Үндэсний номын сангийн шинэ байр ирэх оны төсөвт багтсангүй

2021-10-14, 10:32 Цаг үе 244 0
Үндэсний номын сангийн шинэ байр ирэх оны төсөвт багтсангүй

Байгалийн түүхийн музейн барилгыг нураасны дараа Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг нурааж, дахин шинээр барих асуудал 2019 онд хөндөгдсөн. Гэвч тухайн үеийн салбарын сайд Ё.Баатарбилэг “Драм, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг энэ жил буулгахгүй. Харин засварлахад зориулан тус бүр хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо. Үүнээс өмнө энэ ондоо багтаан соёл урлагийн гурван барилгыг засварлана.Шинээр барихад олон тэрбум төгрөг шаардлагатай. Тийм мөнгө байхгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Барилгыг нураах талаар ярьж эхэлснээс хойш гурван жил, засварлана хэмээн мэдэгдсэнээс хойш бараг хоёр жил орчмын хугацаа өнгөрсөн ч хэрэгжсэн зүйл алга. Аль ч барилгын өнгө будаг, цуурсан хана, халцарсан шал, ил гарсан цахилгааны утас өөрчлөгдсөнгүй. 

Ирэх 2022 оны улсын төсвийн төсөлд түүх, соёлын өвийг хамгаалах, соёл урлагийг дэмжихээр Богд хааны ордон музейг сэргээн засварлахад 2.6, Чойжин ламын сүм музейд 1.7, Улсын драмын эрдмийн театрт 1.2, Дуурь бүжгийн эрдмийн театрт 1.9 тэрбум төгрөг тусгажээ. Харин 100 жилийн түүхт ой нь тохиож байгаа Үндэсний номын сангийн хуучин байрыг засварлахад ямар ч мөнгө төсөвлөөгүйн сацуу тус номын сангийн шинэ байр өдгөө хүртэл ашиглалтад орсонгүй.

Эргэн сануулахад, манай улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Үндэсний шинэ номын сангийн барилгын явцтай танилцах үеэрээ “Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Бид үр хүүхэддээ өв, соёлоо үлдээх учиртай” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байв. Үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч шинэ номын сангийн барилга уншигчдаа хүлээн авсангүй. 

Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байна. Шинэ байр барих ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарсан ч 2014 онд барилгын сууриа анхлан тавьсан байдаг. Гэвч газрын маргаан, санхүүжилт зэргээс үүдэн ашиглалтад оролгүй  долоон жил боллоо. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу есдүгээр сарын дунд үеэр барилгын явц 87 хувьтай үргэлжилж байгааг Үндэсний номын сангийн удирдлагуудад мэдээлжээ. Яг одоо барилга ямар явцтай явж байгааг тодруулахаар номын сангийн барилгын хөрөнгө оруулалтыг хариуцаж байгаа Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газартай холбогдоход “Хөрөнгө оруулалтыг хэлэлцэж байгаа” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй. Үүнээс үзэхэд шинэ номын сангийн байраа бид энэ ондоо багтаан хүлээж авч чадахгүйд хүрсэн үү гэсэн асуудал гарч ирэв. Учир нь ирэх оны батлагдсан төсөвт нэг ч төгрөг суусангүй.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Он удаанаар хүлээж байгаа номын сангийн шинэ барилга хараахан ашиглалтад ороогүй байна. Номын санчид болон уншигчид Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нь соёл урлагтаа элэгтэй, эрдэм номыг дээдэлдэг хүн байгаасай гэж хүсдэг. Салбарыг ямар үзэл бодолтой хүмүүс толгойлохоос тухайн салбарын хөгжлийн хурд, бодлого шинэчлэлийн хувь заяа шалтгаалдаг. Манай хамт олон шинэ байр ашиглалтад орохоор ямар үйлчилгээ үзүүлэх вэ, уншлагын танхимыг яаж зохион байгуулах вэ, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ яаж хүссэн номыг нь уншуулах вэ гээд байнга л бодож төлөвлөж сууна” гэв.

