Улс төрийн мэдээ

Эхний сонсголын гэрчүүд: Ц.Элбэгдоржоос Өмнөговийн ИТХ хүртэл Д.Бат-Эрдэнийн хамаарал

Одоогоос жилийн өмнө нүүрсний хулгайн гэх хэрэг өндрөө авч байлаа. Удалгүй томоохон хэмжээний жагсаал болсон. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа ч энэ нэг жилийн хугацаанд Хөгжлийн банкан дээр хийсэн шиг хяналтын сонсгол зохион байгуулах хүлээлт хамгийн хүчтэй байв.

Түр хороог өнөөгийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалсан. Явсаар товыг арванхоёрдугаар сарын 4 ба 18-нд тогтоолоо. Өөрөөр хэлбэл хоёр шаттай явагдана. Б.Энхбаярын тайлбарласнаар, эхний шат нь жижиг Тавантолгой, хоёр дахь шат нь Эрдэнэс Тавантолгойн асуудлаар зохион байгуулагдахаар болов.

Ийнхүү Б.Энхбаярын стилийн сонсгол бол гэрч дууддаг, гэрч нь сонирхолтой дүр байдаг. Микрофоныг нь тасалдаг, үг хэлүүлдэггүй маягтай. Энэ зарчмаар, эхний шатны сонсголд хэн хэн гэрчээр дуудагдах вэ гэдэг дараагийн анхаарал татах асуудал мөн.

Тэгвэл, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр эхний шатанд буюу жижиг Тавантолгойн асуудлаар дуудагдах 175 гэрчийг амаар нэрлэсэн.

Хараахан эмх замбараанд ороогүй, зарим нь дутуу энэ нэрсийг ерөнхий утгаар нь ангилж харвал, УИХ-ын гишүүн, “ажнай” Д.Бат-Эрдэнийг тойрон хүрээлэгсэд гэсэн дүр зурагт зангидагдаж болохоор юм.

Мэдээж нэн тэргүүнд Д.Бат-Эрдэнэ өөрөө дуудагдана.

Өнөөгийн УИХ-ын гишүүдээс Ш.Адьшаа мөн  нэрлэгдсэн.

Ш.Адьшаагийн хувьд өөрийн нэр дээр “Алтанговь транс” ХХК-ийг үүсгэн байгуулсан удаатай. “Алтанговь транс”-аар Цагаанхадад газар авч, “Эрдэнэс тавантолгой”-той гэрээлсэн. Харин дараа нь тус компанийг Д.Бат-Эрдэнийн баруун, зүүн гар гэгддэг Ч.Жаргалсайхан, Ч.Буянжаргал хэмээх ах дүү хоёрт худалдсан гэдэг. 2009 оноос эхлэн нүүрсний бизнест холбогдоход нь Д.Бат-Эрдэнийн нөлөө, холбоо хамаарал байсан гэж яригддаг.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэрлэгдсэн.

Ц.Элбэгдоржийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хамаарал бүхий хүн нь Тавантолгой ХК-тай гэрээлсэн тул” гэж тайлбарласан. Харин Ц.Элбэгдорж нөгөө л Д.Бат-Эрдэнэтэй хамт нэр нь дурдагдаж явсан. Тухайлбал, орон нутгийн Тавантолгойн 1 сая гаруй хувьцааг эзэмшиж байсан ОХУ-ын иргэн К.Романовский Ерөнхийлөгч асан Х.Баттулгад захидал бичиж байв.

Үүндээ, Д.Бат-Эрдэнэ нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед 20 сая ам.доллар өгсөн. Улмаар шүүхийн бүхий л процессуудад Ц.Элбэгдорж нөлөөлөх замаар, Тавантолгой дахь өөрийнх нь эзэмшлийн хувьцааг авсан. Ийм замаар Д.Бат-Эрдэнэ Тавантолгой ХК-ийн 49 хувийг эзэмшигч болж чадсан гэдэг агуулгыг бичсэн байдаг.

Дахиад, Өмнөговь аймгийн ИТХ-д ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа гэсэн тодотголтой 53 хүнийг  нэрлэлээ. Үүнд Ханбогд сумын Засаг дарга, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, БХБ-ын газрын дарга ч нэрлэгдсэн.

Ерөөс Өмнөговь аймгийн нутгийн удирдлагууд гэвэл дахиад л Д.Бат-Эрдэнэтэй холбогддог. Тавантолгой ХК-ийн 20 орчим хувийг дангаар эзэмшдэгийн хувьд Д.Бат-Эрдэнэ Өмнөговь аймагт өндөр нөлөөтэй.

