Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа!

Байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа!

Өө тэр " Өөжин мед"- ээс нь хувь хүртдэггүй юм бол Нямбаатар ч гэсэн Боксын холбооноос Бадар-Ууганыг явуулах цаг болсон байна. Цэндбаатарын ярианаас их олон зүйл ойлгомжтой боллоо. Үе үеэрээ энэ спортынхон чинь дараагийн залуусаа нударгалдаг юм байна, нууцхан атаархаж, алахаас наагуур хорлоход бэлэн байдаг юм байна.

Монголын боксын холбоонд албан ёсны гэх нэр сэтэр хоёроос өөр юу ч алга. Өндийж яваа ирээдүйтэй тамирчнаа өвдөглөөд дарахад бэлэн байдаг юм байна. Нэг тамирчныг шигшээ багаас хоёр хөөнө ч гэж юу байхав. Албан ёсны гэрээгээ сэргээж, тухай бүр хийх ёстой бичиг цаасны ажил нь ч хөсөр хаягдаад удсан юм байна. Ёстой зүгээр их бокст дуртай, хайртайдаа энэ хэдэн залуу ах нар гээд байгаа атаа жөтөө өвөрлөгчдийн гарын шүүс болж явдаг юм байна. Бадар-Ууган, Сэрдамба хоёр хоёулаа гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны шавь.

Энэ хүний гар дээрээс жигүүр дэлгэн нисч, тив дэлхий, олимпоос медал авчирсан залуус. Д.Банди гуайн бас нэг шавь У.Мөнх-Эрдэнэ сая 39 настайдаа Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа. Гэтэл Бадар-Ууган Тамирчдын нөхөн сэргээх эмнэлэгийг ил, далд аргаар өөрийн болгоод, тас тэврээд, таг атгаад хэвтчихсэн, тэгснээ дараагийн тамирчдаа дардаг, гадуурхдаг ажил хийдэг. Сэрдамба нь Боксын холбооны удирдах зөвлөлд байдаг нэртэй, бодлого гэдгээ ойлгодог, үгүйг мэдэхгүй. Хоёулаа хэл ус, боловсрол маруухан, салбарын амбицаасаа салж чадаагүй.

Одоо спортын мэргэжлийн менежерүүдийг бэлтгэн удирдуулах цаг болсон байна. Цагтаа Мөнх-Эрдэнэ бас гадуурхагдан зүдэрч, энэ тухайгаа мэдэгдэл хийж байсан. Д.Банди багш нь ч "Мөнх-Эрдэнэ маань алийн болгон ингэж явах вэ, амьдралаа бодох цаг болсон" гэж ярилцлага өгч байлаа. За бас нэг зүйл тодорхой болсон нь залуу хөөргөн хүнийг дуудаад ундаанд нь хар тамхи холиод өгдөг болчихсон юм байна. Тэгээд хэрэг бүртгэж аваад, хориод, дараа нь түүгээр нь далимдуулан хэвлэлд хэл үгээрээ хэн бэ гэдгээ алхам тутамдаа таниулж яваа увайгүй нэгнээр сүрдүүлдэг, мэдээлэлгүй нуун дарагдуулсан энэ тэр гэж бас хөөрхөн шантаажладаг, цагдаа, улстөрч, мэдээчний хамтарч хоршсон сүлжээ ч байдаг болжээ.

Дээр нь манай тамирчдад төдийгүй нийгэмд дутагдаад байгаа сэтгэлзүйч гээч хүн маш их хэрэгтэй аж. Ер нь бол ах, дүүгээ дуудалцан хамтдаа идэж, хамтдаа ууж, хамтдаа архидаж, тэгснээ бүгд үеэрээ нийлээд дүүгээ зодоод, хараад сууж байсан Бадар-Ууган маргааш нь "Чамайг хаслаа, хөөлөө" гээд урвачихсан л хэрэг юм.

Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж эртний монголчууд хүн чанар нь хөлийн чигчий хуруу хүрэхгүй энэ мэтийн хөгийн эрсийг хэлдэг байлаа. Хөгийн эрчүүдтэй, хогийн холбоо гэж би хувьдаа хэлнэ. Монголчуудын ах захаа хүндэлдэг зарчмыг алуур болгож хэрэгжүүлдэг улс юм байна, сонслоо, харлаа. Энэ нэвтрүүлэг ингэж цацагдах хүртлээ хэчнээн бартаа дарамт давсныг хэлж мэдэхгүй нь. Сэтгүүлчийн давах ёстойг давж сөрж яваа Лодойсамбууд бас баярлалаа. Асуултуудаараа ярилцлагын амин судлыг алдалгүй атгаж чадаж байна.

Бадар-Ууган, Сэрдамба нарын багш Д.Банди гуай боксын спортод 1200 тамирчин бэлтгэж, 40 гаруй ОУХМ, 80 гаруй спортын мастер төрүүлсэн, тамирчдаа 2000 шахам удаа рингэнд авч гарсан, түүний шавь нар Олимп, Олон улсын зэрэглэлтэй тэмцээнээс 1000 гаруй медал авчирчээ. Шавь Төгсцогт ч бас энэ холбоонд адлагдаад, мэргэжлийн бокс руу явсан даа.

Энэ хүнээс ичиж амьдар, Бадар-Ууган аа. Энэ их амжилтын эзэн байхын тулд агуу байх хэрэгтэй байдаг юм, амбицаа ардаа хаяж чаддаг байх ёстой юм. Банди гуайн арван жилдээ ганхахгүй үлдээсэн их өвийн дэргэд чиний олимпийн алт ёстой юу ч биш ээ. За тэгээд Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгээ л буцааж авъя, Нямбаатар олоод ирэхээ мэдэх байлгүй дээ. Пудволд хүүхдүүд бэлтгээд, амжилтанд хөтлөөд байдаг тэр нэг сэтгэлтэй, зүтгэлтэй дасгалжуулагчийг ч бас эргүүлж авмаар байна. "Арчаагүй п вэ" гэдэг хүн л лав хэрэггүй гэдэг нь тодорхой боллоо.

Бадар-Ууганы авчихаад байгаа, хоргодоод хэвтээд байгаа тэр эмнэлэгт чинь сэтгэлзүйч, сэргээн засагч эмч мэргэжилтнүүд Цэндбаатар шиг яралзсан залуустай ажиллаж, ялалтанд нь ойртуулж, ялагдлыг нь нөмөрлөх учиртай юм. Бадар-Ууганы үе дууссан байж болно оо, Монголын боксын спорт мохохгүй, мөлхөхгүй, мөнх үргэлжлэх ёстой юм шүү. Цэндбаатарт хэлэхэд хол явах хүний сайхан хүү юм даа, хоногтоо бүү бүдрээрэй.

Монголын ард түмэнд өөрийгөө яагаад ч юм, өртэй гээд бодчихсон мохошгүй зүрхтэй юм. Сайхан хөвгүүдээ гомдоож гундаагаад байвал сайны гэрэл мөн ч хол шүү дээ. За тэгээд ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэдэг үгтэй болохоос ах нь алуур, дүү нь алчуур хийгээтэх гэж өвөг дээдэс маань сургаагүйг өнөө цагийн аав ээж нар санаж, үр хүүхэддээ үглэж, үндэс мөчиртөө зүүх хэрэгтэй болжээ. Ах ах гэж яваад аавын сайхан үрс алуулбал яана. Алд хүндлээд Цэндбаатар бол гомдолгүй гэлээ, ард түмэн харин гомдолтой байна!

Р.Эмүжин

27
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Ковидын улмаас Японы иргэдийн төсвийн зарцуулалт буурч, хуримтлал нэмэгджээ

2021-10-18

Иракийн хотуудад сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал болжээ

2021-10-18

Афганистанд сүүлийн хоёр баасан гариг дараалан халдлага гарч, олон хүний амь үрэгдлээ

2021-10-16

Их Британийн парламентын гишүүн сонгогчидтой уулзах үеэр амиа алджээ

2021-10-16

Ц.Магалжав: Үндэсний бөхөд чөлөөт бөх, жудотой адилхан оноолт, оноо олгоно

2021-10-13

Өвөр Монгол дахь Монгол хүүхдүүдийн соёлын геноцид

2021-10-13

Э.Цэндбаатар: Би мэргэжлийн бокст орсноо албан ёсоор мэдэгдэж байна

2021-10-12

Бокс & пост

2021-10-08

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Голомт банк “Тапатрип” аялал жуулчлалын компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2021-10-15

Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа

2021-10-15

Мөнгөний тухай залуусын мэдэх ёстой зүйлс

2021-10-15

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно

2021-10-15

Ж.Батсуурь: Г.Занданшатар архи их уудаг болсон...

