30-н сайн багш хэрэгтэй"

2021-09-15

Сургуулиудын зохицуулалт сурагчдад тэгш боломж олгохгүй байна

2021-09-15

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

2021-09-13

Э.Цэндбаатар, О.Тулга нарын хэн ялсныг ДАШТ-д явуулахаар шийдвэрлэжээ

2021-09-17

PUBG MOBILE Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

2021-09-16

МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр фанатад ногоон талбайд гарах боломж олголоо

2021-09-16

Б.Баттүшиг: Э.Цэндбаатарыг дэмжиж, үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажилласан

2021-09-16

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

2021-08-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-08-21

Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнэ ээ Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц

2021-09-18

Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа!

2021-09-15

"Мөрөөрөө байхад чинь оролдоод цохиж, зодоод байх үед ёс зүйтэй байх гээд үз дээ" (Бичлэг)

2021-09-12

​Өнөөдөр Tupac Shakur буудуулсан өдөр

2021-09-07

Хийн хоолойд хөрвийн аргаар бүү ханд!

2021-09-17

Ж.Чинбүрэнгийн өмнөөс Н.Эрдэнэхүү "ойчих" вий

2021-09-16

Оюутны намар- Алтан намар-1

2021-09-15

Өнөөдөр 9\15 Ардчилалын өдөр...

2021-09-15

40 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

2021-09-18

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон иргэний цогцсыг Орхон голоос олжээ

2021-09-17

Энэ жил дөрвөн аймгийн 9 сумаас бусад аймаг сумдад хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгохгүй

2021-09-17

Дагуул хотын тухай ярих л ёстой доо

2021-09-17

Экспертүүд: Монголд сэтгэцийн эмгэгийг оношилж, эмчилж чаддаггүй

2021-09-17

СЭМҮТ: Стрессын шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн

2021-09-16

Сэлэнгэ аймагт шүлхий өвчин гарчээ

2021-09-15

Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

2021-09-15

БНХАУ, ОХУ, Пакистан, Иран харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцлоо

2021-09-17

Хятадын эсрэг шинэ эвсэл байгуулагдав

2021-09-17

Хойд Солонгос галт тэрэгнээс пуужин харважээ

2021-09-16

"Америкт расизм одоо ч байсаар л байна" гэв

2021-09-15

Financial Review: Монгол Улс “Rio Tinto”-гоос илүү ил тод, нээлттэй байхыг шаардаж байна

2021-09-17

Нүүрс тээврийн жолооч автомашиндаа нас баржээ

2021-09-15

Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсон хохирогчийн дүрээр Монголын хонгилынхонтой сүлбэлдсэн үү?

2021-09-13

Чингэлэг тээврийн терминал ашиглалтад орвол нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэнэ

2021-09-10

ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

2021-09-18

Халдварын 2796 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

2021-09-17

ЭМЯ: 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоовол тархалтыг 20 хувиар бууруулах боломжтой

2021-09-17

ЭМЯ: 3234 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

2021-09-16

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

2021-09-16

Хүлээлт үүсгээд байсан “IHC” койны ханш найм дахин өсчээ

2021-09-14

Манай улсын эдийн засаг нэн хүнд байна

2021-09-14

МҮЭХ: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

2021-09-08

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Орчин цагийн бизнесийн шинэ сорилт “Ногоон шилжилт”

2021-09-18

“Digital nation-2021” үзэсгэлэнд Голомт банк амжилттай оролцож байна

2021-09-17

Гарц: Өөрөөсөө өөрийгөө аврахуй

2021-09-17

“Мегамед ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонцацрал: Би бизнес гэхээсээ илүү бидний мөрөөдөл гэж хэлэх дуртай

2021-09-17

Х.Бат-ялалт А.Отгонбаатар нар МУУДАЛЦАЖ, үймээн үүсгэлээ

2021-09-18
4:33

Ковидын үед эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулах талаар санаа зовж байна

2021-09-10
3:53

Улаанбаатар хотын автомашин ачих компаниудын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байна

2021-09-06

Төрийн өмчит Мон-Атом компани Өглөөний сониноос 100 сая төгрөг нэхэмжлэв

2021-09-06

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ

2021-09-18

АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно

2021-09-17

Л.Оюун-Эрдэнэ: Би толины тусгал шүү!

2021-09-17

Х.Баттулгын "нэхсэн" эрх мэдэл У.Хүрэлсүхэд үлдэх үү?

2021-09-17

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

875

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,589

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

390

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

587