"Бурхан Монголд хайртай"

"Бурхан Монголд хайртай"

Жилинь мужийн захирагч Монголоос нүүрс худалдан авах тухай мэдэгдсэн талаар ямар ч байсан Ази болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиад эхлэлээ.

Ер нь Хятадын нүүрсний дутагдал, цахилгаан эрчим хүчний хямрал зөвхөн дотоодын төдийгүй дэлхий нийтийн асуудал болох төлөв харагдаад эхлэв. Дэлхийн том том хөрөнгийн биржүүдэд «Хүчтэй газар хөдлөлт» болж байгаа нь дээрх асуудлаас үүдэлтэй байж таарна. Том том улс гүрнүүдэд ч Хятадын нүүрс, цахилгааны хямрал хүнд тусаж эхлээд байна.

Харин ийм эгзэгтэй цаг үед "Ганцхан асар том хожих улс гэвэл миний Монгол байна" гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй болов уу? Одоо Австрали улс тоглолтоос шахагдан гарснаас хойш Хятадын нүүрсний зах зээл дээрхи хамгийн том гурван тоглогч байгааг дараалан жагсааваас Индонези, Орос, Монгол гурав юм.

Индонезийн хувьд цар тахлын улмаас нүүрсний экспорт тааруу байгаа. Дээр нь Индонезиуд Австралиас их хэмжээний нүүрс худалдан авч түүнийгээ өөрсдөд нь дамлан зараад байгаа болохоор Хятадууд тэдэнд нэг их таатай хандахгүй л дээ. Харин энэ салбарын тоглоомон дээр ихээхэн овсгоотой ажилласаар манай өмнө гарчихаад байгаа Орос улсын хувьд экспортоо огцом өсгөх боломж тааруу. Адаглаад л нүүрсний том том уурхайнууд нь хоёр улсын хилээс алслагдмал гэх жишээтэй. Ингэхээр нүүрсний экспортоо огцом өсгөх ганц боломжтой гарц байгаа нь Монгол маань юм.

Америк, Канадууд хүртэл Хятадын нүүрсний зах зээл рүү үхэлдээд байгаа гэхээр хичнээн том бялуу болох нь ойлгомжтой. Австрали, Хятад хоёр улс буцаж эвлэрээд нүүрсээ гаргаж эхлэтэл бас лай ч байна, зай ч байна гэдэг болох байх аа.

Хятадад нүүрсний хямрал нүүрлээд байгаа нь "Австрали хэмээх том тоглогчийг тооцоогүй шахан гаргасан ГЯЯ-тай холбоотой.", "Цар тахал нэрийн дор Монголын нүүрс тээврийн тэрэгнүүдийг оруулахгүй байсан Өмнөд хилийн боомтуудын хүнд суртал ч үүнд нөлөөлсөн" хэмээн дотоодын хэвлэл дээр нь шүүмжлэсэн өнгө аяс цухалзуулсан мэдээлэл гарч байгаа болохоор манай нүүрс тээвэрлэлт тун ойрын үед буцаад сэргэх буй за. Ер нь ч тийм төлөв ажиглагдаад байгаа.

Үүсээд байгаа нөхцөл байдлаас үзэхэд манай улс нүүрсний экспортоо зүүн хойд Хятадын хүнд аж үйлдвэрийн гол бүс нутаг Жилинь, Ляонин, Хэйлунзян мужууд руу хандуулчих хэрэгтэй байгаа юм. Тэгэхдээ заавал хил гааль давуулах хэрэггүй. Хятадын туршлагаар хилийн наад хэсэгт асар том экспортын нүүрсний зах байгуулаад түүн рүү дотоодын нүүрсээ зөөж аваачаад чанар үнэ өртгөөр нь төрөлжүүлж хураагаад байх хэрэгтэй. Тийм нүүрсний дамжуулан худалдаалах олон улсын захыг Дорнод хилийнхээ хамгийн зүүн цэг болох Нөмрөгийн сав газар байгуулахад тохиромжтой санагдана. Бурхан тэнгэрийн авралаар тэр хэсэгт Хятадын талаас Рашаант, Баарин зүүн хошуу тэргүүтэй гурван ч төмөр зам тавигдчихаад байгаа юм. Бид үнэт түүхий эдээ барьж очоод аваач гэж гуйх биш. Харин хятадууд өөрсдөө ном журмын дагуу орж ирээд худалдан авдаг болчихвол аль алиндаа амар биз дээ. Харин хилээс нааш 10-20 км-ын зайтай байгуулагдах нүүрсний олон улсын зах хүртэл Хятадын талаас нарийн төмөр зам орж ирээд холбогдох асуудлыг улс төржилгүй шийдээд өгчих л дөө. Тэр нүүрс борлуулах том төвийг «Олон улсын зах» гэнэ үү? «Нээлттэй бүс» маягтай ажиллуулах уу гэдгээ бодлого боловсруулагч нар шийднэ биз.

Хятад улс Циньхуан Дао нэрт хотод яг ийм нүүрс борлуулах дотоодын нэгдсэн том захыг байгуулсан. Манай төр засгийн төлөөлөл, элчин сайдын яамныхан түүнийг очоод үзэж судлавал санаа оноо авах зүйл чамгүй их байх нь тодорхой.

Эхний ээлжинд төмөр зам, автозамын тээврийг хослуулсан маягтай ажиллаж байгаад олсон ашгаасаа хуримтлал үүсгэн Бага-Нуураас Өндөр-Хаан, Баруун-Уртаар дайруулсан төмөр замыг Чойбалсантай холбочих хэрэгтэй.

Өөр нэг маш ашигтай нөхцөл байдал юу хэмээвээс манай зүүн гурван аймагт хүрэн нүүрсний нөөц маш их юм байна шүү дээ. Энэ тал дээр Өвөрмонгол манайтай өрсөлдөхүйц бөгөөд тэнд хүрэн нүүрсний үнэ ханш тогтмол чамгүй өсөж байгаа нь манай талд бас л ашигтай мэдээлэл юм.

Ер нь манай улс цаашид урт холын замд нүүрс тээвэрлэж байснаас хил дагуу бүс нутгуудад асар том дулааны цахилгаан станцууд байгуулчихаад гаргасан бүтээгдхүүнээ Хятад руу шууд экспортлож байвал нүүрснээ хавьгүй илүү ашигтай юм л даа. Хятадад кв цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 250 төгрөгтэй тэнцэж байгаа нь манайхаас хавьгүй үнэтэй хэрэг байж таарна.

“Тэр олон үйлдвэрүүдийг байгуулах нь байтугай ганц 5 дугаар цахилгаан станц байгуулах гээд хөрөнгө мөнгөгүй өдий болтол сууж байгааг яах билээ?” гээд болохгүй бүтэхгүй талаас нь битгий яриад эхлээрэй дээ...

Boldbaatar Dorjsuren

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417