Д.Баярхүү: Нийгмийн хонзон

Д.Баярхүү: Нийгмийн хонзон

- Казахстан санаанд багтамгүйгээр эргэлээ! Авилга–ядуурлын эсрэг хувьсгал дэгдээд тэр нь олон улсын террорист түрэмгийлэл болж хувирав уу? 

- Hийгмийн хонзонгоо ёстой авах шиг боллоо, Казахстанд!

- Казахстан Монголд гашуун сургамж болж үлдээсэй!

- Манай эх орны гол эрсдэл юу вэ: Ядуурал ба Авилгал! Цаашаа...? 

 

 

Казахстанд Назарбаевын эрин үе дууслаа. Ард түмнийг ямагт дургүйцсэн зэвүүцсэн байдалд бариад байж болохгүйг энэ улсын шинэхэн хар түүх харууллаа. 

 

 

 

Хэд хэдэн нөхрөөс эшлэе. Акежан Кажегельдин, Мухтар Аблязов гэж хоёр нөхөр өдөр бүр ярилцлага өгч байна. Оросын судлаач, улс төрчид ч ам хамхихгүй. Харин алс хол, сөрөг хүчин нь дарагдчихсан Белоруссаас элдэв таамаг дүгнэлт дуулдана. Павел Латушко гэж сөрөг хүний нэг удирдагч DW-гээр ярьж байв. Казахстаны үймээн самуун, бослого тэмцэл Белорусст маш ноцтой сануулга боллоо, Лукашенко маш их айлаа, эх оронд нь давтагдана гэв.  

Дмитрий Щигельский гэх белорусс судлаач нийгмийн сүлжээнд ярьж байх юм. Казахстан яагаад тэсрэв, хэн буруутай вэ гээд л. Ард түмэн нь ямагт тэсрэлтийн босгон дээр, зөвхөн далим хайгаад л байж байсан болж таарав. Шингэрүүлсэн хий шатахууны цонжуудад гэнэт нэмчихсэн нь далим болж гэнэ. Тэр дуулианаар жагссан тайван жагсагчид гэнэт “Назарбаевын дэглэм сөнөтүгэй!”, “Бид парламентат ёс шаардаж байна!”, “Парламентын БНУ-ыг шаардаж байна!” гэх уриатай болж, тэмцэлд босчээ гэв.

 

Өөрийгөө сөрөг хүчний ба ардчилсан хөдөлгөөний удирдагч, Парламентын БНУ-ын үзэл сурталч, Казахстаны Түр засгийн газар толгойлоход бэлхэн хэмээн тунхаглаад буй Мухтар Аблязов (13 жил гадаадад дүрвэсэн, одоо Парист амьдардаг) ярихыг ёстой үзүүлж өгнө. Өдөр бүр л ярилцлага, мэдэгдэл нь сошиал сайтуудад ярайна. Ярьсан  хэлснээс нь авах ч юм байна, хэтрүүлэг ч их байна. 

Авах гээхийн ухаанаар хандаад заримаас нь эшлэе. Казахстан нь нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 9-д ордог, байгалийн баялгаараа дэлхийн эхний 6 улсын нэг, гэтэл хүн ард нь ядуу аж төрдөг, ДНБ-нээс хүн ам тутамдаа оноовол жижигхэн Латвиас 2 ба 2.5 дахин доогуур, гэтэл улс нь Латвиас харьцуулшгүй баян, нийгэмд нь амьдралын контраст хэт их зөрүүтэй, казахын хүн амын 90 хувь нь өдрийн 5-хан ам.долларын амьжиргаатай гэхчлэн.  

