Ц.Дэмбэрэл: Боловсрол нь хүний хамгийн сайхан гоёл

Ц.Дэмбэрэл: Боловсрол нь хүний хамгийн сайхан гоёл

Монголчууд бидний тухайд өнгөрсөн жилүүд нь боловсролыг шинэчлэх гэсэн олон үзэл баримтлал уралдсан, олон сайд солигдсон, олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн,... эцэстээ тун таагүй байдалд хүрсэн, нэг ёсондоо АЛДАА нь хэтэрсэн он жилүүд байж, энэ бүхний үр дүнд боловсролын төлөв байдал сүрхий муудаж, энэ цаг үеийнхээ эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байна. Боловсролыг шүүмжлэх иргэдийн дуу хоолой нэмэгдлээ. УИХ–ын энэ удаагийн чуулганаар Боловсролын багц 6 хуулийг хэлэлцэж байна. Түүнд судлаачид, иргэдийн санал бодлыг тун нухацтай бодож тусгах ёстой. Юуны өмнө бид орчин үеийн БОЛОВСРОЛ ямар

болоод байгаа, ирээдүйд яаж өөрчлөгдөх талаар нэгдмэл шинжлэх ухаанч чиг баримжаатай болмоор байна.

 

Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй манай сурвалжлагч МОНГОЛЫН БОЛОВСРОЛ : ӨНӨӨ ба ИРЭЭДҮЙ сэдвээр цуврал ярилцлага хийлээ. 

 

 

 

 

 

Нэг : Боловсролд хандах шинэ хандлага

 

 

 Орчин үед БОЛОВСРОЛ–д хандах хандлага нилээд өөрчлөгдсөн гэх юм, яг ямар  чиглэлээр яаж өөрчлөгдөж байгаа бол ?

 

Боловсрол гэдэгт ЮУ–г хамруулах талаархи одоогийн хүн төрөлхтөний (тэр тусмаа Монголчуудын) үзэл номлол эрин үеийнхээ шинэ шаардлагаас хоцорч байна гэх шүүмжлэл бий. Энэ нь үндэслэлтэй байна.

Нэгд, Боловсрол нь хүний хамгийн үнэтэй ЭРДЭНЭС юм. Хүнд байж болох бүх эрдэнэсийн дотор БОЛОВСРОЛ хамгийн эхэнд нь байдаг. Үүнийг дэлхий даяар ухаарч

буй. Сүүлийн жилүүдэд монголчууд үүнийг бас ч гэж мэдэрч байх мэт санагдана. Эдүгээ хүмүүс өнгө мөнгө, эд баялаг, хэргэм зэрэг, одон тэмдгээр нь хүнийг үнэлэх нь

багасч байх мэт ээ. Монголчууд боловсролтой хүн цаанаа л өөр байдаг гэж ярилцана. Энэ чинь нэг ЮМ хэлээд байна аа.

Хоёрт, Боловсролыг хулгайд алдахгүй, бусдад булаалгахгүй,...өсгөж үржүүлж болно,..хэн ч зогсоохгүй. Гэтэл эд баялаг бол тийм биш.. ханш нь унана, хулгайд алдана,.. энэ утгаараа боловсрол нь хүний өөрийнх нь хамгийн үнэтэй, бат найдвартай БАЯЛАГ юм. Энэ тухайд 1996 оны Жак Делорын Боловсрол: түүнд нуугдсан эрдэнэс гэх

алдартай илтгэлд нилээд үндэслэлтэй дурдаж, НҮБ–ын дэмжлэгийг авчээ. НҮБ, ЮНЕСКО–оос БОЛОВСРОЛ БОЛ БҮХ НИЙТИЙН ЭРХЭМ БАЯЛАГ хэмээн уриалсаар

байна. Энд зүгээр нэг баялаг гээгүй, бүр тодорхойгоор эрхэм баялаг гэжээ. Хүний хөгжих ЭХ ҮНДЭС нь БОЛОВСРОЛ юм. Энэ утгаараа БОЛОВСРОЛ БОЛ БҮХ НИЙТИЙН ЭРХЭМ БАЯЛАГ мөн.

