Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

2021-11-25, 10:28 Цаг үе 486 2
Харвардын их сургууль төгсөгчөө онцолжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төгссөн Харвардын Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын их сургууль цахимдаа “Шинэ үеийн дуу хоолой” буланд түүний ярилцлагыг онцолжээ. Тус цахимд “Манай сургуулийг төрийн удирдлагын магистраар 2015 онд төгссөн Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд боллоо. Тэрбээр Монголын удирдах түвшинд шинэ үеийн дуу хоолой болж байна” гэсэн өмнөтгөлтэйгөөр түүний ярилцлагыг нийтэлжээ.

Улс төрд орох болсон шалтгааныхаа тухай “Улс оронд минь эрс өөрчлөлт хэрэгтэйг би мэдэрсэн. Учир нь орон нутгийн засаг захиргаатай ойр ажиллахдаа манай улс ямар их авлига, хүнд суртал, улс төрийн хагаралтай болсныг хараад их харамсаж байлаа.  Мөн төрийн албан хаагчдын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж олон боломжоо алдаж байгааг хараад бухимдсан. Энэ бухимдал, харуусал хоёр намайг улстөрч болоход нөлөөлсөн гэж боддог” хэмээн ярьжээ.

Энэ цахимын “Монгол Улсын төрийн удирдлага шинэ үед шилжсэний төлөөлөл нь та. Эрх мэдлийг 1980 оны хүнд шилжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ” гэсэн асуултад  Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил боллоо. Энэ хугацаан дахь эрх баригчдын ихэнх нь ЗХУ-ын тогтолцооны үед боловсрол эзэмшсэн.  Ардчилсан хувьсгал 1990 онд болсны дараа шинэ нийгэм, улс төрийн системийг хүлээн зөвшөөрөх нь тэдэнд амаргүй байсан болов уу. Харин 1980 онд төрсөн миний үеийнхэн ардчиллыг улам бэхжүүлэх түүхэн хариуцлагыг үүрсэн” хэмээн хариулжээ.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын тухай “Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил боллоо. Тиймээс өнгөрсөн 30 жилд юу хийснээ эргэцүүлэн ирэх 30 жилийн алсын хараагаа зураглах нь зүйтэй хэмээн үзсэн. Тиймээс урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-ыг боловсруулсан. Парламентаас баталсан энэ баримт бичигт эдийн засгаа төрөлжүүлэх, уур уурхайгаас хамааралтай байдлыг бууруулах, Засгийн газрын үйлчилгээгээ цахим болгох, дундаж давхаргыг дэмжсэн ажлын байр бий болгох гэсэн нэн чухал асуудлыг тусгасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа энэ бодлогыг удирдаж байсан би Ерөнхий сайдынхаа хувиар тус баримт бичгийн хэрэгжилтийг хариуцаж байгаадаа баяртай байна” гэж ярьжээ.

Та яагаад Харвардын Кеннедигийн их сургуульд сурахаар шийдэв. Энэ сургуулиас  сурсан зүйлээсээ юуг нь ажилдаа хэрэгжүүлж байна гэсэн асуултад “Би ямар ч эргэлзээгүйгээр Харвардын Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын их сургуулийг сонгосон. Өөр сургуульд өргөдлөө өгөөгүй. Харвардад сурч байх хугацаандаа олж авсан академик мэдлэг минь Засгийн газарт ажиллахад их тусалсан. Тиймээс одоо суралцаж байгаа оюутнууддаа хандан “Хичээлийн даалгавар, шалгалт гээд ямар ч завгүй, бүх зүйл тодорхой бус санагдах болно. Гэхдээ Харвардыг төгсөх үедээ чи сургуулиасаа их зүйл сурснаа ойлгож, тэр мэдлэг тань өөрийн тань карьерт ямар чухал болохыг мэдэрнэ” гэж хариулжээ.

“Монголын Засгийн газрыг удирдах ирээдүйн залууст хандан юу хэлэх вэ” гэсэн асуултад “Дэлхийн шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн залуусаа эх орондоо буцаж ирэхийг Монгол Улсын Засгийн газар уриалж байгаа. Энэ бодлогоо цаашид үргэлжлүүлнэ. Эх орныхоо хөгжлийн бодлого, шийдвэрт гар бие оролцох шиг нэр хүндтэй үйл хэрэг байхгүй гэж би боддог. Хэрэв эх оронд тань өөрчлөлт хэрэгтэй гэж санагдаж байгаа бол үүнийгээ хийх цаг нь болсон” гэсэн байна.

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл мягмар гарагт хуралдаж, намын Их хурлаа ирэх сарын 6-ны даваа  гаригт хийхээр товлосноо зарласан.   XXX  хурлаар намынхаа даргыг сонгох юм. Өдгөө МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Түүнийг намын даргаараа батлах эсэх мэдээллийн дараахан Харвардын Кеннедигийн их сургууль түүнтэй хийсэн ярилцлагаа “Шинэ үеийн дуу хоолой” хэмээн онцолж,  гол нийтлэл болгосон нь анхаарал татаж байна.

 

Б.Од

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

АНУ-аас баривчлагдаж ирсэн О-гийн учруулсан хохирол нэмэгдэж бол­зошгүй

2021-12-05

Э.Одбаярыг "Ч.Номин сайдын нэр хүндэд хүндэтгэлгүй хандсан” хэмээн 100 мянган төгрөгөөр торгожээ

2021-12-05

Манай улс авлигын улмаас учирсан хохирлынхоо 90 хувийг барагдуулж чадахгүй байна

2021-12-05

Ерөнхий сайд асан Сү.Батболд сагсан бөмбөгийн УАШТ-д өрсөлдөж байна

2021-12-04

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ?