Назарбаев Казахстаныг 30 жил захирахдаа энэ улсын авилгажсан, олигархижсан төр–улс болгон хувиргаж, өөрөө болон гэр бүлээрээ супер тэрбумтангууд болж гэнэ. Дор хаяад 200 тэрбум ам.доллартай, хоёр дахь охин нь гэхэд 8 тэрбум доллартай хэмээн “Форбес” сэтгүүлд бичигджээ. Охид ба хүргэнүүд, дүүгийнх нь хүүхдүүд–зээ нар нь тус бүртээ л хэд хэдэн тэрбум доллартан болцгоожээ. Төрсөн дүү нь тус улсын захуудыг хянадаг, худалдаа наймааны бүх сүлжээг атгадаг. Кланы отог омгийн улс байгуулсан. Отгон охин нь 300 сая доллар аваад гадаадад гарчээ. Британийн иргэн болоод тэнд үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ гэхчлэн.

 

сонин mn

 

Гучин жил улсаа тоносон, улсаасаа хулгай хийсэн түүх Назарбаевт очиж наалдах ч юм шиг. Түүний “урт гар”, “өөрийн хүмүүс” нь хааяагүй, одоогийн Ерөнхийлөгч Токаев бол “мебель” гэх хочтой, тавилгаа сольдог шиг солино хэмээн төлөвлөж байв хэмээн Аблязов ярив. Зөвлөлтийн үеийн “КГБ” гэдэг шиг энэ улсад “КНБ” хэмээх аюулаас хамгаалах улсын хороо байна. Дарга нь төрөөс урвасан хэрэгт унаж буй, 1-р орлогч нар нь экс-лидерийн зээ нар, одоо солигдсон. Залгуулаад “КНБ” Токаевын мэдэлд очсон ба тэрээр өөрийн кланаа босгож авлаа хэмээн  “КНБ”-гийн экс-дарга Альнур Мусаев ярьж байх юм.

Казахстан тэгсэн байна, ингэсэн байна гээд эшлээд бичээд байвал хэдэн арван хуудас болохоор юм. Тиймээс товчлоод Монголд хэрэгтэй жишээ сургамжаас нь бичье.

Aмьдралын контраст хэт их зөрүүтэй гэлээ, дээр. Сошиал ялгарал гэж манайхан заримдаа буулгадаг. Баян хоосны ялгаа гэвэл илүү ойлгомжтой. Дээр хэллээ улсаа 30 жил тоноод 200 тэрбум доллартай болчихжээ гэж. Гэтэл жирийн иргэд нь хоёр идэхгүй хоосон хонохгүй, хуримтлал гэх юмгүй. Өөрөөр хэлбэл хоргодох уягдах юм байхгүй. Тэр нь цаашаа алдах юмгүй, дахиад цаашаа цайчихсан дүр зураг.   

Алдах юмгүй цаашаа цайчихсан хүмүүсийн хилэнг бадраачихтай зэрэг Казахстанд юу болж өрнөв дөө? Алматы хотыг хэдэн өдөр шөнө ёстой түйвээжээ. Дээрэм тонуул, галдан шатаах, цөлмөх. Олон тэрбум тенге-гийн хохирол. Улс нь төлж өгөх нь юу л бол? Их баярхвал ийм байдаг юм гэсэн нийгмийн хонзон өс авалт л явагдчихлаа гэлтэй.

Иргэний хөдөлгөөн, эсэргүүцлийн жагсаал цуглаан цаашаанаа олон түмний самуун болж хувирдаг, дараагийн үе шат нь дээрэм тонуул, галдан шатаах, цөлмөх, аллага гэх тусгай технологи ч байдаг байна. Заримдаа “өнгөт хувьсгал” гэсэн нэр зүүлгэчихдэг. Уурссан олон түмний дунд хэн ч байж болдог. Маш олон янзын ааш араншин, хүмүүжил, хувийн сонирхол зэрэг тэсэрдэг. Хэрэв хяналтаас алдагдвал, эсвэл эсрэг талынх нь цагдаа цэрэг тэдний талд орчихвол хэрэг явдал цаашаа бүр ч хурдтай өрнөдөг аж.

Цагдаа цэрэг үймэгчдийн талд орохын даваан дээр Казахстанд тогтоогоод авчихсан. Харин дээр бичсэн сүүлийн хоёр мөр бол Монголд хэтдээ илэрч мэдэх аюулын шинж тэмдгүүд гээд ойлгочихоорой. 

