“Мегамед ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонцацрал: Би бизнес гэхээсээ илүү бидний мөрөөдөл гэж хэлэх дуртай

“Мегамед ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонцацрал: Би бизнес гэхээсээ илүү бидний мөрөөдөл гэж хэлэх дуртай

Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд олон үр өгөөжтэй сургалт зохион байгуулж байна. Үүний нэг нь 9 дүгээр сард болж өнгөрсөн “Амжилттай баг бүтээхүй” сэдэвт сургалт юм. Энэ сургалтын үеэр баг, хамт олноо удирдах арга зүй, багийн үйл ажиллагаанд манлайлагчийн гүйцэтгэх үүрэг болон амжилттай багийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээллийг оролцогчдод өглөө. Сургалтад оролцсон, бизнесийн салбарт үйл ажиллагаагаа тогтворжуулж, амжилттай яваа эмэгтэйчүүдийн төлөөлөл болох “Мегамед ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Цолмонцацралтай бид сургалтын талаар ярилцсан юм.

Сайн байна уу. Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

Cайн байна уу? Намайг Б.Цолмонцацрал гэдэг. Би нүүр амны их эмч мэргэжилтэй. Одоо “Мегамед ХХК”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Та өөрийн эрхэлдэг бизнесийн талаар бидэнд товчхон мэдээлэл өгөөч. “Мегамед ХХК” ямар чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Бид нүүр амны эмчилгээ, согог болон гажиг засал, мэс заслын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан чадварлаг эмч нарын баг бүрдүүлэн, “Мегадент орал кэйр центр” шүдний эмнэлгийг үүсгэн байгуулсан. Манай хамт олон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа учир чанарыг эрхэмлэн, дэлхийн хэмжээний тоног төхөөрөмж, материал, хангамж бүрдүүлэхийн зэрэгцээ эмч, ажилтнуудаа тасралтгүй сурган хөгжүүлэхэд анхаарч ажилладаг.

Аливаа бизнесийг эхлүүлэх шийдвэр үргэлж хамгийн том бөгөөд хэцүү алхам байдаг. Таны хувьд бизнесийн гараагаа хаанаас, хэрхэн эхэлж байсан бэ?

Би бизнес гэхээс илүү бидний мөрөөдөл гэж хэлэх дуртай. Манай багийн гишүүд оюутан ахуй цагаасаа одоогийн “Мегадент орал кэйр центр” эмнэлгийн талаар ярилцаж, мөрөөдөж ирсэн. Бид мөрөөдлийнхөө төлөө өөрсдөө нүүр ам судлалын нарийн мэргэжлийн чиглэл бүрээр суралцаж, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлж байлаа. Салбартаа энэ чиглэлээр тасралтгүй 10 гаруй жил ажиллаж, туршлага хуримтлуулахдаа тодорхой хэмжээнд  чадвараа үнэлүүлж, “Мегадент орал кэйр центр” эмнэлгийг байгуулсан. Бид эрдэм чадал, сурсан мэдсэн бүхнээ дайчилж, үйлчлүүлэгч бүрийн эмчилгээний төлөвлөгөөг гарган түүнийхээ дагуу эмчилгээ хийдэг. Ингээд бодохоор бид бизнес гэхээсээ илүү мөрөөдлөө биелүүлэн, мэргэжлийн сайхнаа л мэдэрч явна гэж боддог. Одоо бол цаашид яаж бизнесийн зөв загварт шилжих үү, бусдаас хэрхэн ялгарах вэ гэдэгт анхааран ажиллаж байна.

“Мегадент орал кэйр центр” эмнэлгийн үйл ажиллагааг тогтворжуулж, хөл дээр нь босгох хүртэл олон саад бэрхшээлтэй нүүр тулж байсан байх. Таны туршлагаас харахад эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд ихэвчлэн ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

Манай оронд бичил бизнес эрхлэхэд тун хэцүү санагддаг. Тэр дундаа нас залуу, үл хөдлөх хөрөнгөгүй, жижиг бизнес эрхлэгч нарт зах зээл хаалттай байдаг. Бүх хуулийн этгээдэд ижил тэгш шаардлага тавих нь байгуулагдаад удаагүй, үйл ажиллагаа жигдрээгүй, шинэ бизнесүүдэд их хүнд тусдаг. Эмэгтэйчүүдийн хувьд ажилдаа бүрэн төвлөрөх, 100% өөрийгөө дайчлахад  хэцүү учир илүү их дэмжлэг хэрэг болдог. Яг ид жигдэрч байх үедээ хүүхэд төрүүлдэг ч юм уу, ямар нэг байдлаар асуудал гардгаараа эрэгтэй бизнес эрхлэгчдээс ялгаатай.

Тэгвэл манай улс эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та үздэг вэ?

