МАН-ын шүүхийн шинэчлэл ШЕЗ-д нэр дэвшигчдээс болж уначихлаа

МАН-ын шүүхийн шинэчлэл ШЕЗ-д нэр дэвшигчдээс болж уначихлаа

Шүүхийн шинэчлэл эхнээсээ ухралт хийж эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшиж орж ирсэн Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав нарын зургаан хүний томилгоог хэлэлцэх үеэр шүүхийн шинэчлэлийг хийх томилогдох гэж буй хүмүүс нь өөрсдөө шударга бус асуудалд удаа дараа нэр холбогдсон болох нь ил болов. Шүүх хуулийн байгууллагад шударга ёсыг тогтоохын тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд нэр цэвэр, чадварлаг боловсон хүчин сонгогдон орж ирэх ёстой. Гэтэл хуурамч бичиг баримтаар нотариатын баталгаажилт хийж бусдыг хохироосон гэх хэрэгт нэр нь холбогдсон Р.Онончимэг, шүүгч нарын шалгалтын дүнг засдаг ШЕЗ-ийн ажилтнуудын асуудал гэх мэтээр хууль шүүхийн байгууллагад хэрхэвч байж боломгүй ноцтой асуудал яригдаж байна.

Шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтын дагуу нээлттэй сонсгол өнгөрсөн долоо хоногт болох үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Та бүхэн хэний ар талын дэмжлэгтэйгээр орж ирэв. Надад албан бичиг ирсэн байна. Нотариаттай холбоотой ажилладаг Р.Онончимэг гэдэг хүн хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн хэрэгт орооцолдож холбогдсон байна. Ийм хүн нэр дэвшиж байхад хууль шүүхийнхэнд цаашид хэн итгэх юм бэ” гэж асуусан.

Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гишүүн Д.Сандаг-Очир мөн л Р.Онончимэгээс “Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн талаар маш олон хүнээс санал, гомдол ирүүлж байна. Заримтай нь би бүр утсаар ярилаа. Р.Онончимэгийг судалсан ажлын хэсгийн гишүүн нь үүнийг юу гэж харж байна, Эргэлзээтэй байгаа нэр дэвшигчид саналаа өгмөөргүй байна" гэж асуусан.

УИХ-ын гишүүн Д.Алтанхуяг, Н.Ганибал нарын гишүүд “Нотариатын Р.Онончимэг гэх хүний хууль бус асуудалд нэр нь холбогдсон хэрэг нь эцэслэгдэн шийдэгдээгүй байхад заавал ийм хүнийг ШЕЗ-д оруулж ирэх гээд байгаа нь ямар учиртай вэ. Хэний арын хаалганы хүн юм бэ. Шүүхийн шинэчлэл чинь энэ мэт хууль бус асуудалтай хүмүүсээс хол байхаас эхлэх ёстой биз дээ” гэдгийг хатуухан хэлж сануулж байгаа.

МАН шүүхийн шинэчлэл хийнэ хэмээн аман дээрээ сайхан ярих боловч бодит байдал дээр хууль бус асуудалд нэр нь холбогдсон хүмүүсийг Шүүхийн ерөнхий зөвлөл рүү оруулахаар улайран хамгаалж тэмцэн байгаагийн цаана учир шалтгаан бас байгаа бололтой.

Хууль бус асуудалд улайм цайм орооцолдсон хүнийг Байнгын хорооны хурал дээр “Энэ хүнтэй холбоотой маш их баримт ирсэн’’ гэдгийг бүгдэээрээ хүлээн зөвшөөрч ярьж байгаа хэрнээ кноп дараад дэмжчихэж байна. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн Р.Онончимэгийн намтраас харахад Хэнтий аймгийнх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нартай нутаг нэг юм билээ.

Байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Р.Онончимэгийн нэр холбогдсон хэрэг прокурор дээр хэрэгсэхгүй болсон" гэж гишүүдэд хээвнэг худал мэдээллийг өгч хаацайлахыг оролдсон. Р.Онончимэгийн нэр холбогдсон хэрэг хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй гэдгийг УИХ-ын гишүүд хэлнэ лээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар орж ирээд бас дэмжсэн үг хэлж байсан. Р.Онончимэг өөрөө ч энэ талаар тайлбар хэлэхдээ “Шаардлагатай бол гэрчийн мэдүүлгээ би очиж өгөх болно. Намайг гэрчээр л дуудаж асуусан” гэж хэлж байгаагаас үзэхэд түүний нэр холбогдсон хэрэг бүр эцсийн байдлаар эцэслэгдэн хаагдаагүй байгаа бололтой юм. Нээлттэй сонсголын үеэр нотариатч нь өөрсдөө ирээд Р.Онончимэгийг Нотариатын холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа шударга ажилладаг хүмүүсийг шахан хавчдаг байсан талаар ил хэлж шүүмжилнэ лээ.

Хууль зүйн байнгын хороонд бас Р.Онончимэгтэй холбоотой дааж давшгүй их гомдол, санал, өргөдөл иржээ. Р.Онончимэгтэй холбоотой уул овоо шиг их хар мэдээлэл ирсэн гэчихээд Байнгын хорооны дарга С.Бямбацогт дэмжчихсэн. Шүүхийн шинэчлэл гэж ярих хэрнээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд эн тэнцэхгүй хүнийг МАН-ын нөлөө бүхий хүмүүс улайран дэмжиж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлэг Цэцэд гомдол гаргахаар болсон.

Нэг намын улс төрийн томилгоо шинжтэй байдал бий болж байгаа тул АН завсарлага авч, улмаар шүүхийн шинэчлэлийн асуудлыг явуулж чадахгүй байна гэж үзэж байгаа аж.Энэ бүхнээс харахад Монгол төрд шударга ёсыг олонх болсон МАН бий болгож чадахгүй нь тодорхой юм байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн баг гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй хүмүүсээр эгнээгээ өргөтгөж байх шиг. Цаашид Монголын ард түмэнд шүүх засаглал, хуулийн байгууллагад итгэх итгэл алга болох нь.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417