Найман зуун сая хүнийг ядуурлаас салгасан Дэн Сяопин

Найман зуун сая хүнийг ядуурлаас салгасан Дэн Сяопин

- БНХАУ байгуулагдсан баярын өдөрт 

Хятадын гол ололт юу вэ? Ангийн тэмцэлд ялж ардын хувьсгалаа хийсэн, социалист бүтээн байгуулалт, хятадын онцлогтой социализм, Хятад мөрөөдөл, Бүс ба Зам гээд олон түүх өгүүлж болох авч гарчигт өгүүлсэн түүхийг л орчин цагт онцолдог. Даян дэлхийн нуруун дээрээс ямар том хүнд ачааг аваад хаячих ваа гэдэгт л эрдэмтэд–нийгэм судлаачид, улс төрчид тархиа гашилгасаар...

Тэр хүнд ачааг авч хаясан гавьяатан нь гарчигт нэр дурдсан эрхэм билээ. БНХАУ-ын ойн баярын энэ өдөр энэ нийтлэлээрээ уншигчдын сонорт хүргэж байна. “БНХАУ-ын төрийн удирдагчид цуврал” номын III боть нь “Дэн Сяопин”-д зориулагдаж байна. Энэхүү түүхэн цувралын автор нь хятад судлаач, докторант Х.Баатархүү. Энэ удаагийн III номын ерөнхий редактороор ажиллах боломж надад олдлоо. Бид энэ номоо амжилттай дуусгаад, одоо IV ботио Хятадын өнөөгийн удирдагчийн эцэг, ахмад хувьсгалч, нам-төрийн зүтгэлтэн Си Жүнсюньд зориулахаар ажиллаж байна.

Номын оршилд би ингэж бичсэн. Эрхэлж байсан албан тушаалаараа Хятадын Төрийн тэргүүн, коммунист намын тэргүүн, Засгийн газрын тэргүүн байгаагүй ч Хятад орныг зүүний балмад бодлогын хар тамаас (“Соёлын хувьсгал” гэгч) суга татан гаргаж, Хятадын тэрбум ард түмэнд  амар жимэр аж төрөх, хийсэн бүтээснийхээ хэрээр хүртэж жаргах түүхэн боломжийг олгосон гэдгээрээ тэрбээр дэлхий дахины нэгэн цаг үеийн түүхийн хуудаснаа бичигдэх ховорхон хувь тохиолтон болж тодорно.  

Дэн Сяопин бол 1978 оны 12 дугаар сард хуралдсан ХКН-ын Төв Хорооны алдарт III бүгд хурлаар дэлхий дахинаа зарласан БНХАУ-ын эдийн засгийн реформ шинэчлэлийг эхлүүлсэн гол автор-архитекторч нь юм. Тэрбээр “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй!” гэсэн томьёоллоороо Хятадад нийгмийн ямар байгуулал байх нь гол биш, дэлхийн хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн хөгжил дэвшилд тэмүүлэх, ард түмнээ ядуурлаас ангижруулах нь чухал гэдэг асуудал дэвшүүлж, тэр зорилгодоо ч эх орноо хүргэж чадсан билээ.

ХКН-ын XI их хурлаас (1977 он) сонгогдсон Намын Төв Хорооны тэрхүү III бүгд хурлаас хойшхи 40 гаруй жилд 800 сая ядуус ядуурлаас гарлаа гэдэг нь аугаа том үйлс, ялалт хэмээн хятадууд шагшдаг, тэр тухай ч намынх нь XIX их хурал, БХАТИХ-ын чуулганаар (13 дахь удаагийн сонгуулийн) хангалттай ярьсан. Энэ 40 жилд хүндийн төвийг улс төрөөс эдийн засаг руу эргэлтгүй шилжүүлсэн, либераль эдийн засгийн реформыг тасралтгүй хийсэн, гол бахархал нь 800 сая хүн ардыг ядуурал гуйланчлалаас гаргаж чадсан явдал аж. Тэр ололтыг илтгэх тоо: Хятадын ДНБ-ий өсөлт 35 жилд буюу 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд доллар (бараг 58 дахин, яг нарийвчилбал $11.9 триллион) болж өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид үзэгдээгүй үзэгдэл болно. GDP-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн гэж дэлхийд нэрлэгдээгүй байна. 2018.05.23-нд Бээжинд “Хятадын ядуурлаас   ангижруулах олон улсын форум” зохион байгуулагдахад Дэлхийн Банкны төлөөлөгч Белел Дебэл гэдэг хүн 40 жилд Хятадын 800 сая ард иргэдийг   ядуурлаас ангжируулсан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай, хамгийн   өргөн цар хүрээтэй ядуурлыг бууруулсан ажил боллоо хэмээжээ. 