“Зууны мэдээ” сонины 2019  оны аравдугаар сарын 23-ны дугаарт  “Үндэсний номын сангийн үнэн төрх” гарчигтай сурвалжлага нийтлэгдсэн. Бид тус сурвалжлагаа бичих үеэр номын сангийн шинэ барилга 70 гаруй хувьтай үргэлжилж байсан бөгөөд 2020 оны наймдугаар сард ашиглалтад орно гэсэн мэдээллийг өгч байв.Үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч барилгын явц 20 орчим хувиар л урагшилжээ. Гэтэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-нд шаваа тавьсан Чингис хаан музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна.

 

Тухайн улс орны хөгжил дэвшил иргэдийнхээ оюун санаа, боловсролд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаагаар тодорхойлогддог. Гэтэл манай улсын бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй Үндэсний номын сан хэмээх “их айл”-ын барилга ашиглалтад ороод 70 жил болоход нэг ч удаа засвар, шинэчлэлийн ажил хийгээгүйгээс улсын хөгжлийг тодорхойлж болох буй за.  

 

Тодруулбал, Тухайн ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл болсон бичиг соёлын их өв, үнэт бүтээлийг хадгалан хамгаалдаг Үндэсний номын сангийн одоогийн барилгыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж ашиглалтад оруулж байсан бол өнөөдрийн байдлаар гурван сая орчим номтой болж өргөжжээ.  Даац 5-6 дахин нэмэгдсэнээс барилгын төв хэсгийн ачаалал хэтэрч, барилгын хана гадна талаасаа хагарч цуурсан, тоосгон багануудын шавардлагад хэвтээ чиглэлтэй ан цавууд үүссэн дүр зурагтай байна. Шинэ байр ашиглалтад ороогүй учир МХЕГ-ын дөрвөн удаагийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн барилгад номын санчид ажиллаж байна.

Үндэсний номын сангийн төв байрыг ном судлал, номын сангийн эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Монгол судлалын, эрдэм шинжилгээ, судалгааны төв” болгон хөгжүүлэхээр төлөвлөж 2019 онд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж байлаа. Гэтэл шинэ номын сангийн байр байтугай хуучин байрыг нь засварлахаар төсөвлөсөн мөнгө ч үгүй болов. Тиймээс үр хүүхэддээ өв, соёлоо үлдээх учиртай гэсэн амлалтаа эргэн санаж, Үндэсний номын сангийн шинэ байрыг хурдан хугацаанд ашиглалтад оруулах, дэлхийд байхгүй алт, мөнгө, шүр, сувдан дээр бичсэн үнэт ховор олдворууд хадгалагддаг төв номын сангийн хуучин байрыг сэргээн засварлахад онцгой анхаарлаа хандуулахыг ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсч байна.

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар төрөлт буурч, нас баралт нэмэгджээ

2021-10-18

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх ХУВЬ ХЭМЖЭЭ

2021-10-18

С.Батхишиг: Аутизм удамшдаггүй

2021-10-13

Анагаахын оюутнуудыг сайн дурын ажилд дайчилна

2021-10-13

Голомт банк “Тапатрип” аялал жуулчлалын компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2021-10-15

Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа

2021-10-15

Мөнгөний тухай залуусын мэдэх ёстой зүйлс

2021-10-15

Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк болно

2021-10-15

"Монголоор дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 километр урт байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа"

2021-10-13

Засгийн газраас “Рио Тинто”-д хандан захидал илгээжээ

2021-10-12

"Цагаан хаданд дуртай жолоочоо хил нэвтрүүлж, дургүйгээ буцаах нь түгээмэл боллоо" гэв

2021-10-07

Байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

2021-10-06

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт хоёр удаа ачаа тээвэрлэлт хийлгэхээр болжээ

2021-10-18

О.Цогтгэрэл: Орлого, экспортыг огт тоогоогүй 30 жил

2021-10-18

Ө.Ганзориг: Сүүлийн 30 жилд үүссэн гажуудлыг тэтгэврийн реформоор л арилгаж чадна

