Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажил, арга хэмжээний талаар

2021-11-11, 17:26 Цаг үе 1,060 0
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажил, арга хэмжээний талаар

“Эко 2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтаар илрүүлсэн хэргийн талаар:

Хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 236 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйлд заасан хууль мод бэлтгэх гэмт хэрэг, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор улсын хэмжээнд “Эко 2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор давхардсан тоогоор 39 удаагийн эргүүл хяналт шалгалтыг 42 тээврийн хэрэгсэлтэй, цагдаагийн алба хаагч 122, мэргэжлийн хяналтын байцаагч 34, байгаль орчны улсын байцаагч 85, байгаль хамгаалагч 89, нийт 330 алба хаагчид хамтран зохион байгуулж гэмт хэргийн шинжтэй 102 үйлдлийг илрүүлж таслан зогсоосон.

Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг улсын хэмжээнд авч үзвэл 236 буюу 49.2 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 1 буюу 0.2 хувийг ой хээрийн түймэр тавих, 3 буюу 0.6 хувийг байгаль орчныг бохирдуулах, 1 буюу 0.2 хувь нь байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Гэмт хэрэг илрүүлэлтийн талаар: Тус албаны болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн авч шийдвэрлэх боломжтой 128 хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрх бүхий нэгжүүдэд хүргүүлэн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан. Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 40 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, 33 хэргийг хаах, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тус тус саналтайгаар нийт 97 хэргийг холбогдох байгууллагуудад шийдвэрлэхээр хүргүүлсэн байна. Мөн ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрлийн халхавчаар нойтон мод бэлтгэж мод, модон материалын захын ченжүүдэд худалдсан гэх хэргүүдийн тус тус шалгаж байна.

Хууль эрх зүй, журмийн талаар талаар:

Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.байнга тогтвортой;

2.2.бүлэглэж;

2.3.улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;

2.4.төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хууль бусаар ан агнасан гэмт хэргийг илрүүлсэн талаар.

Хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 51 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 29.2 хувийг эзэлж байна.

Тодруулбал:

Энэ  оны 9 дүгээр сард иргэний өгсөн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт 2 иргэн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дотор Хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг баавгайн савар, Халиун бугын цусан эвэр 2 ширхэг, чив, сүүл зэргийг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн Увс аймгийн Ховд сумын нутаг Бураатын халх гэх энэ оны 10 дугаар сарын 10 өдөр газраас 2 тооны янгир ямааг хууль бусаар агнасан гэх гомдол мэдээллийг хүлээн авч хэргийн газрын үзлэг хийж хэргийн газраас эд мөрийн баримтаар галт зэвсгийн сумны хонгио 1 ширхэг, гуталын мөр, тээврийн хэргэсэлийн мөр зэргийг бэхжүүлэн авч шалгалтын ажиллагаа явуулахад:

Увс аймгийн Өмнөговь сумын 2 иргэн бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр янгирын тэхийн 2 толгойг агнасан хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашиглласан CZ527M карбин загварын галт зэвсэг, галт зэвсгийн сум 4 ширхгийг хураан авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэн ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтсан янгирын тэх 2 толгойг агнасан. Тус бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 2,700,000 төгрөг. Нийт 5,400,000 төгрөгний хохирол учруулсан байна.

Хууль эрх зүй, журмийн талаар талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж байгаа ажил, арга хэмжээний талаар.

 

1. “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээ:

Өнгөрсөн онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,  Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан төлөвлөгөөний дагуу “Нөхөн сэргээлт 2020” ерөнхий арга хэмжээг 3 үе шаттайгаар зохион байгуулж ажилласны үр дүнд улсын хэмжээнд нийт 30798.921 га талбай эвдэгдсэнийг тогтоож, биологийн нөхөн сэргээлтийг 679.93 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 2486.23 га талбайд тус тус хийлгүүлсэн.

Энэ онд Байгаль орчин, аялал, жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулснаар 693.52 га талбайд нөхөн сэргээлт ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс эзэн холбогчгүй 218.75 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэн ажиллаж байна. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж техникийн 153, биологийн 75,7, дүйцүүлэн хамгааллаар 132 нийт 360,7 га талбайд хийсэн нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр танилцсан.