 

сонин mn

 

1979 оны нэгдүгээр сарын 28. Хятад орон даяар Хонин жилийн Шинийн нэгний баяраа тэмдэглэж, өтгөс буурлууддаа залуус нь хүндэтгэл үзүүлж айл хотлоороо цуглаж амтат хоолоо зооглон дугараг ширээгээ тойрон суудаг өнө эртний уламжлалт баяр болж байлаа.    Харин Номхон далайн уудам хөх тэнгэрт  БНХАУ-ын олон улсын иргэний агаарын тээврийн компанийн 2406 дугаартай гэсэн, хоёр бөөрөндөө 5 ширхэг одтой улаан далбаатай Боинг-707 онгоц тусгай үүргийн нислэг үйлдэн  улам өндөрт тэмүүлэн урагш дүүлнэ.       

Хөлгийн VIP тасалгаанд 70 эргэм насны намхан нуруутай богиновтор үстэй, саарал хүрэмтэй нэгэн эрхэм сонин гарчиглангаа тэмдэглэлийн дэвтэртээ ганц нэг юм бичин суух бөгөөд хөлгийн цонхоор хааяа нэг зураг дарна. Энэ эрхэм бол БНХАУ-ын II үеийн агуу удирдагч, орчин үеийн Хятад улсын архитекторч-өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогын “эцэг” хэмээн алдаршсан нэрт улс төрч Дэн Сяопин билээ.   

Хорьдугаар зууны дунд үеэс эхлэн дэлхий дахиныг хуваасан “Хүйтэн дайн”, үзэл суртлын хуваагдлаас болж даян дэлхийн улс төрд үүссэн мөсөн уулыг нураасан нэгэн түүхэн айлчлалыг хийж, 30 гаруй жил алсарсан Хятад, Америкийн харилцааг сэргээж, АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картерийн урилгаар БНХАУ-ын Цэргийн Төв зөвлөлийн дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дэн Сяопин тэргүүтэй БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийхээр дорно дахины ард түмний уламжлалт баяр Цагаан сарын шинийн нэгний өдөр алсын аянд дөрөөлсөн нь энэ байлаа.    

Цаг хугацаа урсан одож 40 хаврыг улбаалсан ч тэр жилийн Шинийн нэгний өдрийн түүхэн нислэг нь орчин үеийн Хятад орны хувьд барууны ертөнцийн хаалгыг нээж, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын гараанд хийсэн түүхэн алхам байлаа.  Харин энэхүү номд Дэн Сяопингийн гэртээ тэмдэглээгүй олон олон Шинийн нэгний тухай өгүүлэх болно... 

 

сонин mn

 

1997 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр их удирдагч Дэн Сяопин насан эцэс болов. Улс орон даяар гашуудал зарлаж хоёрдугаар сарын 20-ны 19 цагт Тяньанмэны талбайд БНХАУ-ын Төрийн далбааг бөхийлгөх ёслол болж хоёр хоногийн  дараа болох байсан Шинийн 15-ны соёлын бүх арга хэмжээг цуцлав.

Хоёрдугаар сарын 20-нд НҮБ тугаа 45 градус бөхийлгөн хүндэтгэл илэрхийлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт хүрэлцэн гүн эмгэнэл илэрхийлжээ. Дэлхий түүнийг ийнхүү хүндэтгэж байлаа.

Дэн Сяопины хувьд 1997 онд Хонконг эх улсдаа эргэж нэгдэхийг хүсэн хүлээж тэр үед Хонконг-д очихоор төлөвлөж энэ тухайгаа ойр дотнохондоо үргэлж ярьдаг байлаа. Хэдийгээр тэрээр бурхны орноо одсон ч түүний олон жил хөөцөлдөж байсан томоохон үйл хэргийг нь залгамжлагч нар нь биелүүлж 1997 оны 7 дугаар сарын 1-нд Хонконг, 1999 оны арван хоёрдугаар сарын 20-нд Макао БНХАУ-ын бүрэлдэхүүнд эргэж ирснээр Хятадын газрын зураг шинэчлэгдэн бүрэн бүтэн болов.      

Ийнхүү ХХ зууны Хятадын агуу улс төрч ард түмнээсээ алсран одсон ч тэрээр эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч социалист зах зээлийн хөгжингүй улс гүрнийг үлдээжээ.

Дэн Сяопиний улс орондоо байгуулсан хувьсгалт тэмцлийн гавьяа зүтгэл нь, эдийн засгийн нээлттэй бодлого нь, орчин үеийн төрийн байгуулалтын систем нь Хятадын түүхэнд, ард түмнийхээ зүрх сэтгэлд түмэн үед дурсагдах мөнхийн үйл хэрэг билээ.  

 

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417