Товч дурдаад явахад,

  • “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр. Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий “Жуулчин говь” ХК-ийн захирлаар ажилладаг, аймгийн ИТХ-л сонгогдож байсан. Д.Бат-Эрдэнийн итгэлт хүн гэгддэг.
  • “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ж.Доржсүрэн. Аймгийн оюутны холбоогоор дамжсан намтартай.

    Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат бол Д.Бат-Эрдэнийн ойрын хүн гэгддэг бөгөөд Н.Энхбат нь Ж.Доржсүрэнгийн томилгоонд нөлөөлсөн гэдэг яриа бий.
  • “Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг. АТГ-т ч шалгагдаж явсан, Д.Бат-Эрдэнийн мөнгө угаалтад гол оролцоотой хүн гэгддэг.
  • Дээр дурдсан аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат.
  • Өнөөгийн Засаг дарга Р.Сэддорж. Д.Бат-Эрдэнийн хувийн туслахаар ажиллаж байсан. Дараа нь “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын алба ч хашсан түүхтэй.

Энэ мэтээр Өмнөговь аймгийн удирдлага болон “Тавантолгой” ХК-д холбогдох нэрс үргэлжилж буй. Ил мэдээлэгддэг дээрх хамаарал бүхий хүмүүс бүгд гэрчээр дуудагдах нэрс дунд багтсан.

Цаашлаад, аймгийн аудиторуудыг дууджээ.

Мөн тухайн үед хэрэг үүссэн, эсвэл үүсгэх асуудлыг эрх бүхий байгууллагууд тавьсан ч шалгаагүй, эсвэл хэрэгсэхгүй болгосон гэдэг хүрээнд тайлбар авахын тулд,

  • УЕП асан Д.Дорлигжав, М.Энх-Амгалан нарыг дуудаж байгаа юм.

Түүнчлэн “Тавантолгой” ХК-тай гэрээлсэн гэх хэд хэдэн хувийн ААН-үүдийн төлөөллийг дуудсан. Яг эзэнтэй нь нэрлэсэн нь цөөн ч тэднийг судалбал мөн Д.Бат-Эрдэнийн хамаарал гарч ирэх өндөр магадлалтай.

Ерөнхий дүр зургаараа, эхний сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс жижиг Тавантолгой гэдэг утгаараа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг л тойрохоор харагдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-28 10:20

Арай ЭТТ-гийнхоо хулгайг жижиг ТТ-гоор хаах гээд байгаа юм биш биз дээ. Жижиг ТТ бол төрийн оролцоотой ч хувийн компани шүү. ЭТТ бол томчуудын идэж ууж цөлмөдөг маш их нөөцтэй хамгийн том уурхай шүү дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-11-28 11:21
Reply to  Зочин

Нөгөө АН ын хэдээ л нэрлэчихсэн цохиж явна .АТГ аас МАН ын 17 энд огт �##�га .Бу�####�ас буруугаа хайдаг нь МАНын гарын авлага болжээ . Тэгээд ч сонгууль дөхсөн болохоор сөрөг хүчнээ намнах СОНСГОЛ болох нь тодорхой боллоо

Зочин
Зочин
2023-11-28 10:37

Эбэ төрийн хулгайн заг�##�майлсан эцэг ачитихтээс эхлэнэ

Зочин
Зочин
2023-11-28 10:59

Дахиад л нөгөө гудамжинд байгаа нам руу дайраад эхэллээ. 8 жил төр барьчаад МАН үнэн арчаагүй

Зочин
Зочин
2023-11-28 12:39

ИНГЭЖ БИТГИЙ ХУДЛАА СҮРЖИГНЭЖ БАЙГААЧ БҮГДЭЭРЭЭ Л ХУВААЖ ГУДАРСАНАА ХҮЛЭЭГЭЭЧ ҮЙЛИЙН ҮРЭЭ ХЭЗЭЭД ЭДЛЭНЭ ГЭР ХОРООЛЛЫН ЖОРЛОНГИЙН ӨТ БОЛЦГООНО ТЭР ЦАГТ МӨНГӨ ЦУСЛААРАЙ АЛНУУДАА

Зочин
Зочин
2023-11-28 13:17

Гэрч нь яллагдагч болно

Зочин
Зочин
2023-11-28 14:16

Ер нь МАН АН �##�ь ч бүгдээрээ хулгайч нар өлөн шун�##�тай гэж аймаар шүү.

Зочин
Зочин
2023-11-29 02:50

Elbegdorj Dorligjav 2g shuud barij horih heregtei. buh avilga heel hahuul allaga buzar bulai buhnii undes suuri bolson nohoinuud.

Холбоотой мэдээ

Back to top button