Гуравт, Боловсрол нь хүний хамгийн сайхан ГОЁЛ юм. Хүн ер нь ГОЁХ дуртай амьтан. Биеийнхээ энд тэнд элдвийн зүүлт, чулуу,..энээ тэрийг унжуулна, гар хөлдөө углана,..үс гэзгээ засаж янзална,.. хөөрөг, гаанс, гутал, хувцас, аяга,.эмээл, машин,.. гээд юу эсийг хэлэх. Орчин үед ГОЁЛ гэхээр эдгээрээс хавьгүй дээд утгаар ярилцах болов. Тухайлбал, боловсролоор гоёх. Энд боловсрол гэдэгт бакалавр, магистр, доктор, академич гэх мэтийн зэрэг цолыг хэлсэнгүй. Биеийн хар хүч, шагнал одон, цол хэргэмийг бүр ч  оруулсангүй. Боловсрол гэдэгт ЭРДЭМ ОЮУН-ыг хэллээ. Өөрөөс гадна, ангид байгаа ЭД, ЮМ–аар гоёдог цаг ард хоцорлоо. Хүмүүс хөөрөг зөрүүлэхгүй болж байна,.. энэ чинь маш ЗӨВ,.. хөөрөг бол КОВИД 19 -г баталгаатай тараагч золиг. Тэр чулуугаар юу хийнэ. Өөрт огтоос хэрэггүй, өрөөлд аюултай хүнд

чулуу өвөртөлж явдаг хүнийг ЭРҮҮЛ СЭТГЭЖ байна гэх үү ?. Одоо хүн өөрт байгаа эрдэм оюун, сэтгэх чадвар–аар гоёдог үе. Эд бараа– ээмэг хөөрөг түр зуурынх, Эрдэм чадал – Оюун ухаан нэг насных аа. Энэ мэтээр яривал БОЛОВСРОЛ–ын үүрэг нөлөө  улам тодорч, бас чангарч байна.

 

 Тэгвэл бидний Монголчууд боловсролын талаархи үзэл баримтлалаа шинэчилж өөрчилж таарах нь ээ ?

 

Эдүгээ хүртэл манай боловсролынхон, судлаачид,.. гээд бараг бүх монголчуудын толгойд МАТЕРИ АНХДАГЧ, УХАМСАР ХОЁРДОГЧ гэх материализмын нөлөө хэвээрээ байна. Арга ч үгүй байх. Хүнд бүр багаас нь хэвшиж тогтсон үзэл баримталыг нь солино гэдэг тун амаргүй. Материализм нь ахуй, туршлага, баримтыг эхэнд нь тавьж, оюун ухаан–сэтгэлгээ, бодол санааг ард нь оруулдаг. Монголын боловсролд ХҮН эхэнд нь бус, БАРИЛГА, ШИРЭЭ эхэнд нь байсаар өдий хүрлээ. Энэ чинь нэг юм хэлээд байна. Ахуй орчныг эхэнд нь тавихаар тухайн иргэний өөрийнх нь хүлээх үүрэг багасдаг. Хүмүүс ахуй орчинг нь сайжруулаад байх хэрээр цааш улам л ахиад, янз бүрийн шалтаг олоод, түүнийгээ өмнөө барьдаг БАМБАЙ болгоно. Өөрөө бараг хөдлөхгүй байж түүнийг үүнийг сайжруул,.. эхлээд бидний ахуй нөхцөлийг өөд нь тат, тэгвэл би сурна, хөдлөнө,.. гээд л ТӨР – өөс шаардаж байдаг МУУ зуршилд дасдаг. Монголд ийм боллоо. Монголчуудын энэ их бусдаас бүгдийг шаардсан, бурууг орчин ахуйруу тохсон,.. өөрөө өндөг шиг өөгүй гэх,..олиггүй араншин чинь социалист болхи материализмын уршиг юм шүү дээ. Ахуй анхдагч, оюун ухаан хоёрдогч гэх үзэл номлолоосоо бид яаралтай салах ёстой. Энэ бол үзэл баримталаа зүгээр энд тэндээс нь хэсэгчлэн урсгалаар нь шинэчлэх тухай бус бүр эх сууриар нь эрс өөрчлөх тухай асуудал шүү.

