Хамтдаа үнэ цэнийг бүтээсэн 30 жил

Хамтдаа үнэ цэнийг бүтээсэн 30 жил

Уудам дэлгэр Монгол орны дөрвөн зүг, найман зовхист өрнөл, хөгжлийг түгээн дэлгэрүүлж, ургах наран адил цацрах үнэ цэнийг бүтээн, салбартаа ямагт тэргүүлсээр ирсэн ХААН Банкны 30 жилийн ой энэ онд тохиож байна.

1991 онд Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр тулгын чулуугаа анх тавьж, орон даяар 326 салбар нэгж, 2000 орчим ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр ХААН Банк 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт нийт 547 салбар нэгж, 6000 гаруй ажилтантай, нийт 2,7 сая харилцагч буюу Монголын нийт айл өрхийн 70 гаруй хувьд хүрч үйлчилдэг үндэсний хэмжээний тэргүүлэгч банк, хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч байгууллагын нэг болсон билээ.  

Үүсэн байгуулагдсан цагаасаа хот, хөдөөгийн нийт хүн ам, орон нутгийн төрийн захиргааны болон төсөвт байгууллага, эрчим хүч, зам тээвэр, холбоо, худалдаа үйлчилгээ зэрэг дэд бүтцийг бүхэлд нь хамарсан өмчийн бүх хэвшлийн байгууллага, хувь хүмүүст ХААН Банк үйлчилгээгээ хүртээмжтэй, шуурхай, найдвартай үзүүлж ирсэн. 

30 жилийн хугацаанд ХААН Банк санхүүгийн салбарт амжилт бүтээлээрээ ялгаран арвин түүхийг бүтээлцэж, санхүүгийн хувьд хүчирхэг арилжааны банк болон өргөжин тэлж буйг илтгэх гол үзүүлэлт бол банкны нийт актив 13.4 их наяд, зээлийн багц 6.7 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 12.1 их наяд төгрөгт хүрсэн нь салбартаа тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй банкны системийн гуравны нэг хувийг дангаар бүрдүүлж байна. 

Орон даяар онлайн сүлжээнд 100 хувь холбогдсон анхны банк, анхны мобайл банк, бэлэн мөнгөний АТМ машиныг аймаг бүрт байршуулан, цахим банкийг хүн бүрийн хэрэглээ болгох хөгжлийг түүчээлсэн гэхчилэн бид зах зээлд шинэ бүхнийг бусдаас түрүүлэн нэвтрүүлж, харилцагчидтайгаа хамгийн ойр байсаар ирсэн. АТМ-ээр эхэлж, орлого зарлагын “Экспресс банк”-аар үргэлжилсэн энэ цахим шилжилт “Өөртөө үйлчлэх банк” - Киоск машинаар өргөжиж, гар утсаараа үйлчилгээ авах боломжтой “Ухаалаг банк” аппликэйшнээр тэлж, өнөөдөр ХААН Банкаар хийгдэж буй нийт төлбөр тооцооны гүйлгээний ердөө хоёр  хувь нь л салбар нэгжээр дамжиж, бусад нь цахим сувгуудаар хийгдэж байна.

30 жилийн ой тохиосон энэ оны хувьд банкны зүгээс олон нийт, харилцагчид, ажилтнууддаа чиглэсэн талархлын арга хэмжээ, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүллээ. Тухайлбал, түүхт ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залууст бэлэг барьж, 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулан хүлээлгэн өгсөн билээ. Орон даяар хэрэгжүүлсэн энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд нийт 30 талбай байгуулахад хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Нийслэлчүүдийн усны ундарга болсон Туул голын эхийг хамгаалах зорилтын хүрээнд 40 га газрыг дахин ойжуулах ажлыг мөн энэ жил эхлүүлээд байна. Түүнчлэн нийт харилцагчдадаа талархал илэрхийлэн “Харилцагч танд баярлалаа” хөтөлбөрийг Зуны олимпын XXXII наадмын шууд дамжуулалтын хугацаанд орон даяар болон бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж, нийт 90 харилцагчийг тодруулан  iPhone-12 гар утас бэлэглэсэн билээ. Оноо цуглуулдаг “Баярлалаа” урамшуулалт хөтөлбөрөөс гадна PASS aппликэйшний урамшуулалт аян одоо ч үргэлжилж байна. 

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн, дэлхийн түвшний шинэ, шилдэг соёл стандарт, дэвшилтэт ололтыг байнга нэвтрүүлэн зогсолтгүй хөгжиж, тэргүүлэгч банк болсны гол цөм нь бидэнд итгэл хүлээлгэсэн эрхэм харилцагчид, бизнесийн түнш байгууллагууд, үе үеийн ажилтнууд та бүхний хамтын хичээл зүтгэл, харилцан итгэлцлийн үр дүн юм шүү. 30 жилийн турш хамт байсан та бүхэндээ баярлалаа.  

Хамтдаа бүтээсэн үнэ цэн

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417