Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, К1 байр Барилгын 9 давхрын тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага өчигдөр орой 19:07 цагт иржээ.
Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 19.23 цагт очиход Баянзүрх 10 дугаар хорооны иргэн Б /35 настай эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох гэж байсныг 20 минут ажиллан буулгаж тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.