 

 Дэлгэрүүлвэл?

 

Та аливаа асуудалд материалист, идеалист гэх эсрэгцлэх байр сууринаас ханддаг манай өмнөх үеийг сануулчихлаа. Тийм байсан, тэр нь бидэндээ ихэд амар байлаа.

Хялбар юм амар байдаг. Ийм гэнэн хялбар байдлаар эдүгээ аливаа асуудалд хандах ямар ч боломжгүй болоод байна. Болхи материализм үеэ өнгөрөөсөн. Үүнийг манай бодлого боловсруулдаг нөхдүүд, улмаар Төр мэдүүштэй. Ахуй анхдагч, оюун ухаан хоёрдогч гэж заавал аль нэгийг нь анхдагч, нөгөөхийг нь хоёрдогч болгох хандлага угаасаа буруу. Хүн ба нийгмийн хөгжил доогуур, бүдүүлэгдүү байх үед туршлага, бодит байдал, ахуй анхдагч нь юм шиг санагдана. Тэгээд хөгжил ахих тусам ТИЙМ БИШ болох нь мэдрэгдэнэ. Одоо чинь монгол хүнийг, монголын нийгмийг 1960 оны үеийн сэтгэлгээгээр удирдаж зохицуулна гэж бодвол том эндүүрэл болно. Болохгүй юм чинь энэ. Материалистууд оюун ухааныг үзэж чаддаггүй учраас сэтгэн бодохдоо тун дургүй болчихсон байдаг,.. тэд Платон, Декарт гэвэл ДАЙСАН гэж боддог. Гэтэл эдгээр суутнуудын дэвшүүлсэн үзэл баримтлал эдүгээ ҮНЭ ЦЭНЭ–тэй болов. Хуучнаар, бидэнд зааж цээжлүүлсэнээр бол хорт муухай ИДЕАЛИЗМ чинь одоо үнэ орлоо доо. Өмнө дурдсан орчин үеийн боловсролыг авч үзэж буй шинэ хандлага гэдэг чинь ОЮУН УХААН–ыг өмнөө барьсан нөхцөлд л биелэнэ. Боловсролд оюун ухааныг эхэнд нь тавина гэдэг нь онолын хэллэгээрээ бол боловсролыг нейросайнс ( Neuroscience-тархи оюун судлал )-д суурилуулна гэсэн үг. Ингэвэл боловсролын суурь нь бидний мэддэг онолоор ( материализм ба идеализм гэх алдаатай онолоор ) бол идеалист суурьтай болох юм. Үүнд зөрчил байхгүй. Зөрчил бидний толгойд л байна. Бид Материализм, Идеализм гэх алдаатай, өнгөц, үеэ өнгөрөөсөн номлолд хүлэгдэж, бие биенээ би материалист, чи идеалист гэж цоллож эсрэгцлэн зогсох бус,.. харин ч нэг нэгнээ дэмжиж, орчин үеийн боловсролын шинэ хандлагыг эх орондоо нутагшуулах үүрэгтэй.

 

БОЛОВСРОЛ гэх ухагдахууны эх агуулга нь ?

 

Боловсрох ( Educare ) гэх үгийн уг язгуур нь саван дотор байгаа юмыг хөгжүүлээд, өсгөөд, том сайхан болгоод гаргаж авах гэсэн санаа юм билээ. Үүнийг хүн дээр буулгавал, тэр хүний толгой тархи дотор байгаа тархи оюуныг хөгжүүлээд, өсгөөд, улам сайхан болгож боловсруулаад , нөөц боломжийг нь бүрэн дайчлах гэсэн утгатай болно. Эндээс БОЛОВСРОЛ нь мөн чанараараа ОЮУН УХААН-ых гэдэг нь тод харагдана. Гэтэл, манай бүх шатны боловсрол ОЮУН УХААН –д тун таагүй ханддаг. Оюун ухаанаас ангид боловсрол байна гэж одоо болтол сэтгэсээр байна. Энэ тун БУРУУ. Бидний алдаа нь, боловсрол дээр болхи материализмыг одоо болтол баримталж , ахуй орчин, барилга , жорлонгоор оролдсоор цаг алдаж байгаад оршино. Уг нь ХҮН–ээрээ л оролдох ёстой юм. Тэгж ярих аваас, бүр цаашлаад, хүнийхээ тархи оюунаар л оролдох учиртай.

