Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн ахын хөвгүүд төрийн албанд газар, хэлтсийн дарга болцгоожээ

2021-12-03, 12:01 Улс төр 1,577 5
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн ахын хөвгүүд төрийн албанд газар, хэлтсийн дарга болцгоожээ

ERGELT.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 оны эхээр буюу Ерөнхий сайд болсноосоо гурван сар гаруйн дараа төрсөн дүү У.Отгонбаярыгаа Барилга, хот байгуулалтын яамны газрын даргын албан тушаалаас чөлөөлүүлж байв. Ингэхдээ “Ах нь төрийг тогтолцоогоор нь өөрчлөх зорилготой явж ирсэн. Тийм ч учраас ах дүү хоёр зэрэгцээд төрийн албанд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил. Миний дүү энэ ажлаа өгөөд хувийн бизнес хий” гэж ятгаж, дүү ч ахынхаа гуйлтыг зөвшөөрч, албан тушаалаа чимээгүйхэн өгчихөөд явсан гэдэг.  Төрийг төрлийн алба болгож, ургийн мод мөчирлүүлэгчид хэдэн арваараа байхад “Ах дүү хоёр зэрэгцээд төрд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил” хэмээн ах нь ятгаж, дүү нь зөвшөөрсөн гэх энэ уярам, бахдам түүх У.Хүрэлсүхийн улс төрийн карьерыг суга өсгөж, түүнийг ах дүү, амраг саднаа төрд шургуулах хүн биш гэж ард түмэн бат итгэсэн дээ. 

Тэгвэл төрсөн дүүгээ ч төрийн албанаас “хөөж” чаддаг “шударга” дүрээр Ерөнхийлөгч болтлоо дэвшсэн У.Хүрэлсүх үнэн хэрэгтээ төрийн албыг төрлийн алба болгох үйлсэд хүчин зүтгэж яваа нэгэн ажээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эцэг эхээс тавуулаа, нэг ах, нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй. Том ах У.Ганболд нь насаараа тээврийн жолооч хийсэн бөгөөд өдгөө тэтгэвэртээ суусан, хааяа хувийн машинаараа таксинд явдаг гэх. Тэгвэл түүний хоёр хүү Г.Гантулга, Г.Гандөл нар нь авга ах У.Хүрэлсүхийгээ дагаж, хэрхэн төрийн албанд “томорч” байгааг харъя. 

ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ ТУСЛАХ БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ХАЙРТ ДҮҮ 

У.Хүрэлсүхийн төрсөн ах У.Ганболдын бага хүү Г.Гандөл нь У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүн болсон цагаас нь тасралтгүй дагаж иржээ. Тухайлбал, 2003-2004 онд авга ах, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийнхээ зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Гэхдээ Г.Гандөл 2003 онд Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн II сургуулийг төгссөн гэхээр арван жилийн сургуулиа төгсмөгцөө УИХ-ын гишүүн авга ахдаа зөвлөж эхэлсэн болж таарах нь. Ахлах ангиа дөнгөж төгссөн, их сургууль ч элсэж амжаагүй “хүүхэд”-ээр УИХ-ын гишүүний ажлыг зөвлүүлнэ гэж авга ах У.Хүрэлсүх нь яаж бодож чадсаныг гайхаад олсонгүй. Г.Гандөл үргэлжлүүлэн 2017-2018 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, 2018-2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Ажлын албанд референт, 2019-2020 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Шадар туслах, 2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж, өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалт, үйл ажиллагааны газрын даргын албан тушаалд томилогджээ. 

Авга ах У.Хүрэлсүхийнхээ дэргэдээс салаагүй, зөвлөх, туслахаар нь туж ажилласан намтартай Г.Гандөл 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 295 сая төгрөгийн гурван орон сууцтай, 165 сая төгрөгийн үнэтэй Мерседес бенз- S500, Лексус-RX400 загварын хоёр автомашинтай, 975 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Өнөөгийн нийгэмд насаараа бизнес эрхэлсэн хүн ч тэрбум шахуу төгрөгийн хадгаламж, тансаг зэрэглэлийн хоёр автомашинтай болж чадахгүй байгаа. Гэтэл авга ахыгаа дагаж, төрийн албанд туслахын ажил “насаараа” хийсэн Г.Гандөл яаж ийм хөрөнгөтэй болсон хэрэг вэ. Хувийн бизнес эрхэлдэг эсэхийг шүүж үзвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын төрсөн дүү, “Сод Монгол” группын гүйцэтгэх захирал Ц. Пүрэврэнчинтэй хамт “Ай Ви Жей” ХХК-ийг эзэмшдэг юм байна. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр Л.Болорцэцэгтэй хамт “Илт хан” ХХК-ийн эзэмшиж байгаад хувь эзэмшлээс нэрээ хасуулжээ. Сонирхуулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэр Л.Болорцэцэгийн эзэмшлийн “Илт хан” ХХК нь саяхан Тэрэлжид тансаг зэрэглэлийн “Бугат” жуулчны бааз байгуулан ажиллаж байгаа юм. 