“Их баярхвал ийм байдаг юм” гэх нийгмийн хонзон Монголд, тэр дундаа Улаанбаатарт ихээхэн бугшсан, одоогоор унтаа байдалд байгаагаас бус нэг л өдөр Алматы шиг болгочих вий гэх айдас надад ямагт явдаг. Казахстаны 30 жилийн түүх, Монголын 30 жилийн түүх хаана очиж уулзах вэ гэхлээр улсаа тонох, цөлмөх, хумслах нь улс төр дээр ямар нэгэн байдлаар адилхан яваад иржээ. Тэнд хүн ардын 90 хувь нь ядуу, өдрийн 5 долларын амьжиргаатай гэсэн нь манай дээр бас адилавтар бууж байна. Манайд бол 5 доллараас  доогуур. 

Улс төрийг баяжих, хөлжих, хөрөнгөжих, гэр бүлээрээ гадаадад тансаглах, зугаацах хэрэгсэл болгодог жишээ нь хоёр улсад адилхан байна. Тэнд “Елбасы” гэх үндэсний удирдагчийг түшсэн л бол хөрөнгөжөөд сүйд хийдэг юм байна. Тэр эрх баригч намынх нь (Нур Отан) эд эс болчихвол баян улс төрчид болоод гарч өгнө. Манайд эрх баригч намын (МАНАН гэх хоч зүүлттэй явав) цүнх баригчдын бүхэл бүтэн арми байна. Энэ арми баярхах, сагсуурах, сагсалзах, дураараа тонгочихоороо “Елбасы”-ийн “урт гар”, “өөрийн хүмүүс”-ээс дутах юм алга. Мөнгөтэй л бол бусад нь хамаа алга!

Урьд цагт Энхтайвны гүүр даваад л “Ажилчны район” хэмээх эгэл даруу, борчуулын жижиг хотхон байсан бол эдүгээ цагт “Хан-Уул дүүрэг” нэртэй тансаг зэрэглэлийн их хот, чухам цээж дүүрэн шинэ баячуудын яадгаа алдсан тусгай район сүндэрлэжээ. “Яадгаа алдсан” гэдэг нь “Энэ их жаргал, энэ их мөнгийг эдэлж яаж барнаа?” гэх тэдний пээдгэр сэтгэхүйг би хэлж байна. 

Сонгинохайрхан дүүргийн тэр олон уулс даваан дээгүүр шаваастай утаанд дарагдсан гэр хорооллуудыг “Хан-Уул”-ын тансаг зэрэглэлийн их хоттой харьцуулаад үз дээ. Сүхээр тас цавчсан аятай хар цагаан, өдөр шөнө нүднээ бууна. Шаваастай, утаа хогонд дарагдсан тэр их гэр хорооллууд, оршин суугчдыг нь харахтай зэрэг юун Казахстан бэ? Бүр долоон дор. Ёстой ямар том тэсрэлт, дэлбэрэлт тэнд буглаастай байгааг манай тусгай албад, хууль хүчнийхэн мэдэж, тандаж байдаг л байгаа даа?   

“Оршин суугчдыг нь” гэж би онцоллоо. Тэд бол өдөр хоногийг үлгэн салган арай ядан өнгөрөөж, тэр хавийнхаа дэлгүүр мухлагт өр тавьж, хоногийн өл залгадаг, үгээгүй ядуус. Тийм ядуусаас хүний сайхан хайлан, нинжин сэтгэл, сүү шигээ дотортой “монгол хүн” байхыг шаардаж ухуулах нь ердөө л цаг зуурын амиа аргацаасан үзэгдэл болно. “Казахстанаас долоон дор” гэж хэлдэг маань саяхны “Назарбаевын эрин үе”-ийг эцэслүүлсэн шиг тийм тэмцэлд монголчууд босвол “Казахстанаас бүр долоон дор” дээрэм тонуул, галдан шатаах, цөлмөх, аллага таллага, сүйтгэл дэгдэж магад хэмээн би сануулж анхааруулж бичиж байгаа нь энэ юм. Үзэн ядалт, нийгмийн өс хонзон тэднийг өлхөөн хөдөлгөчихнө.

