Уруудсан экспорт, өгссөн үнэ

Уруудсан экспорт, өгссөн үнэ

Цар тахлын нөхцөл хүндэрснээс шалтгаалан манай улсын нүүрсний экспортын хэмжээ үлэмж багаслаа. Монгол Улс БНХАУ-ын ӨМӨЗО-ы зах зээлд коксжих болон хагас коксжих нүүрс нийлүүлдэг. Өмнөд хөршийнхөн коронавирусийн халдварыг дотооддоо алдахаас ихээхэн болгоомжилж буй. Гэтэл манай улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо буурахгүй байна. Иймээс хятадууд монголчуудыг хил гаалиараа нэвтрүүлэхдээ маш болгоомжтой хандах болов. Энэ нь нүүрсний экспортын хэмжээ буурах гол шалтгаан боллоо. 

"Өнөөдөр" сонин

БНХАУ 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах болсон. Тиймээс өвлийн олимп өнгөртөл хятадууд бусад орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхдээ хатуу бодлого баримтална гэж эх сурвалжууд таамаглаж байна.

Гаалийн ерөнхий газраас манай улс энэ оны эхний есөн сард 12 сая тонн нүүрс экспортолсныг мэдээллээ. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний найман сард 11.4 сая тонн нүүрс экспортолсныг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын танилцуулгадаа дурдсан байв. Тэгэхээр өнгөрсөн сард 400 мянга орчим тонн нүүрс хил давуулжээ. Хятадууд хэсэг хугацаанд нүүрс худалдаж авахаа зогсоосон нь ийм бага хэмжээтэйг экспортлоход хүргэсэн юм. Уг нь манайх сарын хугацаанд дунджаар нэг сая гаруй тонн нүүрс өмнөд хөршийнхөнд худалдаж байсан.

Монгол Улс өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар Хятадад 21 сая тонн нүүрс экспортолж байжээ. Үүнтэй харьцуулбал нүүрсний экспортын хэмжээ 40 орчим хувиар буурлаа. Энэ оны эхний гурван улиралд нийт 12 сая тонн нүүрс экспортолсон. Тэгэхээр нэг улиралд дунджаар дөрвөн сая тонн нүүрс гаргасан гэсэн үг. Он дуусахад нэг улирал үлдээд байна. Иймээс энэ онд 16 сая тонн нүүрс найдвартай экспортолно гэж Засгийн газар тооцож буй. Цар тахал гарахаас өмнө манай улс Хятадад өдөрт дээд тал нь 1500 орчим хүнд даацын машин нүүрс нийлүүлдэг байсан. Одоо өдөрт 200-хан машин нүүрс хил давуулдаг болсон. Хятадууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахисан цөөн жолооч хилээр нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.

Статистик мэдээлэл дурдахад, 2017 онд манай улс 33.4, дараа жил нь 36.3, 2019 онд 36.6, 2020 онд 28.7 сая тонн нүүрс экспортолж байжээ. Тэгвэл 2017 онд 48.1, 2018 онд 51.4, 2019 онд 55.8, 2020 онд 43.8 сая тонн нүүрс олборлосон байна. Монгол Улс жилд 10 орчим сая тонн эрчим хүчний нүүрс экспортолдог. Үүнийг хасаж тооцвол бусад нь коксжих нүүрс юм. Сангийн яамнаас сүүлийн жилүүдэд жилд 42-45 сая тонн нүүрс экспортолно гэж тооцож ирсэн. Гэвч энэ төлөвөлгөө биелээгүйг дээрх статистикаас харж болно. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Гэвч эцсийн дүнд 28.7 сая тонныг урд хөршид нийлүүлсэн юм. Дотоодод коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэнгүүт манайхан хилээ хааж, тээвэрлэлтээ зогсоосон нь бодлогын алдаа болж, нүүрсний экспортоо бууруулсан билээ.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар энэ онд мөн л 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн өөдрөг төлөвлөгөөг улсын төсөвт тусгасан. Үүнийг нь Сангийн сайдаар томилогдсон Б.Жавхлан өмнөх жилийнхтэй дүйлгэн 28 сая тонн гэж тодотгосон юм. Гэвч 42 сая тонн байтугай бууруулсан түвшиндээ ч хүрэхгүй нь тодорхой боллоо. Экспортлогчид коксжих нүүрсийг чингэлгээр тээвэрлэж эхэлбэл Хятад улсад нийлүүлэх хэмжээ нь нэмэгдэнэ гэж тооцож байна. Улмаар хөрөнгө оруулалт хийн, чингэлгээр нүүрс тээвэрлэх ложистикийн төвөө байгуулсан ч эхлүүлж чадаагүй сууна. Энэ нь мөнөөх аюулт өвчинтэй холбоотой нь дамжиггүй.