 

Суралцагчийнхаа оюун сэтгэлгээг хөгжүүлэх гэхээр яг ЮУ г хэлж байна вэ?

 

Суралцагчаа СЭТГЭЖ БОДОЖ сургахыг хэлж байна. Суралцагчийнхаа оюун сэтгэлгээг хөгжүүлж, тэднийгээ БОДОХ СЭТГЭХ урлагт сургахгүй юм бол тэгээд ЮУ-г нь

хөгжүүлж, ЮУ–нд сургах гэж ?.

 

Манайхан хүүхэд залуусаа шинжлэх ухааны МЭДЛЭГ–т сургана, сургасаар ч ирсэн,.. шинжлэх ухааны мэдлэг ТУРШЛАГА-с эхтэй байдаг,.. иймд баримт туршлагаа л гол болгоно, ..гээд матери махбод, ахуй орчинг түрүүлж анхаарах ёстой гэх биз. Тэд СЭТГЭН БОДОХУЙ гэдэг чинь хийсвэр, хүүхдийг багаас нь хийсвэр сэтгэдэг болговол АЮУЛ тарина гэдэг.

 

Тэд хөдөлмөр хүнийг буй болгосон ,..гэж онолдоно,.. тэгээд хөдөлмөр гэхээрээ биеийн хар хүчийг ашиглах талаа анхаараад, ..ингээд оюун сэтгэлгээний асуудал хоёрт ордог. Гэтэл энэ цаг үе чинь хүн төрөлхтөний хувьд цэвэр оюун сэтгэлгээний эрин болчихоод байна. Магадгүй эрт дээр цагт нийгмийн болоод хувь хүний хөгжилд оюун ухаан тэгтлээ хүчтэй нөлөөлж байгаагүй байх аа,.. харин одоо үед бол оюун ухаанаас өөр хүчтэй юм байхгүй боллоо.

 

 Боловсролын салбар нь ИРЭЭДҮЙН УХААН–тай хэр холбогддог бол ? Манай боловсролд ирээдүйн ухааныг заадаг уу?,..Та Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэг (МИСН) –ийн тэргүүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ ?

 

Боловсрол мөн чанараараа ирээдүйнх байдаг. Хүнийг өнгөрсөнрүү зориулж, 1990 онд буюу 31 жилийн өмнө амьдрахаар бодож боловсруулахгүй. Боловсрол Ирээдүй хоёр хүйн холбоотой. Боловсролоор Ирээдүйг Бүтээнэ. Боловсрол нь МУУ бол Ирээдүй нь МУУ. САЙХАН ирээдүйг авчрах нэг л арга бий, тэр бол ИРЭЭДҮЙЛЭГ боловсрол. Дүгнэлт : Боловсрол нь тухайн хүний ирээдүйг бүтээх үндсэн хэрэгсэл юм. Дахин дахин хэлэхэд, боловсрол нь суралцагчиддаа тэдний ирээдүйд нь хэрэг болох тийм л чадваруудыг олгох, заах, эзэмшүүлэх ёстой шүү,.. Тийм чадварууд гэвэл ОЮУНЫ ЧАДВАРУУД л байдаг. Энэ утгаараа Боловсрол бол хүүхдийн

ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Энэ тухайд манай боловсрол тун хэцүү дээ,.. бараг ТАГ.

 

 Боловсрол, ӨӨРЧЛӨЛТ хоёр ямар холбоотой вэ?,..Танай МИСН–н уриа чинь 4Ө буюу Өөрчлөлтөөс Өрсөж Өөрсдөө Өөрчлөгдье биз дээ ?

 

Боловсролоо өөрчилж байж шинэ ирээдүйг бүтээнэ, одоогийн хуучирсан хоцрогдсон энэ боловсролоор хуучин юм бүтнэ,.. түүнийг хэн ч тоохгүй, нохой ч долоохгүй,..

