Шатсан үйлдвэр, гал алдах дөхсөн нийслэл, бас утаа

Шатсан үйлдвэр, гал алдах дөхсөн нийслэл, бас утаа

Агаарын бохирдол, утаа эргээд эрүүл бус түвшинд хүрч ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс PM2.5 тоосонцор 12.4, PM10 тоосонцор хоёр дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Үүнээс үүдэж сайжруулсан шахмал түлштэй холбоотой, түүнийг тойрсон асуудал сүүлийн үед тасарсангүй.

Хүйтний эрч эрс чангарсан энэ үед сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн 50 хувийг хангадаг баруун бүсийн үйлдвэрт гал гарч нийслэлчүүд “гал алдах” шахав. Үүнээс гадна сайжруулсан шахмал түлштэй холбоотой барьцалдуулагчийн нөөц, хадгалалтын горим, чанартай холбоотой олон асуудал үүсээд буй. Тухайлбал, СХД-ийн 20 дугаар хороонд байрлах “Тавантолгой түлш” компанийн баруун түгээх төвийн хашаанд нэгдүгээр сарын 6-ны өдрийн үүрийн 05:04 цагт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цехэд гал гарсан. Галыг НОБГ-ыг Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн 60 гаруй албан хаагч цаг гаруйн хугацаанд галын тархалтыг зогсоож таван цаг ажиллан галыг бүрэн унтраасан гэхээр ямар хэмжээний гал гарсан нь тодорхой юм. НОБГ-ын мэдээлснээр үйлдвэрийн 10 шугамаас гурав нь гал түймэрт өртсөн байна. Үүнээс харахад хэрэв НОБГ шуурхай ажиллаагүй бол дүн өвлийн хүйтнээр шахмал түлш тасалдаж мэдэх нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн технологи, горимын хувьд стандарттай хамгийн дөхүү, сайн гэгддэг баруун үйлдвэр галд өртсөн нь компанийн менежмент, хариуцлагатай холбоотой.

Тэгвэл энэ талаар "Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатараас тодруулахад “Урьдчилсан дүгнэлтээр сайжруулсан шахмал түлшийг 180-200 хэмд халаах явцад хэт өндөр халалт үүссэнээр гал гарсан гэж таамаглаж байгаа. Галын улмаас үүссэн хохирлын хэмжээ тодорхой болоогүй. Урьдчилсан дүгнэлт 14-20 хоногт гарна. Нэг үйлдвэрийн шугам галд өртсөн. Зүүн үйлдвэрт хоёр шугам аюулгүйн нөөцөд байдаг учраас галын дараа нөөцийн шугамаа залгаж хэвийн ажиллаж байгаа. Тиймээс Зүүн бүсийн үйлдвэрт ачаалал үүсэхгүй.

Нийлүүлэлтийн хувьд туслан гүйцэтгэгч дөрвөн компани шахмал түлшийг хуваарийн дагуу задгайгаар тээвэрлэж хангамжийн баазуудад тараасны дараа гар аргаар шуудайлж түгээдэг учраас баруун бүсийн гэр хорооллын өрхүүдэд түлш тасрах асуудал үүсэхгүй” гэв.

Баруун түгээх үйлдвэр нь сард 93 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаараа 12 шугам ажилладаг. Хэдийгээр үйлдвэр галд өртсөн ч шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцөд асуудал үүсээгүй хэвийн ажиллаж байгаа гэсэн мэдээллийг холбогдох газраас өгсөн. Гал гарахаас өмнө сайжруулсан шахмал түлшний нөөц, хүрэлцээ, түгээлт асуудал дагуулдаг байсныг иргэд шүүмжилсээр өдийг хүрсэн. Тэгвэл бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгааг баруун бүсийн үйлдвэр дээрээс сурвалжлахаар очиход дотогшоо нэвтрүүлсэнгүй. Харин сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдээс сурвалжлахад “Өдөрт таван тонн шахмал түлшийг үйлдвэрээс нийлүүлдэг, долоо хоногт нэмэлтээр 1-2 удаа авдаг. Нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа ч 2-3 цагийн дотор зарагдаад дуусдаг. Долоо хоногт 1-2 удаа нэмэлтээр авах захиалга өгдөг ч олдоггүй. Нэмэлтээр нэг удаа авдаг” гэв. Харин иргэдийн зүгээс долоо хоногт зургаан шуудай авах тодорхой заалттай. СХД-ийн 20-р хорооны иргэнээс тодруулахад “Монгол гэр, жижиг хэмжээтэй байшинд зургаан шуудай түлш хүрдэг байх. Манай байшин 112 м.квт учраас хүрдэггүй. Идэр ес эхэлсэн энэ үед дулаан алдагдалтай, том байшинд зургаан шуудай түлш хаана нь ч хүрэхгүй” гэдгийг хэлж байлаа. Мөн бусад цэгүүдээс сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, хүрэлцээний талаар тодруулахад “Түлш ирээд тэр дороо дуусдаг. Иргэд хүрэлцээгүй байгааг шүүмжилдэг” гэсэн юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 610 гаруй борлуулалтын цэг  ажиллаж байгаа ч шахмал түлшний хэрэгцээ өндөр байна.

Тэгвэл нийслэлийн 1.5 сая иргэдийн өмнө өндөр хариуцлага хүлээх учиртай энэ компанийн үйлдвэрт гарсан галын шалтгаан одоог хүртэл тодорхой болоогүй байна. Тухайлбал, урьдчилсан байдлаар галын шалтгааныг өндөр температурт шахмал түлш хатаах явцад хэт халалт үүссэн учраас гал гарсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж. Хэрэв шахмал түлш стандартаараа өндөр хэмд халахыг тогтоосон бол түүнтэй холбоотой аюулгүй байдлыг хангаагүй байгаа нь нэг асуудал юм. Түүнчлэн галын хохирлыг хэн барагдуулж хэн хариуцлага үүрэх нь ч тодорхойгүй байна.

