Ахмадуудад “хаягласан” 26 тэрбум төгрөг хаачдаг вэ?

2021-10-12, 09:24 Цаг үе 364 0
Ахмадуудад “хаягласан” 26 тэрбум төгрөг хаачдаг вэ?

Олон улсын ахмадын баяр энэ сарын 1-нд болсонтой холбоотойгоор “Зууны мэдээ” сонин ахмадуудын өдөр өнжүүлэх төвийн талаарх сурвалжлага, тэдний хөдөлмөр эрхлэлтэд төрөөс  хэрхэн анхаарч байгаа талаар нийтлэл хүргэсэн. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлдэг Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт өнгөрсөн онд 884 ахмад хамрагдаж, нэг тэрбум орчим төгрөг зарцуулсан гэж ХНХЯ-наас мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр ахмадуудыг ажилд авах газар байхгүй байгааг бид хөндөж бичсэн билээ. Харин энэ удаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хэмээх төрийн байгууллага ахмадуудад зориулсан ямар халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа талаарх нийтлэлээ хүргэж байна.

 

сонин mn

 

“Ахмад настны тухай хууль”-д заасны дагуу нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зөвлөгөө өгөх үйлчилгээ, явуулын үйлчилгээ, өдрийн үйлчилгээг үзүүлэх ёстой.Тухайлбал, зөвлөгөө өгөх үйлчилгээнд ахмад настанд нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх багтдаг. Харин явуулын үйлчилгээгээр ахмад настанд ус, түлш, хүнс бэлтгэх, угаалга цэвэрлэгээ хийхэд туслах, зайлшгүй шаардлагатай асаргаа, сувилгааг явуулын үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахаар тусгажээ.Мөн ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн, эсвэл түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах гэсэн гурван төрлийн үйлчилгээг эрх бүхий аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар дамжуулан үзүүлдэг. Үүнээс гадна тэжээн тэтгэх хүүхэдгүй эсвэл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа 140 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгоно хэмээн заасан байдаг. Гэтэл дээрх үйлчилгээнүүд цаасан дээр л үлдсэнээс бус шимийг нь хүртэх ёстой ахмадууддаа хүрээгүйг өдөр өнжүүлэх төвд уулзсан ахмадуудын төлөөлөл баталсан билээ.

Ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлтийн хэрэгжилтийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, сум хорооны халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ханган ажиллах үүрэгтэй байдаг. Хуулийн дагуу ахмад настанд өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэх төвүүд аймаг, дүүрэг бүрт байх ёстой.

Тухайлбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс өдрийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар дамжуулан ахмад настныг хооллох, сургах, хөгжүүлэх үйлчилгээг өдрийн эсвэл түр байрлуулах хэлбэрээр зохион байгуулах үйлчилгээг үзүүлдэг. Гэвч энэ нь санхүүжилтээс үүдэн ахмад настнуудад хэрэгцээт үйлчилгээг тасралтгүйгээр үзүүлж чаддаггүй талаар бидэнд ярьсан юм.Түүнчлэн ахмад настанд үзүүлэх халамжийн үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлтөд жилд дундажаар 26 орчим тэрбум төгрөгийг төсөвлөдөг байна. Хүрэх эзэндээ очиж чадаагүй энэ 26 тэрбум төгрөг яг юунд хэрхэн зарцуулагддаг  нь бидний анхаарлаа хандуулах ёстой бас нэгэн чухал асуудал мөн юм. Гол “эзэн”  нь гэртээ харж хандах хүнгүй, идэх хоолгүй шаналж байхад тэдэнд “хаягласан” дээрх төсвийн мөнгө чухам хаачдаг вэ.

 

сонин mn

 

Бид өмнөх нийтлэлээрээ “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд хэчнээн саяыг зарцуулсан, тэдэнд зориулсан ажлын байр бий болгохоор зорьж байна гэсэн олон үр бүтээлгүй зүйл ярихаа зогсоож ахмадуудын дотоод сэтгэл рүү өнгийдөг байя. Хамгийн түрүүнд тэдний хөгжил, эрүүл мэнд, оюун  санаа гэсэн бүх зүйлд анхаардаг ахмадын өргөөнүүдийг “амь оруулж”, ахмадуудын өдөр өнжүүлэх төв барихад тэрбум гаруй төгрөгөөсөө хэдхэн хувийг зарцуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шаардаж байна. Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг цогц байдлаар дэмжин хөгжүүлэх зорилтдоо хүрэхийг  330 мянга орчим ахмад чих тавин хүлээж байна” хэмээн бичсэн билээ. Энэ удаа ч мөн адил ахмадуудын асуудлыг бүрэн дүүрэн хангалттай хэмжээнд шийдвэрлэж чадахгүй үйлчилгээнд зарцуулж байгаа 26 тэрбумаараа цогц үйлчилгээтэй ахмадын өдөр өнжүүлэх төв барихыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас шаардаж байна.

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417