Биеэрээ У.Хүрэлсүх, биеийн хэлэмжээрээ В.Путин ТОМ байлаа

2021-12-19, 12:00 Нийтлэл 1,092 8
Биеэрээ У.Хүрэлсүх, биеийн хэлэмжээрээ В.Путин ТОМ байлаа

ERGELT.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны айлчлал өндөрлөлөө. Айлчлалыг нь шагшин магтаад шүүмжлэлтэй өнцгүүдийг орхигдуулж буй тул онцлон хэдийг дурдаж байна. Яах вэ, Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах ТЭЗҮ-ийн явцтай танилцлаа, “Транзит Монгол Улс” санаачилгаа танилцууллаа, Дипломат харилцааны тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргалаа гээд айлчлалаас авах үр дүн бишгүй бий л байх. Гэхдээ жижиг улсын Ерөнхийлөгч Их гүрний Ерөнхийлөгчийн дэргэд биеэр том байсан ч бэлчээрээр жижиг л харагддаг юм байна. Насаар ч, намбаар ч, намтраар ч дутуу харагдаж байна. Хатуу хэлж байж магадгүй, хар лакан гуталтай хачин хээнцэр хархүү л гүйгээд байдаг, хажууд нь мань В.Путин буурь зааж, бодлогоо товч, тодорхой илэрхийлэв.

Жишээ нь, В.Путин “ОХУ нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна” гэсэн. Товчхон, шууд л “Манай улс танай улсыг нисэх буудлыг шатахуунаар хангамаар байна. Танай улс манай улсаас шатахуун хараат байсаар байх болно” гээд санаагаа илэрхийлчихэж байгаа юм. Харин У.Хүрэлсүх хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны тухай урт ярианы төгсгөлд “Транзит Монгол Улс, Эдийн засаг, эрчим хүчний коридор” болох сонирхлоо илэрхийлж байгаа юм. Адаглаад Оросын ачааны тракуудыг салгаж хаячих гээд байдаг Дарханы 200 км замаа янзлаагүй гурван жил болж байж “Транзит улс, эдийн засгийн коридор” гэж ярих нь нийцгүй, алс хол сонсогдож байгаа юм. Том жижгийн ялгааг нь том дүр зургаар харвал ийм. Харин харагдах байдал талаас нь харвал үндсэндээ гурван өнцөг байна. 

ӨНЦӨГ 1. ХОЙД ХӨРШИЙН ХҮНДЛЭЛ БАГАДАВ УУ

У.Хүрэлсүхийг айлчилж очиход Оросын Гадаад харилцааны яамны орлогч И.В.Моргулов тосож авав. “Оросын Гадаад харилцааны яам 11 орлогчтойгоос И.В.Моргулов зургаа дахь нь. Хойд хөршийн хүндлэл ийм түвшинд байна” гэсэн агуулгатай сэтгэгдлүүд сошиал орчинд хоёр хоног хөврөв. Бодоод үзье, Орлогч И.В.Моргуловын тухайд 2009 онд ОХУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал болсноосоо хойш Хятад, Монгол, Солонгостой харилцах харилцааг хариуцдаг байсан. Харин Орлогч сайд болсноосоо хойш Зүүн болон Өмнөд Азийн орнуудын олон талын харилцааны буюу ШХАБ, БРИКС, АСЕАН зэрэг асуудлыг хариуцаж эхэлсний дотор Монгол Улсын асуудал ч багтдаг. Энэ утгаараа буюу манай улсыг сайдууд дундаасаа илүү сайн мэдэхээр И.В.Моргуловоор У.Хүрэлсүхийг тосуулсан байж болох. 

Нөгөө талаас В.В.Путин Монголд айлчлахад манай талаас Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд тосож авч байсан, гэтэл У.Хүрэлсүхийг очиход орлогч сайд тосож авлаа гээд харьцуулж үзвэл “Хойд хөрш хүндлэлээ багадуулжээ” гэж харах нь зөв ч байж мэднэ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны есдүгээр сарын 3-нд манайд айлчлах үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Буянт ухаа” ОУНБ дээр тосон авч байлаа. Мөн улаан хивсний хоёр талаар хүндэт харуулын цэргүүд, Орос, Монголын дарцаг барьсан сурагчид зогсож, сүр дуулиантайгаар угтан авч байлаа. Улмаар нисэх буудлаас төв талбайд ирэхэд нь мөн л хүндэтгэлийн парадтай угтаж, Монгол дээлтэй жаахан охиноор В.В.Путинд цэцэг өгүүлж байв. Харин 2019 оны есдүгээр сарын 2-нд айлчлахдаа шөнө, 23:40 цагт газардсан. Тухайн үед түүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүндэт харуулынхантай хамт угтан авч байлаа. Харин маргааш өглөө нь Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд хүндэт харуулын цэргүүд, баатрын хувцастай морьтой цэргүүдийг жагсааж, В.В.Путиныг угтан авч байв. Бид хэрхэн угтан авч байсан биднийг очиход хэрхэн угтан авав гэж харьцуулж харвал шүүмжлэх өнцөг байх боломжтой. 