Өөрчлөлт хүмүүс Та биднээс ангид хол байдаг бус аа, харин ч өөрчлөлт та бидэнтэй хамт байдаг, хүмүүс өөрсдөө өөрчлөлтийг ЗАЛДАГ,.. өөрчлөлтийг өөртөө ашигтайгаар хөгжүүлдэг. Иймд зүгээр сууж огтоос таарахгүй. Тэгвэл хоцрогдлын дээд болно,..тэртээ ард хоцорно,.. Бид өөрчлөлтийг залж чаддаггүй юмаа гэхэд ядаж хоцрохгүй байхыг хичээх учиртай. Дэлхий ихэд өөрчлөгдсөнөөр хүн бидэнд олон талаас учрах ДАРАМТ нэмэгдсэн. Эдүгээ та бид тунчиг дарамттай орчинд амьдрах боллоо доо. Өөрчлөлт чинь өөрөө ДАРАМТ юм. Зугтах газар байхгүй. Өмнөх үед ёстой тайван амгалан, аясаараа л байж дээ. Цаашид улам л ихсэнэ,.. энэ ДАРАМТ. Яана билээ. Энэ их дарамтаас биднийг боловсрол л аврах учиртай. Дэлхий даяар Их өөрчлөлт явагдаж байна, тэгэхлээр БОЛОВСРОЛ өөрчлөгдөж таарна, их өөрчлөлтийг дагахгүй юм бол тэрээр боловсрол биш болно, хүмүүсийг арагш нь чангаана,.. монголын боловсрол ийм болоод байна. Харамсалтай яа. Иргэдийн ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ ЧАДВАР–ыг өдгөө онц чухалд тооцох болов. Иргэдийг ийм чадвартай болгох үндсэн хэрэгсэл нь БОЛОВСРОЛ юм. Иймээс боловсрол

өөрчлөлт хоёрыг нэг зоосны хоёр тал гэж үзэж байна. ӨӨРЧЛӨЛТ–өөс хөндий байгаа боловсрол бол БОЛОВСРОЛ БИШ гэсэн уриа гарсан байна лээ. Энэ шалгуураар

шүүвэл, манай өнөөгийн боловсрол МУУ дүн авах нь.

 

 ӨӨРЧЛӨЛТ хийхэд эрэмбэ, түвшин, гүнзгийрэлт гэж байх уу,.. эсвэл хамаа намаагүй өөрчлөөд л байхаар болох уу ?

 

Ирээдүй рүү харж л байгаа бол өөрчлөхөөс өөр сайн зам байхгүй. Өөрчлөгдөх дургүй ямар ч тогтолцоо сүйрэх тавилантай нүүр тулдаг тийм онцгой цаг үе ирчихээд байгааг дахин давтан сануулъя. Боловсролын одоогийн байгаа энэ бүтэц, аргачлал, технологи маань өнгөрсөн зуунд их хэрэг болж байсаан, хамаагүй өөрчилж огтоос болохгүй гээд хүлээгээд суух аваас юу ч бүтэхгүй,.. дэвшил холдоно,.. бид улам л хоцрогдон хаягдана. Ирээдүйн ухаанд “ Хуучин юмыг хамгийн сайн хийснээс шинэ юмыг хамгийн муу хийсэн нь дээр “ гэх зарчим байдаг. Өөрчилмөөр юм боловсролд төдийгүй монголын нийгэм даяар мөн ч их байна даа. Өөрчлөхгүй юм даа,.. хэлэх үг ч алга.Өөрчлөлтөөс хоцорсон хэн ч гэсэн, ямар ч тогтолцоо, инстүүц хоцрогдох тавилантай. Энэ бол хөгжлийн жам,..иймд өөрчлөлтөөс ӨРСӨХ л хамгийн зөв зам. Өөрчлөлтийг бид ерөөсөө судалсангүй, хэрэглэсэнгүй өдий хүрлээ л дээ. Гэтэл ӨӨРЧЛӨЛТ чинь өөрөө ирээдүйн ухааны цөм технологи болчихоод байна. 1–р түвшний , 2 ба 3 –р түвшний өөрчлөлт гээд явж өгнө. Тус тусдаа технологитой байдаг. Тулгарсан асуудлаа хэрхэн харах, хэн ямар түвшинд ойлгохоос хамаарч өөрчлөлтийн аль түвшинг сонгох нь тодордог. Өнгөрсөн 30 жилд монголд өрнүүлсэн өөрчлөлтийн үндэслэлүүд нь сул, замбараагүй болсон. Асуудлаа мөчид ухаарахаар тэрээр БОЛОМЖ биш, АЮУЛ болж харагдана. Тэгээд энд тэндээс нь өнгөц илэн таалж, түр зуур амиа аргацаасан байдалтай 1–р зэргийн өөрчлөлтүүдийг хийдэг. Өөрчлөлт хийгээд л байдаг, хийгээд л байдаг,.. гэтэл уг асуудал маань улам л томроод, араасаа улам олон асуудал дагуулаад байдаг. Өөрчлөлтийг уг язгуураар нь бариад авчихвал тийм ч аймаар ЮМ биш бөгөөд харин ч сайхан боломж болох нь мэдрэгдэнэ. Тийм л сайн суурь гүн өөрчлөлтийг манай нийгэм бүхэлдээ хүсэж байна.

