С.Батхишиг: Аутизм удамшдаггүй

С.Батхишиг: Аутизм удамшдаггүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Брэйнсторм компани хамтран хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой “Бэрх биш ээлтэй” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Энэ аяны хүрээнд аутизмын хүрээний эмгэгийн талаар ХБХСЗХТ-ийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын дарга С.Батхишигтэй ярилцлаа.

 

-Хүүхэд аутизмтай төрөхөд нөлөөлдөг зүйл нь юу вэ. Эцэг эхийн амьдралын хэвшил нөлөөлдөг юм уу?

-Аутизмыг төрөлхийн тархины гэмтлийн улмаас үүсэх эмгэг гэж үздэг. MRI шинжилгээгээр илрэхгүй. Яагаад энэ гэмтэлд хүргэдэг болохыг одоогоор тогтоогоогүй байна.

Хүүхэд аутизмтай төрөхөд эцэг эхийн буруу хэвшил нөлөөлдөг, удамшдаг гэж хүмүүс ихээр ярьж, бичиж ирлээ. Гэвч эцэг эх, эмч нарын аль нь ч үүнд нөлөөлдөггүй бас аутизм удамшдаггүй.

 

-Аутизм хэдэн наснаас илэрдэг вэ. Үүнийг хэрхэн яаж таньж мэдэх боломжтой вэ?

-Хүүхдээ нэг нас зургаан сартай үед нь сайн ажиглавал мэдэгдэнэ. Анхны шинж тэмдэгүүд нь уйлах нь бага, их тайван, ээждээ гэр бүлдээ өсгөхөд төвөггүй хүүхэд мэт санагдана. Мөн ээжийнхээ нүд рүү эгцэлж харахгүй, сонирхох тоглоом нь хязгаарлагдмал байдалтай зэргээр илэрдэг. Эцэг эхчүүд “Манай хүүхэд зүв зүгээр төрсөн. 1, 2 нас хүртлээ зүгээр л байсан” гэж ярьдаг.  Энэ нь дээр дурдсан анхны шинж тэмдгүүдийг залуу гэр бүл анзаардаггүйтэй холбоотой байх нь элбэг. Харин гурван нас хүрэхэд бусад хүүхэдтэй тоглохгүй, ихэвчлэн ганцаараа тоглож буй байдал, нэг төрлийн тоглоомоор удаан тоглож буй зэргээс нь нэг л өөр байгааг олж харж эхэлдэг. Гурван  нас хүртэл дээрх шинж тэмдэг илэрч оношлогдох боломжтой байдаг. 

 

-Хүүхдэд нь аутизмын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ. Эрүүл мэндийн байгууллагад хандан оношлуулах шаардлагатай юу?

-Ихэнх тохиолдолд цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг маш сайн ажигласан байдаг.  Тиймээс “Танай хүүхэд нэг л өөр байна” гэж хэлэх үед нь багштай нь сайн ярилцаж, дараагийн шатны оношлогоонд хандах хэрэгтэй.

“Манай хүүхэд  аутизмтай байх ёсгүй дээ” гэж бодож хугацаа алдаж болохгүй. Учир нь эрт оношлуулснаар аутизмын онцлог, хүүхэдтэйгээ хэрхэн, зөв харилцах талаар мэргэжлийн зөвлөгөөг цаг алдалгүй авах боломжтой. Хүүхдээ эрт хөгжүүлэхэд анхаарч эхэлнэ гэсэн үг. Зарим эцэг эх харилцах аргаа сайн мэдэхгүй удаан явснаас өөрсдөө  их ядарч, хүүхдээ ч стрэссдүүлж, гэр бүлээрээ яах учраа ололгүй, хүчээр асуудлыг шийдэх гэж оролдон, улмаар гадуур гарахгүй болох зэргээр гэр бүлийн тайван бус байдал үүсэх тохиолдол бий. 

 

-Аутизмын хүрээний эмгэг гэхээр олон төрөл  байдаг уу?

