Халхын шоронгийн “хувилгаад”-ын түүх

2021-12-12, 12:50 Нийтлэл 1,214 1
Халхын шоронгийн “хувилгаад”-ын түүх

ERGELT.mn

Сүүлийн 50 жилд халхын шоронд мэргэ төлөг, хараал жатга хийдэг 10 гаруй хүн хоригдож байжээ. Тэдний дундаас “Хувилгаан” Дугарсэд, Хөвсгөлийн “Зайран” Дамдин, Цорж Жамсран, Сүрэнгийн Пүрэв-Очир нар хамгийн алдартай нь. Хэнтий аймгийн харьяат “Хувилгаан” Дугарсэд нь мэргэ төлөг, хараал жатга хийж хүмүүсийг мунхруулсан хэргээр 20 гаруй жил шоронд суугаад суллагдсан боловч өс хонзонтой хүнээ хутгалж алаад, дахин 10 жилийн ял авч эцэст нь Дарьтын колонид насан эцэслэжээ. 

1950-иад оны үед Хэнтий нутагт нэгэн ид шидтэй хувилгаан тодорч, нутгийн олны шүтээн болсон нь Дугарсэд гэгч байжээ. Дугарсэд Онон голынхоо хөвөөнд ирж, үе үеийн залуусын бичигдээгүй хуулиар дарвиж цэнгэж явтал нэгэн өвгөн тааралдаж  “Бурхны мэргэн шавь танд хичээгүйлэн айлтгая. Ганц охин минь хонь хариулж яваад чонотой тааралдаж, айж цочроод галзуурч жил илүү болж байна. Хот хүрээ орж эмч домч бүгдийг гүйцээсэн ч эдгэсэнгүй. Тэгээд таньтай уулзахаар ирлээ” гэхэд Дугарсэд гэрт нь очжээ. Гэрийн баруун хатавчинд үс гэзэг нь сэгсийсэн бүсгүй хүн хүлээстэй хэвтэж байв гэнэ. Дугарсэд хананд өлгөөтэй бууг авч сумлаад бүсгүй рүү шагайж “Эцэг эхээ зовоосон хаашаа янзын шулам бэ, чи” гэж чангаар хашгиран, тасхийтэл буудаж орхитол бүсгүй овсхийн цочиж, өвгөн эмгэн хоёр айж сандран сөхрөн унажээ. Дугарсэд доогтойхон инээгээд л гарч одов.

Түүнээс хойш бүсгүй эдгэрч, харин Дугарсэд нутгийн олондоо хувилгаан багш хэмээн алдаршжээ. Харамсалтай нь, байнга өргөл барьц авч, хүмүүсийг мунхруулсан хэргээр халхын шоронд дөрвөн удаа хоригдож,  20 гаруй жилийн ял эдлээд 1980 онд суллагджээ. Нутагтаа очоод хэдхэн сар болж байтал сумын заан цолтой нэгэн залуу хамт архи ууж суухдаа хоёр мөнгөн аяганых нь нэгийг хулгайлчихсан байна. Дугарсэд нэгэн өдөр түүнтэй тааралдаад гэртээ аваачиж дахин архиар дайлжээ. Нэлээд халсны эцэст мөнгөн аягаа гаргаж “Уг нь надад ийм аяга хоёр байсан юм. Ингээд чи хоёуланг нь ав. Ха ха ха” гэсээр араар нь тойрохдоо дарьганга хийцийн хэт хутга сугалж цээж рүү нь хүчтэй дүрж амийг нь бүрэлгэсэн байна. Тэрээр халхын шоронд олон янзын хараал жатга хийж нэрд гарсан бөгөөд зарим үед бороо ус хариулдаг байсан гэдэг.

Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Сүрэнгийн Пүрэв-Очир мэргэ төлөгийн хэргээр олон жил шоронд суужээ. С.Пүрэв-Очир нь хараал жатгыг сайн хийдэг тул хүмүүс айж бишүүрхдэг байж. Хумсын чинээ түүхий мах, 41 ширхэг шар будаагаар хараал хийж, 41 өглөө шар будааг нэг нэгээр нь цацдаг байсан гэдэг. Гяндангийн 105 номерийн өрөөнд Ц.Батсуурь, 104 номерийн өрөөнд С.Пүрэв-Очир суудаг байжээ. Гэтэл тэд нэг өдөр маргалдсан байна. “Хөгшин хонины насгүй байж, янз бүрийн хараал хийж байхаа болиорой. Ер нь чиний хараал хийдэг гэж юу байсан юм” гэж Ц.Батсуурь аархжээ. С.Пүрэв-Очир бухимдаж “За яах вэ. Би чамайг гүйцээхгүй, дутуу орхиж насан туршид чинь тамлана” гэж занаад, шөнөжингөө нойргүй хоносон байна.