ДЕСАНТ ХУВЦАСТАЙ, ЦЭРЭГ ЁСОЛГООТОЙ ХЭЛТСИЙН ДАРГА БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ХАЙРТ ДҮҮ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн ах У.Ганболдын том хүү Г.Гантулга Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, тус газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа нэгэн. Чухамдаа Монголын Улсын авто тээврийн салбарын бүх зангилааг атгаж, төрөөс тээврийн салбарт барьж буй бодлогыг хэрэгжүүлэх чухал үүрэгтэй хүн гэсэн үг л дээ. Өмнө нь тэрбээр ШӨХТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газарт ажиллаж байсан намтартай. 

Түүний хувьд авга ах У.Хүрэлсүхийгээ “өвчсөн” мэт дуурайсан нэгэн ажээ. Хөдөө, гадаа хаа л явна цэргийн десант хувцас өмсөж, төрсөн хүүтэйгээ хүртэл цэргийн ёсолгоогоор мэндэлдэг, амарсан үедээ хилийн баганын дэргэд очиж ёсолдог ажээ.

Тэрбээр 2017 онд жилд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2019 онд 60 сая төгрөг болж буурсан мэдээлэлтэй, “Ирээдүй фарм” ХХК гэх эхнэр Ц.Отгонжаргалынхаа эзэмшлийн эмийн компанид хувьцаа эзэмшдэг аж. Гэхдээ Ганболдын Гантулга нэр дээр хэдэн арван компани бүртгэлтэй байдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 

ИРЭЭДҮЙН УЛС ТӨРД БЭЛДЭЖ ЯВАА У.ОТГОНБАЯР БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН ДҮҮ

Төрсөн ах У.Хүрэлсүхийнхээ улс төрийн замыг засаж, Барилга, хот байгуулалтын яамны газрын даргын албан тушаалаа сайн дураараа өгсөн гэх “баатарлаг” намтартай У.Отгонбаяр өнгөрсөн аравдугаар сард Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар томилогдсон. Сүхбаатар аймгийн улс төр, бизнесийн томчуудыг багтаасан нутгийн зөвлөлийг У.Отгонбаяр толгойлж эхэлснээрээ ирээдүйн улс төрд бэлдэж байна гэж тус аймгийнхан жиг жуг хийцгээж буй. Шинэ дарга У.Отгонбаяр Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийнхөн  өргөтгөсөн хурлаа хийж, сумдын тэргүүлэгчдээ томилсон. Шинэ даргад баяр хүргэж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улаан, Зам, тээврийн сайд асан М.Зоригт болон Сүхбаатар аймгаас гаралтай бизнесменүүд цугласныг дурдах нь зүйтэй байх. У.Хүрэлсүх төрсөн дүү У.Отгонбаярыгаа төрийн албанаас ямар "тохироогоор" явуулсан нь зөвхөн тэдний мэдэх нууц. Гэхдээ ЖДҮХС аль яаманд хамаарна, тэнд У.Отгонбаярыгаа газар, хэлтсийн даргаар "томилж" явсан гэгддэг. Өөрөөр бол, У.Хүрэлсүх төрсөн дүү У.Отгонбаяртаа тийм амь. Тэгвэл төрсөн дүүгээ төрийн албанаас явуулахаар ятгахдаа "Ах нь Ерөнхийлөгч болмоор байгаа учраас түр албан тушаалаа өгчих, ирээдүйд чамайг УИХ-ын гишүүн болгоно" гэх тохироо хийж, түүнийхээ эхлэл болгож Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийг хариуцуулж байж ч болох гэх хардлага байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийгөө “Тостой жолоочийн удмынх” хэмээн ярьж, “Эгэл ардын хүү” гэх имиж бүрдүүлэх дуртай. Тэгвэл тостой жолоочийн удмынхан өдгөө төрийн тэргүүн, төрийн албанд дарга нар болцгоож байгаа нь энэ. Зөвхөн том ах У.Ганболдынх нь хоёр хүү, төрсөн дүү У.Отгонбаярынх нь тухай цухас дурдахад л ийм байна. Үүнээс гадна “Тостой жолоочийн удмынхан”-ы бизнесийн хариуцаж, нууцхан амьдардаг У.Давхарбаяр гэгчийн тухай таагүй яриа олон сонсогддог билээ. Бид дараагийн дугаартаа "Тостой жолоочийн удмынхан"-ы тухай илүү дэлгэрүүлэн хүргэх болно. 

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417