-Аутизмын хүрээний эмгэг  гэдэг нь маш төвөгтэй ойлголт. Төрлөөр хуваах боломжгүй олон янзаар илэрч байна гэдгийг судалж аутизмын хүрээний гэж нэрлээд байгаа юм. Хүүхэд бүрд илрэх шинж тэмдэг өөр өөр байх ч том бүлгээр нь хуваавал аутизм, аспергерийн хам шинж гэсэн хоёр төрөл бий. Өндөр чадамж бүхий аутизмыг аспергерийн хам шинж гэдэг. Хэл ярианы хоцрогдол илрэхгүй, оюуны бэрхшээл хавсрахгүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхийг уриалж байгаа Грета Тунберг охиныг аспергерийн хам шинжтэй гэдгийг ээж нь зарласан байдаг. Ерөнхий шинж тэмдэг нь нийгэмшихдээ удаан, туйлшрах хандлагатай гэж ойлгож болно. Энэ мэтчилэн өндөр чадамжийг нь хөгжүүлэн нийгэмд хэвийн ажиллаж амьдрах боломжтой. Харин аутизмийн аспергерийн хам шинжээс ялгаатай нь харилцааны эмгэг, нийгэмшлийн эмгэг, хэт туйлшрах гэсэн гурван том бүлэгт хуваадаг. Хүүхэд бүрд өөр өөр шинж тэмдэгээр илэрнэ. Оюуны бэрхшээл хавсарч илэрдэг гэсэн үг биш ч, бусадтай хэвийн харилцахад амаргүй байдаг. Жишээлбэл, зарим нь ярьдаг байхад огт ярьдаггүй аутизмтай хүүхэд ч бий. Ярьдаг, ярьдаггүй гэж бас хоёр хуваана гэх мэтээр нарийн төвөгтэй зан үйлүүд илэрдэг.

 

-Бид аутизмтай хүүхэдтэй харилцахдаа юун дээр анхаарах ёстой вэ?

-Дээрх онцлогуудыг нь таньж мэдээгүйгээс хүүхэдтэй хүчилж харилцах, загнах зэргээр хүч хэрэглэн үгэндээ оруулж харилцах гээд байдаг байдал  ажиглагддаг. Тухайн үедээ л үгэнд орсон мэт байдал үзүүлэвч яг өдөр тутмын амьдралын дадал эзэмшихгүй л болов уу. Тиймээс онцлогт нь тохируулан, орчныг нь бүрдүүлж өгч, дуртай үйлдлээр нь дамжуулан дадал суулгах тасралтгүй үргэлжлэх тусламж дэмжлэг шаардлагатай. Үүнийг багш мэргэжилтнүүдээр заалган хамтдаа хийх юм. Гэрт нэг өөр, бусад газарт нэг өөр арга барилаар харилцвал хүүхдэд хэцүү. Иймд томчууд нэг баг болон хүүхдийн онцлогийг таньж мэдэх, ойлгох, дэмжин туслах арга замаар хүүхдүүдээ хөгжүүлэх хэрэгтэй байгааг онцолмоор байна. Мөн багш, эцэг эх хүүхдийн ажиглалт хийж, юу хийж чаддагийг нь нээн илрүүлэх, чаддаг зүйлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай.  Тухайн хүүхдийг ойлгох багш, онцлогт нь тохируулсан орчин, багш эцэг эхийн нягт хамтын ажиллагаа байгаа газарт бол хаана ч хүүхэд хөгжинө. Тэр нь тусгай сургууль байна уу, ердийн сургууль байна уу хамаагүй. Хүүхдийг авахгүй гэж хүүхдийн эрхийг зөрчиж яасан ч болохгүй. 

 

-Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд эмчлүүлж байгаа аутизмтай хүүхдүүдийг ажиглахад тэднийг нийгмийг харилцаанд ороход ямар асуудал тулгардаг вэ?

-Тэдний онцлогийг ойлгох газар тун ховор байна. Иймээс гадуур гарч чадахгүй, сургаж чадахгүй, нийгмийн бүхий л харилцаанд орох эрхээ эдэлж чадахгүй байдалд байгаа олон  гэр бүл ирж үйлчлүүлдэг. Эцэг эхчүүд “Энэ төвдөө л сэтгэл амар ирэх юм. Бусад эмнэлгээр явахаар айдастай байдаг” хэлдэг. Нийгмийн бодит байдал ийм л байгаа.  

 

-Танай төвөөс тэдэнд ямар төрлийн эмчилгээ хийдэг вэ?

-Боловсролын тусламж үйлчилгээ бий. Энэ нь дотроо 6-7 төрлийн хөтөлбөртэй. Хөгжлийн бодит байдлын үнэлгээн дээр үндэслэн багш нар маань ганцаарчилсан сургалтын арга барилаар хүүхдүүддээ тусалдаг тул яг өөрт нь зориулж зааж өгөхийг хичээн ажиллаж байна. 

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417