Ард түмнийг ямагт дургүйцсэн зэвүүцсэн байдалд бариад байж болохгүйг Казахстаны ба “Назарбаевын эрин үе”-ийн хар бараан түүх харуулсан шиг хүн амаа, тэр дундаа нийслэлийн орон суугчдынхаа ихэнхийг дургүйцсэн зэвүүцсэн тэвчсэн байдалд хэр удаан  байлгаад байх вэ гэдэг асуултыг улс төрчиддөө тавья. Ядуурал, гуйлгачлалыг ганц далайлтаар шийдчихэж чадахгүй, авилгатай тэмцэнэ гэсэн сүржин уриатай, тэгсэн мөртлөө зүрх нь үхсэн байдалд Монголын улс төр дэнжигнэсээр 2024 оны УИХ-ын сонгууль хүргэх үү?  

Hийгмийн хонзонгоо ёстой авах шиг болж, манай улс төрчид, олигархиуд, мөртөө бизнес эрхлэгчдийн энэ их хөрөнгө мөнгө, үл хөдлөх хаус, офис, тансаг машин унаа нэг л өдөр (шөнө ч байж болно) галын дөлд хуйхлагдаж, гэр бүл эхнэр хүүхэд нь эх орноосоо зувчин зугтвал яах вэ гээд зүгээр л төсөөл дөө...Тэгэхдээ энэ бол эхлэл нь болно шүү... 

 

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
5:27

Колумбийн хэдэн арван жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний тухай үзэсгэлэн гарлаа

2022-05-11
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Америкчууд эхнэрээ өмөөрсөн жүжигчин эрийг буруутгасаар, харин Монголд бол эсрэгээрээ...

2022-03-30

Алтай, Хангай, Говийн нутгаар хийж буй “4 аймаг 400 км" явган алхалтын хөтөлбөр үргэлжилж байна

2022-04-18

БНХАУ-ын эдийн засагт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 31.7 хувиар өсчээ

2022-04-16

БОАЖЯ-наас олгодог 20 тусгай зөвшөөрлийг цахимжуулжээ

2022-04-16

Өндрөөс унасан хүүхдийн багш, цэцэрлэгийн эрхлэгчид хариуцлага тооцно

2022-04-04

Ж.Батсуурь АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ

2022-04-02

Дүрмийн өөрчлөлт нь бүртгэгдчихвэл С.Эрдэнэ АН-ын ҮБХ-ы дарга болно

2022-03-30

Сонгогчдын 10 хувийн саналаар төлөөлөгчдийг эгүүлэн татах эрх үүснэ

2022-01-17

Г.Занданшатар: Ардчилсан намыхныг нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу

2022-01-14

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монголчууд биднийг мунгинасаар байтал...

2022-01-11

Орос: Бээжин чимээгүй байна, хий шинэ замаар ази руу гарах уу?

2022-01-04

Л.Оюун-Эрдэнийн тахлын хүндрэл, дайны хямралыг давах тактик юу байх вэ?

2022-04-04

Дөрвөн жилд 150 мянган ажлын байр нэмнэ гэв

2022-04-01

Г.Амартүвшин: Банкууд орлого талынхаа зээлийн хүүг бууруулах сонирхол байхгүй байна

2022-01-14

Эрээнээс дундын зуучлагчгүйгээр ачаа бараагаа татан авах боломжтой юу?

2022-01-13

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Оросууд Киев мужийн энгийн иргэдийг олноор нь хөнөөжээ

2022-04-04

Казахстан улс ОХУ-д эдийн засгийн хоригийг давахад нь туслахгүй гэлээ

2022-04-02

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

"The mentor with Gankhuyag" подкаст: Монгол Улсын Соёлын элч, зураач С.Заяасайхан

2021-06-07

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

CAAK ӨНЦӨГ: Ардчилал үнэхээр хамгийн сайн засаглалын хэлбэр мөн үү?

2021-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

933

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,042

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,619

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

412