ӨНЦӨГ 2. БИЕЭРЭЭ У.ХҮРЭЛСҮХ, БИЕИЙН ХЭЛЭМЖЭЭРЭЭ В.ПУТИН ТОМ БАЙВ

Аливаа уулзалтын үед тухайн хүнийг яриа нь 25 хувь, биеийн хэлэмж нь 85 хувь илэрхийлдэг гэх үг бий. “Forbes” сэтгүүлд бичсэнээр уулзалт, яриа хэлэлцээр хийхдээ анхаарах ёстой, ялангуяа бизнесийн болон дипломат уулзалт дээр хянамгай байх ёстой хэд хэдэн биеийн хэлэмж байдаг гэнэ. Тэнд бичсэн хэлэмжүүдийн зөвлөмжүүдээр бол У.Хүрэлсүх саяны айлчлалын үеэр хэд хэдэн алдаа гаргажээ. Жишээ болгож гурвыг нь дурдъя. 

1.Дипломат биеийн хэлэмжээр бол уулзаж буй хүнтэйгээ хэрхэн гар барих вэ гэдэг нь маш чухал. Чанга, сул атгасан, гараа сунгасан, сунгаагүй, алгаа дээш эсвэл доош харуулсан гээд цөм ямар нэг утга илэрхийлдэг аж. Гар барих хэлэмжээр гараа сунгаж, бүтэн атгаж, нүд рүү нь эгц харж 2-3 удаа сэгсрэх нь хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Энэ нь уулзаж буйдаа баяртай байгаагаа, өөртөө итгэлтэй байгаагаа, ярилцахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж буй биеийн хэлэмж ажээ. Харин У.Хүрэлсүх, И.В.Моргулов нар гар барихдаа лавтай 13 удаа сэгсэрчээ. Хэн хэнийхээ гарыг тавихгүй, хэт олон удаа “сэгсэрсэн” энэ үйлдэл нь Оросын зарим хэвлэлийнхний анхаарлыг татсан байна. Магад сандарсан, тулгамдсан, эсвэл эртний найз нөхөд, танил гэж харагдах гэсэн шалтгаанууд байж болох ч энэ бол биеийн хэлэмжийн ноцтой алдаа аж. 

2.Ярилцагчийнхаа ярианд хариу үйлдэл үзүүлэх нь хүндэтгэсэн биеийн хэлэмж ажээ. Жишээ нь, нүд рүү нь харах, толгой дохих, инээмсэглэх гэх мэт. У.Хүрэлсүхийн тухайд В.В.Путингийн ярианд хариу үйлдэл үзүүлэхдээ хоёр алдаа гаргачихаж. Тухайлбал, У.Хүрэлсүх В.В.Путинтай ярилцах үедээ нүд рүү нь бага хугацаагаар, цөөн удаа нүд рүү нь харжээ. Түүнтэй орчуулагчтай уулзсан болохоор ч тэр үү, лавтай В.В.Путины нүд рүү итгэлтэйгээр, тодорхой хугацаанд харж чадахгүй байж. Харц нь заримдаа газар шагайчих ч үе байв. Энэ нь ярилцагчаа үл хүндэтгэсэн, эсвэл эмээсэн, ярьж байгаа зүйлийг нь ойлгохгүй байгаа биеийн хэлэмжийг илэрхийлжээ. Харин толгой дохих тал дээр У.Хүрэлсүх хэтрүүлчихжээ. Ямар сайндаа л Оросын хэвлэлүүд “У.Хүрэлсүх Орос хэл сайн мэддэг бололтой. Тэр В.Путины хэлсэн үг бүрд толгой дохиж байлаа” хэмээн ёжилж бичиж байх вэ.  

Нүд рүү нь эгцэлж хараагүйгээс, яриаг нь ойлгож толгой дохисноороо У.Хүрэлсүх юу алдав гэж асууж магад. Их энгийн. У.Хүрэлсүхийн харц эгц биш, дээш, доош гүйж, хэлсэн үг бүрд нь шахуу толгой дохиж байсан нь В.В.Путинд уулзалтын турш давуу байдал олгож байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим сүлжээнд байршуулсан У.Хүрэлсүх, В.В.Путин хоёрын уулзалтын есөн минутын бичлэгээс үзвэл гурав дахь минутаас эхлээд В.В.Путин өмнөхөөсөө итгэлтэйгээр сандлынхаа түшлэгийг налж, хөлөө шагай болон өвдөг хэсгээрээ байн байн хөдөлгөж, сүүлдээ өсгий, өлмийгөөрөө товших маяг үзүүлж байна. Энэ бол В.В.Путин нөхцөл байдлыг гартаа авсан, У.Хүрэлсүхээс бүх талаар давуу гэдгээ харуулж, хайнга дүр үзүүлэх гэсэн биеийн хэлэмж. Уг нь бол У.Хүрэлсүх Ерөнхий сайхдаа В.Путинтай уулзаж, хоёр орны түншлэлийн тухай ярилцаж л байсан. Энэ утгаараа тэдний энэ удаагийн илүү халуун дотно байх болов уу гэсэн ч хүлээлтэд хүрсэнгүй, нэг тийм хөндий байлаа. 