2021-10-18

МУГЖ С.Жавхлан: УИХ, Засгийн газрыг огцортол би эндээс хөдлөхгүй

2021-10-15
4:42

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хөдөлмөрийн зах зээлийн хооронд саад үүсч байна

2021-10-11

ЦЕГ-ын дарга Ж.Болд: Д.Монголхүү, Э.Одбаяр нар удаа дараа ХУУЛЬ ЗӨРЧСӨН

2021-10-06

"Монголоор дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 километр урт байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа"

2021-10-13

Засгийн газраас “Рио Тинто”-д хандан захидал илгээжээ

2021-10-12

"Цагаан хаданд дуртай жолоочоо хил нэвтрүүлж, дургүйгээ буцаах нь түгээмэл боллоо" гэв

2021-10-07

Байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

2021-10-06

Томчуудын хүүхдүүдийн хар тамхины хэргийг хав дарсаар байх уу

2021-10-17

Судлаач Ганаа: Гадаадын хөрөнгө оруулалт: Мөрөөдөл, тэнэглэл, шунал

2021-10-14

Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

2021-10-14

50 мянган ам.долларын айдас, нарийн царигийн айдастай яг адилхан!?

2021-10-13

Өөрийгөө үнэгүй хөгжүүлэх боломжийг олгох вэбсайтуудын жагсаалт

2021-10-17

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийн асуудлаар цагдаад мэдүүлэг өгчээ

2021-10-14

Х.Хатанбаатар АНУ-д оюун ухааны академиа байгуулахаар болжээ

2021-10-12

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг ажлаас нь чөлөөллөө

2021-10-06

Замын үүд бол замбараагүй гэр хороолол, харин Эрээн нь хот шиг хот болжээ...

2021-10-18

Хорьж болохгүй 20 насан дээрээ яваа бүсгүйн санаа зовох хэрэггүй зүйлс

2021-10-15

Тэтгэврийн реформ хийнэ гэсэн чинь ингэнээ...

2021-10-05

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ, ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

2021-10-04

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

2021-08-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-08-21

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

"Цэргийн ангид болсон зодоон цохионтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шийдээд явж байгаа" гэв

2021-10-18

Барилгын салбарын компаниудын 70-80 хувь нь дампуурах хэмжээнд хүрээд байна

2021-10-18

"Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2021-10-18

Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”

2021-10-18

ЭМЯ: 1643 хүн халдвар авч, 14 хүн нас барлаа

2021-10-16

ЭМЯ: 2076 хүн халдвар авч, 16 хүн нас барлаа

2021-10-15

Б.Бямбадорж: Орон нутгийн оюутнууд халдвар авбал оршин суугаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандана

2021-10-14

ЭМЯ: 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

2021-10-14

Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар төрөлт буурч, нас баралт нэмэгджээ

2021-10-18

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх ХУВЬ ХЭМЖЭЭ

2021-10-18

С.Батхишиг: Аутизм удамшдаггүй

2021-10-13

Анагаахын оюутнуудыг сайн дурын ажилд дайчилна

2021-10-13

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт хоёр удаа ачаа тээвэрлэлт хийлгэхээр болжээ

2021-10-18

О.Цогтгэрэл: Орлого, экспортыг огт тоогоогүй 30 жил

2021-10-18

Ө.Ганзориг: Сүүлийн 30 жилд үүссэн гажуудлыг тэтгэврийн реформоор л арилгаж чадна

2021-10-17

СЗХ: Койн худалдан авснаас учирсан хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй

2021-10-16

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

2021-10-18

АН: Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа

2021-10-18

Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүнээр сонгогдлоо

2021-10-18

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

2021-10-18

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

914

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,596

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

395

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

591