Унаатай байх уу, үнээтэй байх уу?

Унаатай байх уу, үнээтэй байх уу?

Автозамын түгжрэл, агаарын бохирдол зэрэг дөжирч, бугшсан асуудал бидний эргэн тойронд олон бий. Эдгээрийн шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хангалттай “цэц булаалддаг” ч гавьсан өөрчлөлт, дорвитой шийдэлд хүрэлгүй өдийг хүрлээ.

Хяналт, хязгааргүй автомашины импорт

Түгжрэл, агаарын бохирдлыг бий болгож буй нэг чухал хүчин зүйл бол автомашины хяналтгүй импорт юм. “Үнээтэй ядрахаар унаатай ядар” гэх сэтгэлгээгээр хэн бүхэн хэрд таарсан унаатай болохыг эрмэлздэг нь автомашины эрэлтийг нэмэгдүүлдэг байна.

Ийнхүү эрэлт ихсэхээр нийлүүлэлт нэмэгддэг зах зээлийн бичигдээгүй хуулиар манай улсад жил бүхэн олон мянган автомашин импортоор орж ирдэг. Гэхдээ хяналтгүй импортын уршгаар насжилт хэтэрсэн, аль нэг улсад осол, аваарт орж байсан зэрэг элдэв асуудалтай автомашинууд хилээр орж ирж, хэрэглэгчдэд хүрдэг юм. Энэ нь экологийн болон эдийн засаг, эрүүл мэндийн хохирол учруулаад буй. Дэлхийн ихэнх оронд автомашиныг ашиглах дээд хугацааг 15 жил гэж тооцоолдог аж.

“Зуун ямаанд жаран ухна”

2020 оны 12 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1 136734 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Эдгээрийн 615 мянга гаруй нь нийслэлд, 530 орчим мянга нь орон нутагт бий. Гурван сая гаруйхан хүн амтай, нийт хүн амын багагүй хувийг хүүхэд эзэлдэг манай улсад сая илүү автомашин бий гэдэг бол ахадсан тоо юм. Түүнчлэн дээрх тоо жил бүхэн нэмэгдэж, гаднаас ирэх импортын машины “цуваа” тасралтгүй үргэлжилж байна.

Монгол Улс одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2016 онд 37735 суудлын автомашин импортолж байсан бол 2019 онд дээрх тоо хоёр дахин өсөж, 69472-т хүрчээ. Харин өнгөрсөн жил цар тахлын улмаас автомашины импорт бага зэрэг буурч, эхний 11 сарын байдлаар 45 868 суудлын машин импортоор орж ирсэн байна.

Автомашины 80 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай

Унаатай байх уу, үнээтэй байх уу гэдэг нь хувь хүний эрх, эрэлтээ дагаад нийлүүлэлт нэмэгдэх нь зах зээлийн дүрэм байж болох ч дээрх харилцааны явцад чанар, стандартын асуудал орхигдож буй нь хамгийн гол асуудал юм. Өөрөөр хэлбэл, импортын автомашины насжилт, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал зэрэгт манай улс хяналт, хориг тавьдаггүй учир автомашин үйлдвэрлэгч, экспортлогч орнуудын хувьд хуучирсан, хямд үнэтэй тэргээ борлуулах гол бай нь болоод буй юм.

Монгол Улсад бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Түүнчлэн тээврийн хэрэгсэл дээр хийсэн судалгаагаар, 10-аас дээш жил ашиглагдсан автомашины 70 хувь нь осолд өртсөн болох нь тогтоогдсон байна.

Японоос хуучин автомашин авсан үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлжээ

Өнгөрсөн онд НҮБ-ын “Байгаль орчны хөтөлбөр” (UNEP) байгууллага хуучин автомашины экспортын талаар хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулсан юм. Уг судалгаагаар манай улс гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй хуучин автомашиныг Япон улсаас импортолсон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлжээ. Тодруулбал, Япон улс 2015-2018 онд 3.8 сая буюу жилд дунджаар 963 мянган хуучин автомашин экспортолсон байна. Харин манай улс тэндээс 2017 онд 23 467, 2018 онд 37 136 хуучин тэрэг импортолсон байна.

НҮБ-ээс гаргасан тус судалгаанд Монгол Улс автомашины насжилтад хязгаар тавьдаггүй, агаарын бохирдлын стандартгүй, импортын автомашиныг зохицуулах бодлого сул гэж тодорхойлсон байна.