 

 Тийм суурь гүн өөрчлөлт хийсэн жишээ бидэнд байна уу , ер нь ?

 

Байлгүй яахав.

1990 – 1992 онд монголчуудын хийсэн ӨӨРЧЛӨЛТ бол яахын аргагүй том бөгөөд язгуурын өөрчлөлт байжээ. Түүнд бид огтоосоо түүртээгүй билээ. Харин дараагийн өөрчлөлтүүд ёстой ЗАВХРУУЛСАН,.. одоо балаг нь улам л гүнзгийрээд, томроод байгаа юм. Тэр л үед боловсролоо орвонгоор нь сайжруулах ёстой байжээ.

 

Тэр үед байсан боловсролынхоо сайн шим шүүсийг хадгалаад огцом өндийсөнсөн бол эдүгээ боловсролын төлөв байдал их өөр байхсан. Даанч тэгсэнгүй л дээ. Үүний уршгаар эдүгээ жижигхээн өөрчлөлтийг ч гэсэн шууд улаан цайм эсэргүүцдэг, нураадаг, тэгээд дундаас нь өөртөө ашиг унагадаг бүлэглэл нийгэмд үүссэн. Надад энэ нь тод мэдрэгддэг ээ,.. учир гэвэл, би вээр шинжлэх ухааны хүрээнд инстүүцийн өөрчлөлт хийхээс нааш дээд боловсрол өндийхгүй , ШУА–н ажил ахихгүй гэж үзэж, үүний төлөө 25 жил байлдаж байна даа.

 

НҮБ–аас БОЛОВСРОЛЫГ НЭГДҮГЭЭРТ гэсэн санаачлага гаргаад дэлхий даяараа хэрэгжүүлж байгаа,.. энэ санаачлагын үндсэн агуулга чухам юунд чиглэж байна вэ ?

 

Боловсрол бол аливаа улс үндэстэн хөгжин цэцэглэх, эрүүл тэгш нийгмийг бүтээх хамгийн сайн хөрөнгө оруулалт юм . Иймд,.. НҮБ –ээс Боловсролыг нэгдүгээрт гэх

санаачлага гаргасан. Энэхүү Боловсролыг нэгдүгээрт санаачлага нь : a. Хүүхэд бүрийг сургуульд сургах. Энэ нь монголд болж бүтэж байгаа гэж үзнэ

b. Боловсролын чанарыг дээшлүүлэх. Үүнийг монголд ярьж эхэлж байгаа.

c. Дэлхийн иргэнийг хөгжүүлэх,.. гэсэн агуулгатай юм.

 

Бид ДЭЛХИЙН ИРГЭН гэдгийг нэг сайн ойлгож авмаар байна,..үүнийг энгийн яриа төдийгөөр өнгөрөөж огтоос болохгүй ээ.

