Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31, 10:24 Cпорт 524 0
Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

Энэ удаагийн зочноор Монголын боксын шигшээ багийг дасгалжуулахаар ирсэн Куба улсын дасгалжуулагч Жилберто Верасыг урилаа. Түүнээс Монголд ирсэн сэтгэгдэл болон зарим зүйлийн талаар цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Та Монголд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцаач. Өмнө нь манай орны талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?

-Танай сайхан оронд ирсэндээ сэтгэл их өндөр байна. Яг үнэндээ төсөөлөл маруухан байсан. Гэхдээ танай ард түмэн халуун дулаан, сайхан сэтгэлтэй гэдэг нь онгоцны буудлаас эхлээд л мэдрэгдсэн. Учир нь намайг их сайхан хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн.

 

-Та ямар учраас манай улсад ирж дасгалжуулагчаар ажиллах болов. Хэдэн жилийн гэрээтэй ирсэн бэ?

-Миний хувьд өөрөө зорьж Монгол руу явах хүсэлт гаргаагүй. Энэ томилгоо хоёр улсын Засгийн газар болон Боксын холбоодын шийдвэр. Тиймээс эх орноосоо авсан үүрэг даалгавар гэж бодоод зорьсон ажлаа нэр төртэй, сайн хийнэ гэж бодож байна. Гэрээний хувьд тодорхой мэдээлэл байхгүй байна. Ямар ч байсан Монголын боксын шигшээ багтай ирэх олимп хүртэл ажиллахаар төлөвлөсөн.

 

-Тэгэхээр хамгийн том зорилго тань ирэх олимпийн наадамд монгол тамирчдыг медалийн тавцанд зогсоох гэж ойлгож болох уу?

-Миний зорилго тодорхой. Ирэх олимпод монгол тамирчид амжилттай оролцвол би ажлаа сайн хийжээ гэж өөрийгөө дүгнэнэ. Гэхдээ үүнээс өмнө тамирчидтайгаа танилцах, арга техникийг нь судлах, ямар онцлог, давуу талтай тамирчин бэ гэдгийг нь олж харах нь чухал. Дараа нь шигшээ багийг бүрдүүлж, тамирчин бүрийн онцлогт таарсан дасгал сургуулилтдаа орно.

 

-Хоёрхон жилийн дараа олимп болно. Та өөртөө хэр итгэлтэй байна?

-Ирэх олимп хаяанд ирсэн байна. Гэхдээ Монголын боксын тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч хэвээр байна. Тэдэнд нөөц бололцоо их бий. Аливаа амжилтын үүсвэр нь хөдөлмөр байдаг. Хөдөлмөрлөсөн хүн зорилгоо биелүүлж, амжилтын үзүүрээс атгадаг гэж хэлмээр байна.

 

-Куба тамирчид ч боксын амжилтаараа дэлхийд тэргүүлдэг. Монгол тамирчны тэднээс ялгарах онцлог, давуу тал нь юу гэж та харж байна?

-Куба улсад бейсболл болон боксын спорт үндэсний хэмжээний болтлоо хөгжсөн. Монгол Улс үндэсний бөхөө дээдэлдэгтэй адил. Манай тамирчдын хувьд техник маш сайн. Тиймээс монгол тамирчдын техникийн үзүүлэлтийг дээшлүүлэх нь миний гол зорилгын нэг.

 

-Куба боксчид дэлхийд амжилттай яваа нь ганцхан техник сайтайнх гэж үү. Өөр хүчин зүйлээс дурдаач?

-Манай улс спортын салбараа их дэмждэг. Тиймээс спортын бага сургууль их бий. Багаасаа спортоор хичээллэж, түүндээ сэтгэл зүрхээ зориулж өсдөг болохоор амжилт их гаргадаг.

 

-Таны хувьд өөрөө тамирчин байсан гэж сонссон. Энэ спорттой ажил, амьдралаа хэзээнээс холбов?

-Манай боксын спортын систем нь Монголоос арай өөр. Нас насны ангилалд шилдгүүдийг тодруулдаг. Миний хувьд багаасаа энэ спорттой нөхөрлөсөн.  Тамирчнаас эхлээд дасгалжуулагч хүртэл 30 гаруй жилийнхээ амьдралыг энэ спортод зориулсан байна. Би эх орондоо 15-16 насны ангилалд хоёр удаа улсын аварга болж байлаа. Энэ үедээ гурван тамирчныг дараалж хүнд цохилтоор унагааж байсан.

 

-Таны хувьд олон алдартан төрүүлсэн гэж ярьж байсан. Дэлхийд алдартай шавь гэвэл ямар тамирчин байна?

-Куба улсын Пенарь хотоос боксын хамгийн олон  алдартан төрсөн байдаг. Миний хувьд энэ хотынхоо шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Миний шавь нараас 1992 оны олимпод 51 кг-д мөнгөн медаль хүртсэн Раверь Ганзальесийг бокс сонирхогчид болон тамирчид илүү сайн мэддэг.

 

-Монголын боксын тамирчдыг та хэр сайн мэдэх вэ. Өмнө нь тоглолтыг нь үзэж, арга барилыг нь судалж байв уу?

-Бээжингийн олимпод түрүүлсэн Э.Бадар-Ууганыг сайн мэднэ. Учир нь тэр манай улсын тамирчинг ялж олимпийн аварга болсон. Монголын бокс Азидаа өндөр түвшинд ордог. Миний хувьд үүнийг илүү бататгаж, амжилтыг ахиулмаар байна. Боксчин хүн хурдан хөдөлгөөнтэй байж, минут бүрт дайрснаар амжилтад хүрдэггүй. Хамгийн чухал нь техник. Тиймээс  миний хувьд тамирчинтайгаа техник дээр суурилж ажилладаг дасгалжуулагч.

 

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

126 гишүүний ажиллах дэгийг хэлэлцэж эхэллээ

2024-04-12

МАН-ЫНХАН ХУЛГАЙЧУУДААСАА АЙГААД” НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛОО ХИЙХГҮЙ ГЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ?

2024-04-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417