Лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал, газрын суудал, талын эзэд мину...

Лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал, газрын суудал, талын эзэд мину...

Нас чацуу, бяр чацуу, боломж чацуу нэгнийгээ олимпийн аварга болтол нь бэлтгэл хангагч хийнэ гэдэг хэр баргийн аавын хүүгээс гарахгүй уужуу ухаан, уудам сэтгэл, талбиу чанар, тайван зан шүү. Босоод ирэх болов уу гэж хайрлаад үзэгний үзүүр хөдөлгөхөөс эмээж явсан олон хүн байгаа, одоо гэтэл тэр бурхны бөх болжээ. Монголын их өв уламжлал, өр зүрх, өвгөдийн үлдээсэн бөхийн жудаг, бөхөлсөн сэтгэл түүний өмнө мэхийж байна. Дэндүү харамсмаар энэ явдал сайхан бөхчүүдийн маань нийгмийн асуудлыг ч бас хөндөж байна. Бөх бол төрдөг. Тэд тэнгэрийн дор барилдах гэж, баяр гунигийн дундуур харцага мэт дэвж, начин шонхор мэт дүүлж, тас мэт өвгөрөх гэж ирдэг. Эрт цагт уйлсан, өвдсөн хүүхдүүдээ бөх хүнд ганц тэврүүлээд айл хотлоороо чихээ амраадаг байлаа. Бие чилээрхсэн хөгшчүүд бөх хүнтэй золгох юм уу, тамхилах, гар барих төдийд хэсэгтээ хэнхэлзэх хүчийг олдог гэж үздэг байлаа. Бөхчүүдийг лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал, газрын суудал, талын эзэд гэж дээдэлдэг, тэд маань ч тэглээ гээд дэвж сагадаггүй, дээлтэй аврал явлаа. Учир нь хүн болгон барилдах гэж төрдөггүй, хүн бүр төрмөл авъяас, заяамал бие, тавилан дагасан оюун, бяд авч эхээс унахгүй шүү дээ. Тиймээс тэд бол онцгой хүмүүс. Би тэгж боддог, тиймээс ч бөх, морь, сур гурваараа оролдох дургүй, олон үг хэлэх бүр ч дургүй. Монгол бөхөө одоо болтол бид спорт уу, эсвэл наадгай юу гэдгийг шийдээгүй явна. Үүнээс шалтгаалан ховорхон заяадаг бөхчүүд маань тавилангаа дагавал барилдмаар байдаг. Усыг саатуулж, уулыг өргөн дэвмээр байдаг. Хар мууг харьтан дээрээ өргөж, хазгай муухайг жигүүрээрээ халхлан хамаг ардынхаа өмнө зодоглоод л баймаар байдаг. Гэтэл барилдаад хэчнээхнийг олох уу, хэрхэн амьдрах уу? Тиймээс хүссэн хүсээгүй улстөрчдийн дагуул, бизнес эрхлэгчдийн хамгаалагч болдог. Нэрээ, сүрээ, заяасан завилаа суудлаа, авч төрсөн аагтай эрчээ хэдэн төгрөгөөр өгдөг. Ашигч нэгэнд ашиглуулж, хонжооч нэгэнд хорлуулдаг. Эл замаар яваад эвдэрсэн нь ч байх, элдэвлэсэн нь ч байх, эвгүйдсэн нь ч бий. Энэ л сонголтын зам дээр Түвшинбаяр алдлаа. Алдахдаа андынхаа алтан амийг, өөрийнхөө мөн чанарыг алдлаа. Харамсалтай байна. Хан уул мэт сайхан бөхчүүддээ барилдах эрх чөлөө, барилдаад амьдарч болох дүүрэн боломжийг өгч, үндэсний бөхийг орчин цагтай нийцүүлэн, зохируулан урагшлуулж, хөгжүүлж чадахгүй байгаа Монгол бөхийн холбоо тарвал таарна. Өнөөдөр ч гэсэн хэдэн бөх хамгаалалтанд гарч байгаа нэрээр нударга бяр хоёроороо хорвоог дэнсэлж, амьдралаа тэнсэж явааг бод. Энэ хоёр залууг бол Булганы АН л тэр гайтай 2021.04.02-ны өдөр дуудаж, тэр тэнэг маргаантай цуглаандаа байлцуулах гэж уулзалдуулсан шүү дээ. Дахиад хэчнээн бөх энэ улстөрд бөхчүүдийг чимэг зүүлт, ганзагалаа болгож ашигладаг ядруу аргын чинь өмнө сөхрөх ёстой вэ? Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Түвшинбаярыг зөвлөхөөрөө авсан, хэрэг гарах үед байсан сэтгүүлчийг хэвлэлийн албаны даргаараа авсан шүү дээ, эрүүл хандлага мөн юм уу? Төрийн ёс зүй, мэргэжлийн ёс зүй хаана байна? Ийм байж болох уу? Дахиад асууя. Монгол бөх спорт юм уу, наадгай юм уу? Барилдах л гэж төрсөн хэчнээн бөх бас ямар улстөрчийн ширээний чимэг, суудлын ганзагалаа болж, амь амьдралаа дэнсэлж явах юм бэ? Энэ асуултанд хариулж чадахгүй бол Монгол бөхийн холбоо тар! Уламжлалаа үүрч, өв соёлоо өвөрлөж явдаг монгол бөхчүүдэд минь одоо нэр ч алга, үнэн ч алга. Ийм болтол нь холбоо нэртэй холион бантанг та нар зуурч чадлаа, бөхчүүд барилдаад сайхан амьдардаг боломжийг та нар бий болгож чадахгүй байна, одоо хэрэггүй. Барилдаад л сайхан амьдардаг байсан бол баргийн бөх улс төр бараадаж найраа, наймаа, архины ширээний ард архайж суухгүй, дэвж шаваад дээлтэй шонхор мэт амьдраад байж чадна.

Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин ЭРДЭНЭБИЛЭГИЙН ЭНХБАТ: Булган аймгийн Могод сумд 1984 онд төрсөн. 37 настай. 2005 онд аймгийн арслан, 2009 онд улсын начин болсон. Улсын наадамд 2009, 2012, 2013, 2019 онуудад нийт дөрвөн удаа шөвгөрч, чимэг нэмсэн. 2017 оны Улсын наадмын тавын даваанд харцага Н.Түвшинбаярт унасан, найзыгаа дэндүү төгс байлгах гэж зориуд ойчсон гэж бөх сонирхогчид шүүмжилж байжээ. Жудо бөхийн Азийн аваргын хүрэл медалт. Тэрбээр "Начин хэвээрээ дуусахад надад харамсах юм байхгүй ээ. Цолондоо уужуухан явах сайхан. Нэг их том цолтой, түүндээ хүрч ядаж, хүүхэд шиг багадаж явах муухай" хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байжээ. Тийм ээ, тэр олимпийн аваргаас ч том хүн чанартай, хүрэн зүрхтэй, амьдралыг агуу болгож чаддаг ардын бөх явлаа. Лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал, газрын суудал, талын эзэн явлаа. Түвшинбаяр харин хэн ч байж чадсангүй, хэн нэгний өгсөх зам дээр өөрийгөө гээж дээ. Одоо түүнийг өөрөөс нь өөр хэн ч жинхэнэ утгаар нь, угаар нь шүүж чадахгүй, муулаад, үзэн ядаад ч хэрэггүй, амьд яваа нь түүний хамгийн том шийтгэл болж үлдлээ, бүгдийг бурхан ивээг!

Р.Эмүжин

14
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,053

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

418