Мөн алслагдмал, цөөн борлуулалтын цэгтэй газруудад явуулын борлуулалтын цэг байгуулахаар болсныг энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн. Түүнчлэн амьжиргааны түвшинд доогуур зорилтот бүлгийн 6098 өрхөд өдөрт 130 тонн сайжруулсан шахмал түлш олгох ажил эхлээд байгаа. Тэгэхээр сайжруулсан шахмал түлшний хэрэгцээ нэмэгдэж үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Өвлийн ид хүйтний үе болон цагаан сарын амралтын нөөц бэлдэх оргил ачааллын үед гал гарсан нь нийслэлийн гэр хорооллын 195 мянган өрх гал алдах дөхлөө. Энэ мэтчилэн "Тавантолгой түлш" компанийн менежменттэй холбоотой олон асуудал үүсэж утаа эргээд ихэссэн нь иргэдийг шүүмжлэлийг дагуулж байна.

 

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Мэдрэмжээрээ гоёхуй: “Out of comfort zone”

2022-01-20

Төрийн банкны “Хүндэтгэлийн аян - 2022” урамшуулалт аян эхэллээ

2022-01-18

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Монгол Улсын Гавьяат Эдийн засагч” цол хүртлээ

2022-01-14

“Витамин ₮” урамшуулалт аяны сүүлийн супер азтан тодорлоо

2022-01-14

Савада Хидеогийн гомдлоор Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэв үү?

2022-01-17

Агаарын бохирдол багасахгүй байгаагийн бодит шалтгаан

2022-01-17

Жүжигчин Н.Ононг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

2022-01-14

"Coachella 2022" наадамд The HU хамтлаг оролцоно

2022-01-14

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Голомт цогцолбор сургуулийн захиралд хариуцлага тооцох санал гаргажээ

2021-11-18

Монголын нялх Назарбаевууд уншигтун!

2022-01-06

Манайх хүн алхахад их ээлгүй сонин хот юм байна...

2022-01-06

Лусын жолоо, уулын дом, тэнгэрийн засал, газрын суудал, талын эзэд мину...

2021-12-25

Б.Жаргалсайхан: Түүнийг араатан болгох, чихгүй толгой болох зам руу та бид түлхсэн

2021-12-24

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монголчууд биднийг мунгинасаар байтал...

2022-01-11

Орос: Бээжин чимээгүй байна, хий шинэ замаар ази руу гарах уу?

2022-01-04

Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ?

2022-01-04

Д.Баярхүү: Нийгмийн хонзон

2022-01-17

Сөрөг хүчингүй байсны гор буюу Казахстаны үймээн

2022-01-17

Хүүхдийн ₮100,000-аас хагацлаа, баяртай...

2022-01-14

“Google”, “Adobe” компанид ажилладаг, ажиллаж байсан туршлагатай инженер залуусын зөвлөгөө

2022-01-13

Омикроны дараах хүндрэл: Сульдана, мартамхай болно

2022-01-17

ЭМЯ: 2010 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа

2022-01-14

ЭМЯ: Ковидын 2279 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас барав

2022-01-13

Макроны “залхаалт” манайд тохирох юм биш үү?!

2022-01-13

Дэлхийн анхны өнгө өөрчилдөг машин

2022-01-14
5:30

Монголын крипто койн хэрэглэгчид

2022-01-14

Төмөр Майк Тайсоны хамгийн агуу ялалтууд

2022-01-14

Манж Чин улсын төрийн дуулал

2022-01-13

Жилд 200 гаруй хүн сүрьеэгээр нас барж байна

2021-12-23

“С” витамин халдварыг дарангуйлдаг

2021-12-22

ЗӨВЛӨМЖ: Хүүхдээ гар утас, зурагтын дэлгэцээс холдуулж, цэвэр агаарт тоглох боломж олгоорой

2021-12-21

Утаа, коронавирус улаанбаатарчуудын уушгийг тэсгээх үү...

2021-12-09

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Сонгогчдын 10 хувийн саналаар төлөөлөгчдийг эгүүлэн татах эрх үүснэ

2022-01-17

Г.Занданшатар: Ардчилсан намыхныг нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу

2022-01-14

Д.Мандах: Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчим тууштай сайхан хэрэгжсэн

2022-01-12

Нийгмийн шилжилт яагаад гажуудав?

2022-01-10

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

Г.Амартүвшин: Банкууд орлого талынхаа зээлийн хүүг бууруулах сонирхол байхгүй байна

2022-01-14

Эрээнээс дундын зуучлагчгүйгээр ачаа бараагаа татан авах боломжтой юу?

2022-01-13

Шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 78.5 хувиар өсчээ

2022-01-11

Өрхийн орлогын 398 мянган төгрөгийн 63 хувийг тэтгэмж бүрдүүлдэг

2022-01-07

ОХУ-д авсан эдийн засгийн хоригийг 15 дахь удаагаа сунгалаа

2022-01-14

Казахстан дахь Энхийг сахиулах ажиллагаа дууслаа

2022-01-14

Хятадын Цагаан хэрмийн хэсэг газар хөдлөлтөд нуржээ

2022-01-13

Казахстанд онц байдлыг цуцлав

2022-01-13

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Ямар ч нэмэгдэл хэрэггүй байгалиас өгөгдөлтэй хүн гэж Э.Оюунболдыг ойлгодог юм

2021-12-15

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,034

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,617

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

411

Засаглалын хамгийн төгс хэлбэр таны бодлоор юу вэ?

608