 

Боловсролын тухай дахин эрэгцүүлэн бодох нь: гэдэг НҮБ –ээс гаргасан ном байна лээ. Яагаад ДАХИН ЭРЭГЦҮҮЛЭН БОДОХ гэв ?

 

Энэ цаг үе маань хүн бүрийн хувьд өнгөрснөө, одоогоо,.. бас маргаашийнхаа тухайд дахин нэг удаа эрэгцүүлэн бодох , сайтар тунгаах шинэ үе юм. Хүн төрөлхтөн өнгөрсөн үедээ ер нь ЮУ ХИЙЧИХЭВ ЭЭ гэж бодох цаг ирлээ дээ. Учир нь энэ янзаараа байвал хүн төрөлхтөн өөрөө алга болох нь ээ. COVID-19 бас шинэ анхааруулга өглөө. Одоогийн байгаа байдал төрх төлөвөө дахин нэг удаа сайн эрэгцүүлэн тунгааж бодъё,..тэгээд компьютэрийн программчлалын хэллэгээр RESET (дахин ачаалж, программаа шинээр дахин цэгцлэх ) хийх ёстой гэж үзэж байна. Боловсрол дээр үүнийг буулгавал, манай өнгөрсөн үеийн боловсрол ер нь болж байна уу ?,..үүнийг цааш нь энэ хэвээр нь үргэлжлүүлж болох уу ?, тэгвэл ЮУ болох вэ ?, Монголын боловсролын асуудлыг дахин эрэгцүүлэн бодож, эрс өөрчлөн шинэчилье,

янзалъя,..гэсэн асуудал болно. Монголчууд аа ! БҮГДИЙГ нэг удаа сайтар ЭРЭГЦҮҮЛЭН ТУНГААЖ БОДЪЁ. Одоо л эрэгцүүлэн шүүж, тунгаан боддог цаг. Хожимдвол бид асар ихээр хоцроно. Үүнийг хүн бүрт хандаж анхааруулъя.

 

EDUCATION 2030 : Инчоны ТУНХАГЛАЛ гэж гарчээ. Энэхүү ТУНХАГ–ийг батлахад манай БШУЯ–ны дарга нар оролцож дэмжиж, баталсан, .. одоо манайд хэрэгжилт нь хэр байх юм, таныхаар ?

 

Энэ ТУНХАГЛАЛ нь үндсэндээ боловсролын ирээдүйг 2030 он хүртэл тоймлон зураад ЮУг ЯАЖ хийхийг заасан үлгэрчилсэн ирээдүйн БАРИМТ БИЧИГ юм. Дотроо маш тодорхой 129 том заалтай, үүний зарим стратегийн чиглэлүүд нь 9 хүртэл дэд заалттай, ингээд энэ тунхаг нийтдээ 233 заалттай юм. Жишээ нь, 2030 он хүртэлх боловсролын шинэ алсын хараа гэх эхний том бүлэг–т Бүх нийтийг хамарсан эрч хүч, хүсэл тэмүүлэл бүхий шинэчлэгдсэн боловсролын хөтөлбөрийг нэн даруй хэрэгжүүлэхийг амлаж байна,.. гэжээ. Ингэж АМЛАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ,.. Монгол улсын Засгийн газар НҮБ –ийн өмнө, дэлхийн 120 гаруй орны төр засгийн өмнө ийм амлалтыг 2015 онд авсан хэрэг. Одоо чинь засгийн газрууд харилцан бие биенийхээ өмнө, ард түмнийхээ өмнө тодорхой үүрэг амлалтыг хүлээдэг болсон цаг. Одоо тэгээд 6 жил боллоо,..энэ амлалт ЯАСАН ВЭ ? гэж асууя. Ард түмэндээ ингэж амалсан юм чинь, НҮБ –ийн гишүүн 120 гаруй орны өмнө ийм үүрэг хүлээсэн юм бол одоо түүнийгээ хийл дээ,..гэж шаардах ёстой биз дээ. Эрч хүч, хүсэл тэмүүлэл бүхий шинэчлэгдсэн боловсролын хөтөлбөр нь хаана байна вэ ? Одоо болтол Байхгүй.

Ийм байж таарах уу ?.

 

Ярилцсан С.Сарнай

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417