2021-12-06

Их Нарангийн энгэрт амьдаараа оршуулагдсан нярайн хэрэг

2021-12-05

Д.Баярхүү: Ардчилал, гуйлгачлал хослосон дампуу нийгэм яваад байж болохгүй ээ

2021-12-03

Монголчууд дорой, сэтгэлийн хат муутай болж байна

2021-12-02

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Голомт цогцолбор сургуулийн захиралд хариуцлага тооцох санал гаргажээ

2021-11-18

Эрнест Хемингуэйн хэлсэн гайхалтай үгс

2021-11-14

GGCoin урьдчилсан захиалга эхэллээ!

2021-12-04

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр зүрх сэтгэлтэй

2021-12-03

Techstore-тай хамтарсан кредит картын урамшууллыг зарлаж байна

2021-12-03

Хамтдаа үнэ цэнийг бүтээсэн 30 жил

2021-12-03

Виртуал зах зээл дээр найман их наяд төгрөг эргэлдэж байна

2021-12-06

Ирэх онд 3 их наядын өртөгтэй 717 төсөл хөтөлбөр хэрэгжинэ

2021-12-04

Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэрийн дансанд 240 сая ам доллар орсон гэдэг нь ташаа мэдээлэл болно

2021-12-04

Монгол Улс коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавьжээ

2021-12-03

Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 100 хот бүгд Азид бүртгэгджээ

2021-12-06

Ли Көчян: Цар тахлын үр дагавар өргөн хүрээтэй, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа

2021-11-27

Сибирийн нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 52 хүн амиа алджээ

2021-11-26

Жо Байдены шинэ томилгоо шүүмжлэл дагууллаа

2021-11-25

"Хямдарсан" барааг худалдаж авмаар санагдаад байвал "хямдраагүй үед нь авах байсан уу" гэж өөрөөсөө асуу...

2021-12-05

Хүний эрх хүрз шорооны үнэгүй...

2021-12-03

Хөшөөний хулгайч хөшөөний хулгайчийг төрүүлнэ гэсэн үү...

2021-11-30

Сумъяабазар аа, 93-10 УБП дугаартай машинд ажиллаж байгаа хүнээс уучлал гуйна уу...

2021-11-28

О.Батбаяр: Омикроноор өвчилсөн арван хүн цааш 20 хүнд халдвар тараах чадвартай

2021-12-04

Улсын эмнэлэгээр үйлчлүүлсэнээс “үхсэн нь дээр”

2021-12-04

"Вакцины шударга бус хуваарилалтыг шийдэж чадахгүй бол тахал үргэлжилсээр байх болно" гэв

2021-12-04

З.Цэгмэд: Хөвч таслах хагалгааг 6-90 насны эрэгтэйчүүдэд хийдэг

2021-11-28

С.Эрдэнэ: Би О.Цогтгэрэл шиг "намын дарга" гэчихээд хүнд үзүүлэх зүйлгүй суухгүй

2021-12-06

Ардын намынхан АН-д тэмдэглэх ойг нь ч үлдээсэнгүй

2021-12-06

Жинхэнэ улс төрч гэж хэнийг хэлдэг юм бэ?

2021-12-06

"Ядарсан иргэдийн сэтгэл зүйг жижигхэн юмаар хуурдаг улстөрчдийн технологи Ерөнхийлөгчийн тэтгэлэг гардуулах үйл явцаас тодорхой харагдлаа"

2021-12-05
7:08

Монголын соёл урлагийн бүтээлч сар үргэлжилж байна

2021-11-26
5:21

Мах бэлтгэх стандартаас болж Монголын махны экспорт буурч байна

2021-11-22
5:06

Засгийн газар онлайн үйлчилгээг тэлэхэд тулгарч буй саад бэрхшээлүүд

2021-11-09

Д.Монголхүү: Цагдаагийн албан хаагчийн нөлөөтэйгөөр миний зүүн гар, мөр, сарвуу, эмзэг эрхтэн гэмтсэн

2021-11-09

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна

2021-11-25

Оюутолгойн хэлэлцээрт Монголыг төлөөлөх 20 хүн

2021-11-17

Э.Бямбажав: Рио Тинто “Нимгэн капиталжуулалтын дүрэм”-ээр Монголын өрийг өсгөж, “Оюу толгой”-г алдагдалтай ажиллуулж байна

2021-11-11

Хууль бус аргаар алт олборлосон этгээдүүдэд ял оноожээ

2021-11-08

Коронавирусийн халдвар 327-оор нэмэгдэж, гурван иргэн нас баржээ

2021-12-05

Коронавирусийн эсрэг вакциныг хольж хийлгэснээр ямар үр дүн гарах вэ?

2021-12-02

КОВИД-19-ийн 441 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, гурван хүн нас барлаа

2021-12-02

554 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдаж, хоёр иргэн энджээ

2021-12-01

Аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы үйлдэлд МҮБХ хариуцлага хүлээлгэх үү?

2021-12-06

Э.Цэндбаатар Анхны мэргэжлийн тулаанаа энэ сарын 17-нд хийнэ

2021-12-04

Ц.Цогтбаатар, О.Цэцэнцэнгэл нар “Абу Даби-2021” Их дуулгаас алтан медаль хүртлээ

2021-11-29

Х.Энхчулуун: Би цолтой нь биш, хүнтэй нь барилддаг

2021-11-23

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

969

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,608

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

407

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

602