Гарааны компаниудад бодлогоор дэмжлэг үзүүлдэг, бойжуулдаг, бизнесийн арга барилаа олоход нь тусалдаг байгаасай. Тэр дундаа хөрөнгө оруулалтын, бага хүүтэй зээл олгох хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал олон үйлдвэр хөгжин байх. Ялангуяа  цар тахлын энэ цаг хугацаа бидэнд гаднаас хэтэрхий хараат байгааг минь ойлгууллаа. Олон жил жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл олгосон ч эрүүл мэндийн салбарт үүнийг зарцуулаагүй нь сая харагдлаа. Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжөө өргөтгөх зээлүүдийг олгосноор ажлын байр нэмэгдүүлэх, хадгалах боломжууд нэмэгдэнэ. Мөн гадаад зах зээлээс хараат бус болно. Үүний энгийн жишээ бол цар тахлын үеийн маскны хэрэгцээ болон нийлүүлэлтийн хэмжээ байлаа.

Голомт банк болон Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалт зохион байгуулж байгаа. Та ямар сургалтад нь суусан бэ?

Би “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Амжилттай баг бүтээхүй” сэдэвт сургалтад хамрагдсан. Цар тахлын үе учраас онлайнаар зохион байгуулсан хэдий ч үр өгөөжтэй, сайхан сургалт болсон.

Энэхүү цуврал сургалтын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

Бизнес эрхэлдэг ч энэ чиглэлээр суралцсан туршлага байхгүй бидэн шиг өөр мэргэжлийн хүмүүст эдгээр сургалт их чухал ач холбогдолтой. Ямар ч байгууллагын үйл ажиллагаа жигдэрч, амжилттай явахад сайн стратеги, менежмент, маркетинг болон хүний нөөцийн бодлого хэрэгтэй. Жижиг байгууллага дээр энэ бүхнийг тус тусад нь алба болгож, хөгжүүлж авч явах хүчин чадал байхгүйн дээр өөр мэргэжилтэй захирлууд их байдаг. Захирал мөртлөө бүтээгдэхүүндээ ханцуй шамлаад ордог ч хүмүүс байна. Иймэрхүү цөөн хүнтэй байгууллагад нэг хүн дээр ирэх ачаалал их байдаг учир багаа зөв удирдах ур чадварт суралцах нь бидний хувьд чухал юм. Голомт банкнаас зохион байгуулсан сургалт нь яг энэ чиглэлээр хэрэгтэй мэдлэг, мэдээллийг бидэнд өгч чадсан.

Та бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалтад хамрагдсанаар эмнэлгийнхээ үйл ажиллагаанд эсвэл хувь хүнийхээ хувьд ямар нэг шинэ өөрчлөлт хийсэн үү?

Эмнэлгийн байгууллага хэзээ ч нэг хүний амжилт чадвараар явдаггүй. Тасралтгүй хөдөлмөрлөдөг, нэг нэгнээ мэдэрдэг жинхэнэ баг ажиллаж байж амжилтад хүрдэг. Энэ сургалтаас баг хамт олныхоо ажил, үүргийг хэрхэн хуваарилах болон ажилтнуудаа урамшуулж дэмжих талаар их зүйл сурсан.

Таныг Голомт банкнаас олгодог “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдсан гэж сонссон. Энэхүү санхүүжилт нь танай байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж чадсан болов уу?

Цар тахлын хүнд цаг үед, тэр дундаа эхэн үед бид эрсдэлээ тооцоод, төрийн шийдвэрийг хүндэтгээд ажлаа хааж хүртэл үзсэн. Энэ хугацаанд бид бизнес хийгээгүй, эрүүл мэндийн үйлчилгээ л үзүүлж байсан. Дампуурахад үнэхээр ойрхон байсан. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хэвийн ажиллахын тулд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл их хэмжээгээр хэрэглэх болсон. Бүх нийтээрээ эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байна. Бид үнээ нэмэх ямар ч оролдлого хийлгүй, нөөц бололцоогоо шавхан ажиллаж байсан. Олон удаагийн хөл хорио, Эрүүл мэндийн сайдын тушаал, заавар, зөвлөгөөний дагуу ажилтнуудын 15%-ийг ажиллуулах байдлаар удаан явахад ажилтнуудын ар гэрт санхүүгийн дарамт үүсэх, ажлын байраа хадгалж үлдэх асуудлууд гарч ирсэн. Үүнд “Ажлын байрыг дэмжих зээл” маш том тус нэмэр болсон. Бид хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдлоор үндсэн ажилтнаа цомхтголгүй ажиллаж байгаа нь энэ зээлийн үр дүн гэж боддог.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та болон танай байгууллагын хамт олонд ажлын амжилт хүсье.

Баярлалаа, та бүхний ажилд ч бас амжилт хүсье.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417