Тус албанаас нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэхээр жил бүр тодорхой зорилго тавьж ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Толгойт” гэх газарт 1973-1993 онд “Монголросцветмет” ТӨҮГ, 1994 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж эвдэгдэн орхигдсон талбайд “Бугант нандин” ХХК нь дүйцүүлэн хамгааллаар 13, “Пентатерра”, “Сонор трейд”, “Болд төмөр ерөө гол”, “Ифинити слэйс”, “Баяжмал алт”, “Шар нарст”, “Ди Зэт энд Ай”, “Капитал авто сервис” компаниудын захиалгаар 44,9, нийт 57,9 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн байна.

Уг компани нь ашигт малтмалын олборлолт явуулах, нөхөн сэргээлт хийх, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос хойш техникийн 140,5 га, биологийн 49,7 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд энэ онд техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд дараа жил мод тарихаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан.

2. Хяналтын пост байгуулсан талаар:

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийж, энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гардаг аймаг, сум, газруудыг тодорхойлж, Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 90 хоногийн хугацаанд түр ажиллагаатай 11 хяналтын цэг байгуулсан. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц үр дүн гарч байсан тул аймгуудын Засаг дарга нараар санхүүжилтийг шийдвэрлүүлэн хяналтын цэгүүдийг 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган ажиллуулж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд ашиглаж байсан техник хэрэгслийг талбайгаас гаргаж, хяналтын постыг байгуулснаар энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 82 буюу 55.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа нь төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд мэдэгдэхүйц ахиц гарсан байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Ялбаг” гэх газарт 57 техник, хэрэгслийг хамгаалалтад авсан:

Энэ оны эхний 10 сарын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 8 удаагийн хяналт шалгалтыг зохион явуулж, 124 техник хэрэгслүүдийг олж бүртгэн, 34 техник, хэрэгслийг талбайгаас гаргаж, 57 техник хэрэгслийг хяналтын постод татан төвлөрүүлж, талбайг чөлөөлөн ажилласнаар тухайн газарт гэмт хэрэг бүртгэгдээгүй бөгөөд байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, голын урсац нэмэгдэж байгаа талаар нутгийн иргэд болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Байгаль орчны газрын дарга, Ерөө сумын Засаг дарга нар танилцуулж ажилласан.

Хяналтын постод татан төвлөрүүлсэн 57 техник хэрэгслээс 25 техник хэрэгслийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд бусад 32 техник хэрэгслийн судалгааг гарган хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар ажиллаж байна.

3.Хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэд /нинжа/-тэй тэмцэх:

2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Өмнөговь, Завхан Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны 2, бусад 1 ашигт малтмалын илэрц бүхий газруудад 58 удаагийн үйлдлээр, давхардсан тоогоор нийт 18.000 орчим иргэд дайрч хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрч үүссэн нөхцөл байдлыг хяналтад авч, таслан зогсоосноор Төв, Өмнөговь, Говь-Алтай, Дархан-Уул, Ховд аймаг дахь цагдаагийн газраас дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан.

Цагдаагийн байгууллагад урд нь гар аргаар ашигт малтмал олборлосон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаагүй ба энэ нь шинээр шүүхийн практик болсон.

Мөн хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд ихээр цугларч байгаа газрын судалгааг гаргаж энэ онд 11 газарт хяналтын пост гарган ажилласнаар Төв аймгийн Сэргэлэн, Завхан аймгийн Дөрвөлжин, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт 800 орчим иргэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор бүртгэгдсэн тоон мэдээнээс харахад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил буурсан.

Булган аймгийн Бүрэгхангай суманд үүссэн нөхцөл байдлын талаар:

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэр Туулын зүүн дэнж гэх газарт “Хамтын эх булаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлогч /нинжа/ дайран орж нөхцөл байдлыг хүндрүүлсэнтэй холбогдуулан тус албанаас 4 удаа нийт 16 алба хаагч, 6 тээврийн хэрэгсэлтэйгээр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагч нартай хамтран ажиллаж гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 5 үйлдлийг илрүүлэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоон ажилласан.

Мөн энэ оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 4 алба хаагчийг 1 тээврийн хэрэгсэлтэйгээр хяналтын түр постод үүрэг гүйцэтгүүлэн ажилласан. Хяналт шалгалтын ажлын хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Тод-алт” нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх гомдол, мэдээллийн материалыг Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх болон хяналтын прокурорт танилцуулан гомдол мэдээллийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харъяаллын дагуу шилжүүлэн прокурорын тоо бүртгэлд хүлээлгэн өгсөн.