3.Хувцаслалтын тухайд, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Японд айлчилж, Эзэн хааны хүндэтгэлийн ёслолд өөртөө зохисон Монгол дээлтэй оролцсон нь магтуулсан үйлдэл болж байв. Энэ удаад дипломат хувцаслалтыг тунг нь тааруулсан ч лакан гутал сонгосон нь шүүмжлэл дагуулав. Өөрөөр бол, албаны бус ёслолын гутал сонгожээ гэсэн үг л дээ. Бусдаар бол хослол, зангиа, оймсны өнгө цөм хосолсон байв. 

ӨНЦӨГ 3. "У.ХҮРЭЛСҮХ В.ПУТИНЫ ХЭЛСЭН ҮГ БҮРД ТОЛГОЙ ДОХИЖ БАЙВ"

Оросын хэвлэлүүд У.Хүрэлсүхийн айлчлалын тухай янз бүрээр л бичицгээлээ, ихэнхдээ албаны болон ёжилсон байдлаар. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Оросын “Россия 1” сувгаар “В.Путинтай адилхан үйлдэл хийдэг” гэх агуулгатай мэдээ цацаж, бид түүнээс нийтээр ичиж бас шоолсон. Энэ утгаараа илүү дутуу хөдөлгөөн хийх нь үү, алдаа гаргах нь уу, үнэхээр В.Путинтай адилхан байна уу гэж хойд хөршийн хэвлэлийн онцгойлон анзаарсан нь мэдээж. Бид ч өөрсдөө “Өөдөөс нь хараад өөрийг нь дурайгаад суучих юм, Шүтэн биширдэг, даган дуурайдаг хүнтэйгээ бодитоор уулзлаа” хэмээн сошиал орчинд хоёр хоног маазарлаа. 

Оросын хэвлэлүүдэд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр яригдсан асуудлууд гэхээс илүү харагдах байдал, сонин сайхнаас хэрхэн нийтэлснийг шүүрдэж үзвэл “Тэр сэтгүүлчдээр хүрээлүүлж ирлээ, Их хааны үр сад ирлээ, Монгол Улс Чингис хааны үеийнхээс өөр болжээ. Ухнаа гэдэг овог өмнөх Ерөнхийлөгчийнхөөсөө хэлэхэд амар байна, Түүний дагаж ирсэн сэтгүүлчид нь чих зөөлөнтэй, уулзалтыг зохион байгуулагчдаас өгсөн чиглэл, зааврыг дуулгавартайгаар биелүүлж байсан нь АНУ-ын сэтгүүлчидтэй харьцуулахад амар байлаа, У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлч бүсгүй В.Путины хэвлэлийн төлөөлөгч Писковтой нууцаар селфидэв,  У.Хүрэлсүх Орос хэл мэддэг бололтой, Путиныг үг хэлэх бүрд толгой дохиж байсан. Тэр Монголын Эзэнт гүрний сүр хүчийг буцааж авчрах хүсэлтэй байгаа нь илэрхий харагдаж байна” гэх мэт өгүүлбэрүүд байна. Боловсон, ёж шүүмжлэл гэсэн үг л дээ. Дараагийн удаа, өөр оронд айлчлахдаа зөвхөн Чингис хаанаар овоглохоос илүү одоогийн Монгол Улсаар овогловол орчин цагтайгаа илүү нийцэхийг тун боловсноор зөвлөж байгаа хэрэг. Мөн албан ёсны уулзалтад хэд олон хэвлэл дагуулж явах, тэд нь их гүрний соёлыг, их гүрний албан тушаалтнуудыг шүтэн биширсэн аяг гаргах нь айлчлалын тайланд нөлөөтэйг бас сургамжилж буй явдал юм. 

Жижиг улсын Ерөнхийлөгч ч гэлээ Их гүрнүүдийн Төрийн тэргүүнүүдтэй эн зэрэгцэж болно, ядаж л үг, үйлдлээрээ. Энэ тал дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ц.Элбэгдоржийн туршлагаас суралцах хэрэгтэй байж мэдэх юм. Түүний анхны айлчлал ч гэлээ өөрсдийгөө жижиг улс гэдгээ, жижиг улсын Ерөнхийлөгч гэдгээ илтгэсэн, илчилсэн илэрхий алдаанууд энэ мэтээр хэд хэдийг гаргачихлаа даа. 

5
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417