Манайхаас БНХАУ-ын талд бид нүүрсээ чингэлгээр тээвэрлээд ложистикийн төвдөө хүргэнэ. Харин та нар машинтайгаа хил давж орж ирээд, нэг ч хүнтэй харилцаа үүсгэхгүйгээр чингэлэгтэй нүүрсийг ачуулаад, буцаад хил нэвтэрдэг байх зохицуулалт хийе гэсэн санал тавьсан. Нүүрсний чингэлэг тээврийг эхлүүлэхээр хоёр талаас идэвхтэй ажиллаж байгаа гэсэн мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан өгч байна. Зарим эх сурвалж хятадууд хариугаа өгөхгүй байна гэсэн мэдээлэл өгөв.

Саяхан нүүрсийг чингэлгээр тээвэрлэх туршилт хийжээ. Ингэхэд экспортын хурд мэдэгдэхүйц нэмэгдэх нь тодорхой харагдсан байна. Хэрэв нүүрсний чингэлэг тээврийг эхлүүлбэл жилд найман сая тонн нүүрс экспортлох боломжтой гэсэн тооцоо хийсэн. Чингэлэг тээврийг одоо эхлүүлбэл манайх энэ онд 18-19 сая тонн нүүрс экспортлох төсөөлөл бий.

Манай улс өнгөрсөн жил 28.7 сая тонн нүүрс экспортлохдоо нэг тонныг нь уурхайн амнаас 50 орчим ам.доллароор нийлүүлсэн. Тэгвэл Хятадын зах зээлд нүүрсний үнэ хоёр дахин өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Угаасан, сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн нь 600 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшин тогтоожээ. Хятадын sxcoal.com цахим хуудсанд хойд нутагт тонн коксжих нүүрсний импортын үнэ дээд тал нь 120 ам.долларт хүрсэн гэж тэмдэглэсэн байв. Энэ нь түүхий нүүрсний үнэ юм. Нүүрсний экспортын хэмжээ өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал хоёр дахин багасах нь тодорхой боллоо. Харин нүүрсний экспортоос олох орлого хэвийн байх нь. Экспортын биет хэмжээ хоёр дахин буурсан ч үнэ нь хоёр дахин өссөн учир олох орлого адил байх нь ойлгомжтой. Хэрэв хятадууд хилээр нэвтрүүлэхдээ хязгаар тавиагүй бол манай улс нүүрсний экспортоос өмнө нь олж байгаагүй их мөнгө олох байжээ.

Сангийн сайд Б.Жавхлан ирэх жил 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөөлөл хийж, улсын төсвийн орлогын төлөвлөгөөг гаргажээ. Хил гаальд хязгаар тавихгүй бол монголчууд ийм хэмжээний нүүрс экспортолж чадна. Гэхдээ ийм хэмжээний нүүрс экспортолж чадах, эсэх нь олборлолт, тээврийн хүчин чадлаас биш, цар тахлын нөхцөлөөс ихээхэн хамаарахыг санах хэрэгтэй. Цар тахлыг дарж чадвал бид ийм хэмжээний нүүрс эскпортолчих болов уу. Сангийн яамныхан чингэлгээр нүүрс тээвэрлэж эхэлснээр экспорт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцож буй. Өөрөөр хэлбэл, тэдний гол хөзөр нь чингэлэг тээвэр. Харин хятадууд чингэлгээр нүүрс тээвэрлэн хамтран ажиллах саналыг хэрхэн шийдэх бол. Үүнээс л нүүрсний зах зээлийн ирэх оны ирээдүй хамаарах нь.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417