 

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ

Экологийн цагдаагийн албанаас зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд 2020 онд 173,  энэ оны эхний 10 сарын байдлаар 251 нийт 424 зөрчлийг илрүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 133 зөрчилд 13.300.000 төгрөгний шийтгэлийг оногдуулж, 6 зөрчлийг хүлээн авахаас татгалзаж, бусад зөрчлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад харьяаллын дагуу шилжүүлсэн байна.  

2021 оны эхний 10 сарын байдлаар нийт бүртгэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 зөрчлөөр буюу 49.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах зөрчлийн илрүүлэлт ахисан үр дүн гарсан байна.

Зөрчлийн улмаас тарвага 73, чоно 18 ширхэг, цагаан загас 120 кг, шувуу 4, бусад амьтны гаралтай түүхий эд 8 ширхэг, байгалийн өнгөт чулуу 233 кг тус тус хураан авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 42,000,000 сая төгрөгийн хохирлыг учруулсан байна.      

Нийт бүртгэгдсэн зөрчлүүдээс Амьтны, Усны, Ойн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын, Газрын хэвлийн, Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлүүд ихээр үйлдэгдэж бүртгэгддэг бөгөөд дийлэнх хувийг тарвага болон бусад агнуурын гаралтай амьтан, тэдгээрийн эд эрхтнийг гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, агнасан, тээвэрлэсэн, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан, усны сан бүхий газарт машин техник бохир зүйл угаасан зэрэг зөрчлүүд эзэлж байна.

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх зэрэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олборлолт, ашиглалт явуулсан талбайдаа нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан 99 аж ахуйн нэгжийн олборлолт, ашиглалтаас үүсч эвдэгдсэн нийт 2412,07 га талбайг тоолж, 184,67 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг холбогдох байгууллагаар 490,441,500 төгрөгийн хөрөнгөөр хийлгүүлсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад нийслэлд нөхөн сэргээлт хийсэн талбай 2 дахин өссөн бөгөөд  зарим аж ахуй нэгжүүдийн олборлолтын талбай нь суурьшлын бүсэд орж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа асуудал гарсаар байна.

Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сул байгаагаас голын эх ундарга, уул толгодын жалга, гуу зэрэг газруудын хэвлийд иргэд дур зоргоороо, зөвшөөрөлгүйгээр халдаж, түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга, дайрга, шаварыг ухаж олборлон худалддаг, гол, горхи, усны сан бүхий газруудад хог хаягдал хаях, машин, техник бохир зүйл угаадаг, олон нийтийн цахим сүлжээг ашиглан ашиг олох, бусдад өөрийн авласан ангаа харуулж гайхуулах, амьтныг агнах, тээвэрлэх, эд эрхнийг нь худалдсан, худалдсан авсан мэдээллийг ихээр нийтэлж оруулж байгаа нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар амьтан бүрээр экологи эдийн засгийн үнэлгээг зааж өгсөн байдаг. Жишээ нь 1 ширхэг тарваганы үнэлгээг эр, эмээс хамааруулан 170.000-200.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн байдлаар хохирлыг тогтоодог. Иймд зохих зөвшөөрөлгүйгээр агнуурын гаралтай амьтан, тэдгээрийн эд эрхтнийг тээвэрлэсэн, агнасан,  худалдсан, худалдан авсан, хадгалсан тохиолдолд экологи эдийн үнэлгээг тогтоож, хохирол нөхөн төлбөрийг гаргуулан хуульд заасан шийтгэлийг давхар оногдуулж шийдвэрлэдэг.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

О.Батбаяр: Омикроноор өвчилсөн арван хүн цааш 20 хүнд халдвар тараах чадвартай

2021-12-04

Улсын эмнэлэгээр үйлчлүүлсэнээс “үхсэн нь дээр”

2021-12-04

"Вакцины шударга бус хуваарилалтыг шийдэж чадахгүй бол тахал үргэлжилсээр байх болно" гэв

2021-12-04

З.Цэгмэд: Хөвч таслах хагалгааг 6-90 насны эрэгтэйчүүдэд хийдэг

2021-11-28

"Хямдарсан" барааг худалдаж авмаар санагдаад байвал "хямдраагүй үед нь авах байсан уу" гэж өөрөөсөө асуу...

2021-12-05

Хүний эрх хүрз шорооны үнэгүй...

2021-12-03

Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчийг төрүүлнэ гэсэн үү...

2021-11-30

Сумъяабазар аа, 93-10 УБП дугаартай машинд ажиллаж байгаа хүнээс уучлал гуйна уу...