2021-10-17

СЗХ: Койн худалдан авснаас учирсан хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй

2021-10-16

Ковидын улмаас Японы иргэдийн төсвийн зарцуулалт буурч, хуримтлал нэмэгджээ

2021-10-18

Иракийн хотуудад сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал болжээ

2021-10-18

Афганистанд сүүлийн хоёр баасан гариг дараалан халдлага гарч, олон хүний амь үрэгдлээ

2021-10-16

Их Британийн парламентын гишүүн сонгогчидтой уулзах үеэр амиа алджээ

2021-10-16

Ж.Батсуурь: Г.Занданшатар архи их уудаг болсон...

2021-10-18

МУГЖ С.Жавхлан: УИХ, Засгийн газрыг огцортол би эндээс хөдлөхгүй

2021-10-15
4:42

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хөдөлмөрийн зах зээлийн хооронд саад үүсч байна

2021-10-11

ЦЕГ-ын дарга Ж.Болд: Д.Монголхүү, Э.Одбаяр нар удаа дараа ХУУЛЬ ЗӨРЧСӨН

2021-10-06

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

ЭМЯ: 1643 хүн халдвар авч, 14 хүн нас барлаа

2021-10-16

ЭМЯ: 2076 хүн халдвар авч, 16 хүн нас барлаа

2021-10-15

Б.Бямбадорж: Орон нутгийн оюутнууд халдвар авбал оршин суугаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандана

2021-10-14

ЭМЯ: 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

2021-10-14

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Таны тэврэлт хүүхдийн тань тархины хөгжил, оюун ухааны чадварт ихээхэн нөлөөтэй

2021-08-23

Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?

2021-08-21

Ц.Магалжав: Үндэсний бөхөд чөлөөт бөх, жудотой адилхан оноолт, оноо олгоно

2021-10-13

Өвөр Монгол дахь Монгол хүүхдүүдийн соёлын геноцид

2021-10-13

Э.Цэндбаатар: Би мэргэжлийн бокст орсноо албан ёсоор мэдэгдэж байна

2021-10-12

Бокс & пост

2021-10-08

"Цэргийн ангид болсон зодоон цохионтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шийдээд явж байгаа" гэв

2021-10-18

Барилгын салбарын компаниудын 70-80 хувь нь дампуурах хэмжээнд хүрээд байна

2021-10-18

"Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2021-10-18

Цахим гарын үсэггүй “Дижитал үндэстэн”

2021-10-18

Өөрийгөө үнэгүй хөгжүүлэх боломжийг олгох вэбсайтуудын жагсаалт

2021-10-17

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийн асуудлаар цагдаад мэдүүлэг өгчээ

2021-10-14

Х.Хатанбаатар АНУ-д оюун ухааны академиа байгуулахаар болжээ

2021-10-12

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг ажлаас нь чөлөөллөө

2021-10-06

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө

2021-10-18

АН: Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намын гишүүнээс дөрвөн жилээр хасах сахилгын шийтгэл оногдууллаа

2021-10-18

Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүнээр сонгогдлоо

2021-10-18

С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

2021-10-18

Замын үүд бол замбараагүй гэр хороолол, харин Эрээн нь хот шиг хот болжээ...

2021-10-18

Хорьж болохгүй 20 насан дээрээ яваа бүсгүйн санаа зовох хэрэггүй зүйлс

2021-10-15

Тэтгэврийн реформ хийнэ гэсэн чинь ингэнээ...

2021-10-05

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ, ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

2021-10-04

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Томчуудын хүүхдүүдийн хар тамхины хэргийг хав дарсаар байх уу

2021-10-17

Судлаач Ганаа: Гадаадын хөрөнгө оруулалт: Мөрөөдөл, тэнэглэл, шунал

2021-10-14

Үнэнд гүйцэгдсэн “Рио Тинто”

2021-10-14

50 мянган ам.долларын айдас, нарийн царигийн айдастай яг адилхан!?

2021-10-13

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

914

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,596

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

395

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

591