О.Алтангэрэл: Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс, мөн Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ

2021-09-13, 10:21 Цаг үе 250 2
О.Алтангэрэл: Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс, мөн Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ

Хуульч О.Алтангэрэл Боксын холбооны асуудал болон Олимпын аварга Н.Түвшинбаярын асуудалд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Н.Түвшинбаяр, Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарын тамирчдыг тойрсон асуудлуудыг хууль зүйн хувьд авч үзвэл,

1. Э.Энхбат начны биеийн байдлаас шалтгаалж Н.Түвшинбаяр ямар хэмжээний хариуцлага хүлээх нь тодорхой болно. Гэмтлийн зэрэг тодорхойлох, амь насанд нь аюул учрах эсэх зэргээс эрүүгийн хуулийн ямар зүйлээр зүйлчлэх нь тодорхой болох бөгөөд хохирогчоос бас мэдүүлэг авах шаардлагатай, биеийн байдалд нь шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг нөхцөл байдлын улмаас хэрэг шалган шийдвэрлэх процесс удааширч байгаа болов уу.(хариуцлага бол гарцаагүй хүлээх ёстой)

2. Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс бас эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Үүний тулд Э.Цэндбаатарт учирсан гэмтлийг тогтоох (гэмтэл учраагүй байсан ч хариуцлага хүлээнэ), тухайн үед болсон нөхцөл байдлын талаар мөрдлөг явуулах шаардлагатай. Урьдаас төлөвлөсөн эсэх, бүлэглэсэн эсэх, хувийн өш хонзонтой эсэх, давтан үйлдэл эсэх, захиалгатай эсэх гээд шалгаж тодруулах зүйл олон бий.

3. Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж Э.Бадар-Ууган мэдэгдлээ. Тийм бол энэхүү үйлдэлдээ Э.Цэндбаатар эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар хариуцлага хүлээх ёстой. Олны танил, танил бус олон зуун залуус яг энэ хэргээр шоронд хоригдож байгаа. (дуучин Б.Амархүү рүү яаж дайрч байснаа манайхан санаж л байгаа байх). Бас Э.Цэндбаатарыг багшийгаа зодсон гэж мэдэгдсэн. Энэ нь үнэн бол Э.Цэндбаатар бас л гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Цаг хугацааны хувьд дээрх үйлдлүүд нь 2021 оны долдугаар сарын 06-ны өдрөөс өмнө болсон бол зодсон нь өршөөгдөж, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсандаа эрүүгийн хариуцлага хүлээх магадлалтай.

4. Э.Бадар-Ууган бас боксын холбооны удирдлагууд Э.Цэндбаатарын үйлдсэн гэх гэмт хэргүүдийг үл мэдээлсэн, нуун дарагдуулсан бол "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хууль зөрчсөнд тооцогдох бөгөөд зөрчлийн тухай хуулийн 5.9-өөр шийтгэгдэх ёстой. Харин Э.Цэндбаатарыг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

Хууль зүйн хувьд ийм, харин хүний хувьд...

Э.Цэндбаатар гэж хөөрхөн шар хүү олимпын дэвжээнд олны хайрыг хүлээхэд нь огшин дэмжиж, архи ууж, алдаж эндэн шигшээ багаас хасагдахад нь харамссан хүний нэг нь би байна. 2008 онд машиныхаа лүүкээр гарч орилон Н.Түвшинбаярыгаа дэмжиж, хэрэглээгүй удсан сархадыг найзуудтайгаа тойруулан баярлаж байхдаа танихгүй хүмүүстэй хүртэл тэврэлдэж явсан, Э.Бадар-Ууганыгаа "Монгол гэдэг бурхан нэрээр нь дэлхийд гоёдог" гэсэн шүлэг уншаад монголынхоо далбааг нөмрөн гүйхэд нь нулимс унагаж байсан байдаг л нэг бараан монгол.

Энэ залуус алдаж онож, амьдарч, тэмцэж явна. Эх орон нэгтнүүддээ хэмлүүлж, хэрүүлийн бай болж, элдвээр хараалгуулж байна. Гай, гавьяа хоёрыг ялгахаа больсон, утасны дэлгэцийн араас хэнийг ч бай хурууныхаа өндгөөр хэрчээд тавихаас сийхгүй, өнөө маргаашын ой санамжтай, туу гэхээр дайрдаг араатан шиг болсон, элгэн саднаа гэж бодож явсан хүн сүрэгтээ бариулж байна.

Хичнээн муу байсан ч хүнд хандахдаа жудаг заадаг, хожмын үйлдлээр өмнөхийг нь шүүдэггүй уужим ухаант ард түмэн минь ийм тулга тойрсон амин чанартай болчих ч гэж хэмээн харамсаж сууна. Хэт харлуулж, хэт өмөөрдөг туйлбаргүй зантай хэрнээ тууштай биш, шуугианаас шуугианы хооронд амьдрах бидний уйтан амьдрал "бахархлаа барагсад" гэсэн үгийг санагдуулах нь юутай гашуун" хэмээжээ.