Хамт хоригдож байсан “Галзуу” Чулуунбаатар “С.Пүрэв-Очир ах аа,  та унтаач” гэхэд  шөнөжингөө хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд дөрвөн хөллөөд хэвтчихсэн байна. “Бие чинь зүгээр үү” гэхэд хоёр нүд нь час улаанаар эргэлдэж, тасралтгүй маани мэгзэм шившиж, их л аймшигтай болсон гэдэг. Тэгээд Чулуунбаатарыг дуудаж “Надад ус, хөө, балин гурав хэрэгтэй байна” гэжээ. Чулуунбаатар наарныхаа банзнаас зоргодос гаргаж шатаагаад хөө гаргаж, нормынхоо талхыг базаж балин шиг юм хийж усны хамт өгсөн аж. Тэдгээрийг аваад янз бүрээр элдэвлэж, час улаан нүд эргэлдүүлэн маань мэгзэм тасралтгүй уншсан байна. Гэтэл шөнө дундын үед хажуу талын 105 номерт тас няс хийгээд явчихаж. Ц.Батсуурь өрөөнийхөө төмөр хаалгыг толгойгоороо зад мөргөжээ. Өглөө 06:00 цагт гяндангийн хоригдлууд бие засах гэж цувраад гартал Ц.Батсуурийн амнаас нь шүлс, нүднээс нь нуух гоожчихсон, нэгэн чигтээ гөлийгөөд салга өвчтэй мэт болчихсон байж. Харин С.Пүрэв-Очир хэдхэн хоногийн дараа цаазлуулсан байна. 25 мянгатын Жадамбаагийн хэргээр цаазлуулсан гэж өдгөө хүртэл хүмүүс ярьдаг.

Эдүгээ цууд гараад байгаа үзмэрч Дашцэрэн халхын шоронд хэдэн жил ял эдлэхдээ мэргэ төлөг юу ч мэддэггүй бяцхан “ангаахай” байсан аж. Ер нь халхын шоронгийн түүхэнд засаг цагаан түмпэнгээр хэн нэгнийг дуудсан тохиолдол цөөнгүй. Тэр бүү хэл мөрдөн байцаагчаа дуудаад хажуудаа авчихсан тохиолдол Мааньтын шоронд гарсан байна. Засаг цагаан түмпэнгээ нар буруу 15 удаа даллахдаа “Том дарга, цагдаа, албан хаагч, өс хонзонтой бүх хүн минь, та бүхэн наашаа манайд ирж тавтай морил. Жангаа идэж, шар айраг уу” гэж хэлээд шөнө болгон хажуудаа зай гаргаж хэвтдэг байна. Хамгийн аюултай, ганц найдвартай авчирдаг арга бол хорих зоонуудад явагддаг “хар сав”-ны даллага ажээ. Хоригдлууд ил задгай гал дээр дүүжилж хоолоо болгодог тогоогоо “хар сав” гэж нэрлэдэг. Уг даллагыг үйлдэхдээ дуудсан хүнийхээ нэрийг муутуу цаасанд бичээд гурван цагаан чулууны хамт хар савандаа хийж, нар буруу 15 удаа эргүүлж далладаг байна.

Хорих газар иймэрхүү дуудлагыг маш сайн хийж мэргэшсэн тусгай хүмүүс байсаар иржээ. Түүнээс биш хулгайч болгон хар саваар хүн дуудаж болдоггүй байна. Хэрвээ уншлага, шившлэгээ буруу хийвэл өөрийнхөө төрөл төрөгсдөөс хэн нэгнийг дуудчихдаг тал бий гэнэ. Зүв зүгээр ажлаа хийж явсан хүн нэг л өдөр болчимгүй үйлдэл хийгээд шоронд ордог нь хар савны даллагад өртсөн ч байж болох талтай. “Хүний хоол хийдэг саванд маш их энерги байдаг учраас засаг цагаан түмпэнгийн дуудлага өдий болтол хангинсаар байгаа юм” хэмээн шоронгоос саяхан суллагдсан нэгэн том ялтан хуучилжээ.

Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо

2
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417