2021-11-28

Л.Энх-Амгалан: Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё

2021-12-06

АНУ-аас баривчлагдаж ирсэн О-гийн учруулсан хохирол нэмэгдэж бол­зошгүй

2021-12-05

Э.Одбаярыг "Ч.Номин сайдын нэр хүндэд хүндэтгэлгүй хандсан” хэмээн 100 мянган төгрөгөөр торгожээ

2021-12-05

Манай улс авлигын улмаас учирсан хохирлынхоо 90 хувийг барагдуулж чадахгүй байна

2021-12-05

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05
7:08

Монголын соёл урлагийн бүтээлч сар үргэлжилж байна

2021-11-26
5:21

Мах бэлтгэх стандартаас болж Монголын махны экспорт буурч байна

2021-11-22
5:06

Засгийн газар онлайн үйлчилгээг тэлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүд

2021-11-09

Д.Монголхүү: Цагдаагийн албан хаагчийн нөлөөтэйгөөр миний зүүн гар, мөр, сарвуу, эмзэг эрхтэн гэмтсэн

2021-11-09

Аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы үйлдэлд МҮБХ хариуцлага хүлээлгэх үү?

2021-12-06

Э.Цэндбаатар Анхны мэргэжлийн тулаанаа энэ сарын 17-нд хийнэ

2021-12-04

Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл нар “Абу Даби-2021” Их дуулгаас алтан медаль хүртлээ

2021-11-29

Х.Энхчулуун: Би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг

2021-11-23

Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ?

2021-12-06

Их Нарангийн энгэрт амьдаараа оршуулагдсан нярайн хэрэг

2021-12-05

Д.Баярхүү: Ардчилал, гуйлгачлал хослосон дампуу нийгэм яваад байж болохгүй ээ

2021-12-03

Монголчууд дорой, сэтгэлийн хат муутай болж байна

2021-12-02

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

GGCoin урьдчилсан захиалга эхэллээ!

2021-12-04

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр зүрх сэтгэлтэй

2021-12-03

Techstore-тай хамтарсан кредит картын урамшууллыг зарлаж байна

2021-12-03

Хамтдаа үнэ цэнийг бүтээсэн 30 жил

2021-12-03

Виртуал зах зээл дээр найман их наяд төгрөг эргэлдэж байна

2021-12-06

Ирэх онд 3 их наядын өртөгтэй 717 төсөл хөтөлбөр хэрэгжинэ

2021-12-04

Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэрийн дансанд 240 сая ам доллар орсон гэдэг нь ташаа мэдээлэл болно

2021-12-04

Монгол Улс коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавьжээ

2021-12-03

Л.Оюун-Эрдэнэ: Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллацгаая...

2021-12-06

С.Эрдэнэ: Би О.Цогтгэрэл шиг "намын дарга" гэчихээд хүнд үзүүлэх зүйлгүй суухгүй

2021-12-06

Ардын намынхан АН-д тэмдэглэх ойг нь ч үлдээсэнгүй

2021-12-06

Жинхэнэ улс төрч гэж хэнийг хэлдэг юм бэ?

2021-12-06

БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна

2021-11-25

Оюутолгойн хэлэлцээрт Монголыг төлөөлөх 20 хүн

2021-11-17

Э.Бямбажав: Рио Тинто “Нимгэн капиталжуулалтын дүрэм”-ээр Монголын өрийг өсгөж, “Оюу толгой”-г алдагдалтай ажиллуулж байна

2021-11-11

Хууль бус аргаар алт олборлосон этгээдүүдэд ял оноожээ

2021-11-08

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

Коронавирусийн халдвар 327-оор нэмэгдэж, гурван иргэн нас баржээ

2021-12-05

Коронавирусийн эсрэг вакциныг хольж хийлгэснээр ямар үр дүн гарах вэ?

2021-12-02

КОВИД-19-ийн 441 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, гурван хүн нас барлаа

2021-12-02

554 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдаж, хоёр иргэн энджээ

2021-12-01

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хот бүгд Азид бүртгэгджээ

2021-12-06

Ли Көчян: Цар тахлын үр дагавар өргөн хүрээтэй, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа

2021-11-27

Сибирийн нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 52 хүн амиа алджээ

2021-11-26

Жо Байдены шинэ томилгоо шүүмжлэл дагууллаа

2021-11-25

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Голомт цогцолбор сургуулийн захиралд хариуцлага тооцох санал гаргажээ

2021-11-18

Эрнест Хемингуэйн хэлсэн гайхалтай үгс

2021-11-14

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

969

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,608

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

407

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

602