Машины осол залуучуудын нас баралтын шалтгааны наймдугаарт ордог

Хуучин автомашин импортлоход насжилтаас гадна эвдрэл гэмтэлтэй эсэх болон орж ирэхээсээ өмнө осол аваарт орж байсан үгүй нь чухал ач холбогдолтой юм. Учир нь хөдөлгүүрийн гэмтэлтэй, элдэв эд анги нь дутуу зэрэг техникийн асуудалтай байвал зам тээврийн осол гаргах өндөр эрсдэлтэй юм. Авто тээврийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар 2019 онд эвдрэл гэмтэлтэй 4000 гаруй тээврийн хэрэгсэл манай улсын хилээр нэвтэрсэн болох нь тогтоогдсон байна. Эдгээрийн 20 хувь нь хөдөлгөөний идэвхтэй аюулгүй байдалд нөлөөлөх эд ангийн эвдрэл гэмтэлтэй байсан бол 67 хувь нь хөдөлгөөний идэвхгүй аюулгүй байдалд нөлөөлөх эд ангийн эвдрэл гэмтэлтэй байжээ. Харин долоон хувь нь бусад төрлийн буюу үерийн усанд орсон, асдаггүй, мөргөлдсөн зэрэг асуудалтай байсан аж. Мөн ДЭМБ-ын гаргасан мэдээлэлд хуучин автомашины улмаас осол, гэмтэлд орж амь насаа алдах нь 15-29 насны залуусын нас баралтын шалтгааныг наймдугаарт орж байгаа талаар дурдсан байна.

Машины хөдөлгүүр элэгдсэн бол агаарт хорт ялгаруулна

Түүнчлэн хуучин автомашин нь хорт хий ялгаруулж, агаарын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ талаар химич, инженер Ж.Золжаргал “Түгжрэлийн үед мотор бүрэн хүчин чадлаараа ажиллахгүйн улмаас түлшний дутуу шаталт үүснэ. Үүний улмаас дутуу шатсан хортой хий агаарт ялгардаг. Харин түлш бүрэн шатах үед нүүрсхүчлийн хий ялгарна. Энэ нь үнэр, өнгөгүй, хоргүй хий юм. Дутуу шаталтын улмаас угаарын хий, азотын давхар исэл, хүхэрлэг хий зэрэг олон төрлийн хорт бодис агаарт тархдаг. Хэрэв машины хөдөлгүүр элэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хорт хий ялгаруулсаар л байна” гэлээ.

Үүнээс гадна, монголчуудын түгээмэл хэрэглэдэг автомашин болох Prius маркийн автомашины зайг дунджаар 5-10 жил тутамд зайлшгүй солих шаардлагатай. Гэтэл автомашиныхаа зайг солиод, сольсон зайгаа хэрхэх тухай нэгдсэн бодлого, дүрэм журам манай улсад хангалтгүй байна.

Иймээс машины зайг цуглууж байгаад булж, эсвэл шатааж устгадаг. Түүнчлэн зарим аж, ахуйн нэгжүүд иргэдээс аккумльятор, зай худалдаж аваад, хар тугалгыг нь ялгаж, экспортолдог байна. Ийнхүү задалж, тодорхой хэсгийн авч экспортлох нь ч, булж, шатааж устгах нь ч байгаль экологид асар их хор хөнөөлтэй.

Татварын бодлого зөвхөн суудлын автомашин дээр л үйлчилдэг

Дэлхийн бусад улс орнууд байгаль орчинд хөнөөлтэй, өндөр насжилттай автомашиныг хэрэглээнээс халахын тулд татвар тогтоодог. Манай улсад ч мөн Онцгой албан татварын хуульд суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан онцгой албан татвар ногдуулдаг. Гэхдээ энэ нь зөвхөн суудлын автомашинд л үйлчилдэг юм.

Харин том оврын автомашин болон бусад тээврийн хэрэгслийн насжилт, техникийн бүрэн бүтэн байдал зэргээс хамаарч татвар авдаггүй учир сүүлийн жилүүдэд том оврын автомашины техникийн гэмтлээс үүдэлтэй осол аваар гарах тохиолдол элбэгшсэн. Тухайлбал, өнгөрсөн жил шатахуун ачсан том оврын автомашины тормос гарсны улмаас зам тээврийн ноцтой осол гарч, жолооч хүнд бэртэл гэмтэл авч, их хэмжээний хөрөнгө санхүүгийн хохирол учирсан юм.

Үүнээс гадна үйлдвэрлэгч улсдаа осолд орж, байгалийн гамшигт өртсөн автомашин манай улсын хилээр сэлбэг нэрийдлээр орж ирэх тохиолдол элбэг. Энэ нь автомашины сэлбэгт татвар ногдуулдаггүйтэй холбоотой юм. Ийнхүү “сэг” болсон тээврийн хэрэгслийг сэлбэг нэрээр монголд ирмэгц нь угсарч, засварлаж, угааж, цэвэрлээд иргэдэд борлуулдаг. Гэхдээ өнгөрсөн оноос E-Barimt системийг ашиглан автомашины өмнө нь осолд орсон эсэхийг нь мэдэх боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, тухайн автомашин аль улсад, хэдэн орнд үйлдвэрлэгдсэн, хэзээ монголд орж ирсэн, осол аваарт өртөж байсан эсэх талаарх мэдээллийг авах боломжтой болсон байна. Хэдий гаднаас орж ирсэн автомашиныг хянах боломж ийнхүү бүрдсэн ч иргэд зөвхөн 2020 оны 12 дугаар сараас хойш орж хилээр нэвтэрсэн автомашины мэдээллийг авах боломжтой юм.

Ийнхүү ашиглах хугацаа нь дуусаж, элэгдэж, халагдсан автомашинаар манай улсын иргэд “хөл дүүжилж”, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 485

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417