Шинэ жилийн баяр хаяанд ирлээ амралтын дулаахан өдрүүдээр гэр бүлээрээ цэвэр агаарт гарч, яг л кинонд гардаг шиг найзуудтайгаа хамт зуслангийн байшинд шинэ жилээ тэмдэглэхийг хүсч байна уу. Бид энэ дугаартаа таны мөрөөдлийг бодит болгох тохилог хаусуудыг танилцуулж байна.
Gachuurt guest house
Хаана: Гачуурт, Шар хоолойн аманд
Холбоо барих дугаар: 8811-6025
Улирал харгалзахгүй
Хотоос холгүй цэвэр агаарт гарангаа байгалийн сайхныг мэдрэхийг хүсвэл эднийхийг зориорой. Хотын утаа, дуу чимээнээс хол, модон дунд байрлалтай тул нэг өдрийг амарч өнгөрөөхөд хамгийн тохиромжтой. Удахгүй болох шинэ жилийн баярт зориулан гацуураа засч, шинэ жилийн уур амьсгал оруулсан байгаа гэнэ шүү. Хамгийн чухал нь цэвэрхэн дулаахан бөгөөд тохилог орчинд ирж үйлчлүүлээрэй. Жилийн дөрвөн улирал үйл ажиллагаа явуулдаг тул зуны дэлгэр цагт ирэхэд ч тохиромжтой.
Баянгол хаус
Хаана: Найрамдал зуслан явах замд
Холбоо барих дугаар: 99142080 99647090 88083090
Улирал харгалзахгүй
Найз нөхдийн төрсөн өдөр, хамт олны шинэ жил тэмдэглэхэд тохиромжтой бүх төрлийн үйлчилгээг хайж байвал эндээс тохилог орчин, мэргэжлийн тогоочийн хоол, дуу хөгжмийн хэрэгсэл гээд бүгдийг багтаасан гэнэ. Нэг өдрөөр түрээслэх боломжтойгоос гадна, шинэ жилийн багцын захиалга авч байгаа юм байна.
Bayn Mongolian resort
Хаана: Цонжинболдог цогцолбороос хойшоо 7км
Холбоо барих дугаар: 7720-7979, 9590-9220
Улирал харгалзахгүй
Зөвхөн найзуудаараа, цөөхүүлээ шинэ жил тэмдэглэх хаус хайж байна уу? Үлгэрийн мэт орчинг бүрдүүлсэн, дулаан модон хаус нь дөрвөөс таван хүний багтаамжтай ба уламжлалт Монгол үндэсний гэр, дулаан зогсоол, терасс, караоке, чадварлаг Тогооч нарын амтат хоолоор үйлчилж байгаа юм байна.
Belkh house garden
Хаана: Бэлх Сэлхийн уулзварт хотын төвөөс 12км зайд
Холбоо барих дугаар: 9666-3993 9700-0441
Цэвэр агаарт Бүгдийг нэг дороос авах боломжийг эдний хамт олон олгож байна. Зөвхөн танай хамт олон, найз нөхөдөд зориулсан тусгайлсан үйлчилгээ, халуун хоол, биллиард, караоке, нэмэлт урлагийн үзүүлбэр зэргийг үзэж болохнээ. Шинэ жилээ мартагдашгүй тэмдэглээрэй.
Аргүнтэд байрлах хаус
Хаана: Аргүнт, хотын төвөөс 30км
Холбоо барих дугаар: 9107-8383
Аргүнтийн байгалийн сайханд нэг өдрийг өнгөрөөгөөрэй. Уул болон модтойгоо ойрхон, дэргэдээ гулгах талбайтай тул чаргаа авч ирээд найз нөхөд хүүхдүүдтэйгээ гулгаарай. Тохилог дулаахан, дуплекс хаусандаа 10-15 хүний шинэ жилийн захиалга авч байгаа юм байна.
Т.Мөнхжаргал