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хийн хоолойд хөрвийн аргаар бүү ханд!

2021-09-17

Ж.Чинбүрэнгийн өмнөөс Н.Эрдэнэхүү "ойчих" вий

2021-09-16

Оюутны намар- Алтан намар-1

2021-09-15

Өнөөдөр 9\15 Ардчилалын өдөр...

2021-09-15

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална

2021-09-16

Хүлээлт үүсгээд байсан “IHC” койны ханш найм дахин өсчээ

2021-09-14

Манай улсын эдийн засаг нэн хүнд байна

2021-09-14

МҮЭХ: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

2021-09-08

40 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно

2021-09-18

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сураггүй алга болсон иргэний цогцсыг Орхон голоос олжээ

2021-09-17

Энэ жил дөрвөн аймгийн 9 сумаас бусад аймаг сумдад хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгохгүй

2021-09-17

Дагуул хотын тухай ярих л ёстой доо

2021-09-17

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ

2021-09-18

АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно

2021-09-17

Л.Оюун-Эрдэнэ: Би толины тусгал шүү!

2021-09-17

Х.Баттулгын "нэхсэн" эрх мэдэл У.Хүрэлсүхэд үлдэх үү?

2021-09-17

Экспертүүд: Монголд сэтгэцийн эмгэгийг оношилж, эмчилж чаддаггүй

2021-09-17

СЭМҮТ: Стрессын шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн

2021-09-16

Сэлэнгэ аймагт шүлхий өвчин гарчээ

2021-09-15

Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ

2021-09-15

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

2021-08-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-08-21

Х.Бат-ялалт А.Отгонбаатар нар МУУДАЛЦАЖ, үймээн үүсгэлээ

2021-09-18
4:33

Ковидын үед эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулах талаар санаа зовж байна

2021-09-10
3:53

Улаанбаатар хотын автомашин ачих компаниудын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байна

2021-09-06

Төрийн өмчит Мон-Атом компани Өглөөний сониноос 100 сая төгрөг нэхэмжлэв

2021-09-06

Орчин цагийн бизнесийн шинэ сорилт “Ногоон шилжилт”

2021-09-18

“Digital nation-2021” үзэсгэлэнд Голомт банк амжилттай оролцож байна

2021-09-17

Гарц: Өөрөөсөө өөрийгөө аврахуй

2021-09-17

“Мегамед ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонцацрал: Би бизнес гэхээсээ илүү бидний мөрөөдөл гэж хэлэх дуртай

2021-09-17

Үндэсний номын баяр маргааш эхэлнэ

2021-09-16

"Надад ажил хийдэггүй 30-н хүнээс илүү 30-н сайн багш хэрэгтэй"

2021-09-15

Сургуулиудын зохицуулалт сурагчдад тэгш боломж олгохгүй байна

2021-09-15

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

2021-09-13

Э.Цэндбаатар, О.Тулга нарын хэн ялсныг ДАШТ-д явуулахаар шийдвэрлэжээ

2021-09-17

PUBG MOBILE Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

2021-09-16

МХБХ нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр фанатад ногоон талбайд гарах боломж олголоо

2021-09-16

Б.Баттүшиг: Э.Цэндбаатарыг дэмжиж, үүссэн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажилласан

2021-09-16

Р.Эмүжин: Л.Оюун-Эрдэнэ ээ Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц

2021-09-18

Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа!

2021-09-15

"Мөрөөрөө байхад чинь оролдоод цохиж, зодоод байх үед ёс зүйтэй байх гээд үз дээ" (Бичлэг)

2021-09-12

​Өнөөдөр Tupac Shakur буудуулсан өдөр

2021-09-07

Financial Review: Монгол Улс “Rio Tinto”-гоос илүү ил тод, нээлттэй байхыг шаардаж байна

2021-09-17

Нүүрс тээврийн жолооч автомашиндаа нас баржээ

2021-09-15

Английн Ерөнхий сайдын дүү Макс Жонсон хохирогчийн дүрээр Монголын хонгилынхонтой сүлбэлдсэн үү?

2021-09-13

Чингэлэг тээврийн терминал ашиглалтад орвол нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэнэ

2021-09-10

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

БНХАУ, ОХУ, Пакистан, Иран харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцлоо

2021-09-17

Хятадын эсрэг шинэ эвсэл байгуулагдав

2021-09-17

Хойд Солонгос галт тэрэгнээс пуужин харважээ

2021-09-16

"Америкт расизм одоо ч байсаар л байна" гэв

2021-09-15

ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

2021-09-18

Халдварын 2796 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

2021-09-17

ЭМЯ: 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоовол тархалтыг 20 хувиар бууруулах боломжтой

2021-09-17

ЭМЯ: 3234 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

2021-09-16

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

875

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,589

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

390

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

587